Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Живсэн найзыгаа аврах гэж ус руу ороод хоёулаа энджээ

Баян-Өлгий аймагт зугаалж явсан найман хүнээс хоёр нь усанд осолджээ. 

Тус аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн Билүү толгой гэдэг газарт Хотон нуурын эрэгт нэг ангийн найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живсэн тул аврах гэж араас нь орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан долоодугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Мөн өдрийн 10:02 цагт Хотон нуурын 16 метр орчим гүнээс хоёр иргэний цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button