ЭРҮҮЛ МЭНД

Д.Наранбаатар: Өдөрт элэгний хавдраар ТАВАН хүн нас барж байна

Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан “Оном” сангаас мэдээлэл хийлээ.

“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Монгол улсад элэгний хорт хавдрын нас баралт өдөрт дунджаар таван хүн нас бардаг. Ерээд оноос хойш сүүлийн 32 жил ийм өндөр нас баралттай байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 10-12 дахин их үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь гепатитын вирусын архаг халдвар юм. Одоогийн байдлаар Монголд 400 орчим мянган хүн гепатитын вирусын халдвартай байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлсний үр дүнд ойролцоогоор 1.2 сая хүн элэгний гепатитын вирусын халдварыг тодорхойлох шинжилгээнд хамрагдсан. 60 гаруй мянган хүн элэгний С вирусын эмчилгээ хийлгэж, эдгэсэн. Эрүүл мэндийн салбарт хийгдэж байсан ажлуудын үр дүнд Монгол улсад элэгний хатуурлын нас баралт 2012 оноос хойш 2.1 дахин буурсан.

Харамсалтай нь элэгний хатуурлын нас баралт огт буурахгүй байна. Гепатитын В, Д вирусын халдвар буурахгүй, 250 орчим мянган хүн энэ вирусын халдвартай байна. Иймд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг тасралтгүй олон талын оролцоотой байдлаар хэрэгжүүлэх уриалга дэвшүүлж байна” гэж мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-29 15:26

энэ бас эмнэлгээс юу идэж ашиг олох арга хайгаад байнаа

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x