Сошиал трэндУЛС ТӨР
Парламентын хоёр дахь дуучин

"Б.Пүрэвдорж дэмий УИХ-ын гишүүн болжээ. Зүгээр л дуулж явахгүй".
Түүний дуулахыг харж, сонсогчдын зарим нь ийн дүгнэж. Тэрбээр Ховд аймагт зохион байгуулагдсан "Тонжоо" наадмын үеэр хоёр дуу дуулсан нь олон нийтэд хүрч, дээрх сэтгэгдэл хөвөрсөн юм.
Түүний дажгүй сайн дуулдагийг олон нийт мэдсэн нь саяхныг. Орцонд дуулж суугаа нь шүүмжлэл дагуулаад нэг их удаагүй байсан.
Энэ парламентдаа дуу дуулдаг гэдгээрээ танигдсан хоёр дахь гишүүн болох нь. Учир нь Н.Учрал гишүүний "Тимон" гэх нэрээр уран бүтээл туурвиж, залуусын дунд танигдаж явсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.