ТОДРУУЛГА: БНСУ руу илгээсэн бөх, харваачдын допингийн шинжилгээний хариу гараагүй байна

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улсын баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Энэ хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, Солонгост байдаг дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Шинжилгээний хариу гарсан эсэхийг Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболдоос тодрууллаа.
Ингэхэд "БНСУ руу 80 сорьц явуулсан. Үүний 16 сорьц нь харваачийнх. Харин үлдсэн сорьц нь бөхчүүдийнх. Шинжилгээний хариу ирээгүй байна" гэх мэдээллийг өглөө.
Энэ жил баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсны дараа цолыг нь олгодог байхаар заалт орж ирсэн ч, гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадаагүй унасан. Өөрөөр хэлбэл, бөхчүүдэд цолыг нь олгодгоороо 12-ндоо олгоод, шинжилгээний хариу гарангуут, хэрвээ цол авсан бөхчүүдээс допинг илэрвэл Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигаараа цолоо хурааж авахаар хуульчилсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө, одоо шинэ хуулиараа Ерөнхийлөгч зарлигаа буцаах 14 хоног нь �##�ь хэдийн өнгөрсөн. Санаа зоволтгүй
Замд нь түгжрэл үүсч дээ.