СПОРТ

Хөл бөмбөгийн 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ

Монголын хөл бөмбөгийн 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ.

Ирэх есдүгээр сард Монгол улсад зохион байгуулагдах Ази тивийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ.

Энэ удаагийн шигшээ багийн сонгон шалгаруултад МХБХ-ны Элит академи болон Монголын Үндэсний дээд лиг, нэгдүгээр лигийн багуудын тоглогчид хамрагдснаас гадна хөдөө орон нутгаас тамирчид хүрэлцэн ирсэн юм.

Ингээд эхний сонгон шалгаруултаас тэнцсэн 30 гаруй тоглогчидТөв аймагт байрлах МХБХ-ны Бэлтгэлийн төвд цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Багийн ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр, туслах дасгалжуулагчаар З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар Э.Мөнх-Эрдэнэ нар ажиллаж байна.

“AFC U-20 Asian Cup” тэмцээний урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтууд ирэх 9 сарын 14-18-ны хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд манай залуучуудын шигшээ баг БНСУ, Малайз болон Шри Ланк улсын шигшээ багуудтай хүч үзэх юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button