Нийгмийн

Краны сум өндөр хүчдэлийн утсанд хүрч, ДЭД АХЛАГЧ амиа алджээ

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн алба хаагч өчигдөр /2022.08.01/ажлын байран дээрээ золгүй тохиолдлоор амиа алдсан мэдээлэл түгсэн.

Эл хэргийн дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Цэргийн ангийн хашаан дотор тогонд цохиулсан хүн ухаангүй байна” гэх мэдээлээр бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу цагдаагийн газрын I хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад, .... дугаар ангийн хашаанд баригдаж буй барилгын ажлын явцад өндөр хүчдэлийн шугамны доод хэсэгт автокраныг байрлуулж, краны сум өргөх явцад 380 вольтын хүчдэлтэй цахилгааны утсанд хүрсний улмаас автокраны хажууд зогсож байсан тус цэргийн ангийн мужаан албан тушаалтай, дэд ахлагч цолтой, 24 настай, эрэгтэй “З” өндөр хүчдэлд цохиулж нас барсан нөхцөл байдал тогтоожээ.

Тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон эсэх, хариуцсан албан тушаалтнууд гэм буруутай эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button