ЭДИЙН ЗАСАГ
Зэсийн экспорт 21 хувиар өсжээ

2022 оны эхний зургаадугаар сарын байдлаар 2,350.0 сая ам.долларын 8,081.4 мян.тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,332.9 сая ам.доллар буюу 2.3 дахин өсжээ.
Харин биет хэмжээгээр 1,206.2 мян.тн буюу 13.0 хувиар буурчээ. Түүнчлэн 1,590.7 сая ам.долларын 747.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 277.8 сая ам.доллар буюу 21.2 хувиар өссөн байна.
Оны эхний хагаст 173.9 сая ам.долларын 1,749.9 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 377.0 сая ам.доллар буюу 68.4 хувиар буурсан байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.