УЛС ТӨР

Намрын чуулганы эхэнд ГУРВАН ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ хүсэлтийг хүргүүлэх үү

УИХ-ын намрын чуулган маргааш /2019.10.01/ албан ёсоор нээлтээ хийнэ. Өнөөдөр ээлжит бус чуулганыг хаах юм. Өнгөрсөн зуны турш ээлжит бус чуулганыг хуралдуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн хэдий ч тодорхойгүй байдалд гацав.

Ингэснээр намрын чуулганы эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг чухам хэрхэх талаар эрх баригч нам Ерөнхийлөгчтэй “тохиролцох” шаардлага үүсч байна. Учир нь, Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар хориг тавиад буй юм.

МАН-ын бүлэг дотор “Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн тавьсан саналуудаас тусгахгүй бол намрын чуулганы эхэнд гурван гишүүнийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хүсэлтийг УИХ-д хүргүүлэх эрсдэлтэй” гэж яригджээ. Үнэхээр ч ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах асуудлаар дахин нэр оруулах асуудал хуулийн хүрээнд яригдсаар байгаа билээ.

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан, улмаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр УИХ-ын нэр бүхий гишүүд шалгагдсан. Эдгээрт хамаарах шүүх хурлыг удахгүй товлоно гэгдэж буй юм. Үүнээс өмнө хэд хэдэн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг хөндөхөөр яригдаж байна.

Ж.МЯДАГБАДАМ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close