ЭДИЙН ЗАСАГ

Төмсний үнэ бууж, 1500 төгрөг болов

Монгол төмс Барс зах дээр бөөний үнэ кг нь 1125₮, жижиглэн кг нь 1500₮, Хүчит шонхор зах дээр кг нь 2000₮, Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930₮, Миний зах кг нь 2500₮, ИМарт-д кг нь 1580₮, Номинд кг нь 2499₮, Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500₮-р тус тус худалдаалж байна.

Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байна. Ирэх жил зоорины төмс дуусч шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр ажиллаж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button