Нийгмийн

ГХЯ: Тайваньд манай улсын 462 иргэн бий, байдал хүндэрвэл төлөвлөгөөний дагуу ажиллана

БНХАУ, Тайванийн хооронд үүсээд буй нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тайваний нийслэл Тайпэй дахь Улаанбаатарын Төлөөлөгчийн газар тус улсад байгаа монгол оюутнуудыг бүртгэж эхлээд буй юм.

Иймд бид Гадаад харилцааны яамнаас тус улсад манай улсын хэчнээн иргэн ажиллаж амьдардгийг, холбоотой байгаа эсэхийг тодрууллаа.

Ингэхэд "2022 оны байдлаар манай улсын 900 орчим иргэн Тайваньд оршин сууж байна. Үүний 80 гаруй хувийг оюутан залуус. Их дээд сургуулиудын амралт эхэлсэн тул 2022.07.31-ний өдрийн байдлаар 462 орчим иргэн тус улсад албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байна. Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан бид иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгаа. Тайваньд байгаа монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байна. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button