Нийгмийн

Баян-Өлгий аймгийнхан Б.Серикэд нисдэг тэрэг бэлэглэсэн үү

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн Б.Серикэд нисдэг тэрэг бэлэглэсэн гэх шуугиан дэгдээд буй. Б.Серикийн хувьд үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.

Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.

Б.Серик 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өсчээ.

Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.

Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
Дөрвийн даваанд Булган аймгийн арслан П.Даваадорж
Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
Долоогийн даваанд улсын заан Д.Анарыг давсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-04 09:02

Нисдэг тэргээр нутагтаа очсон юм бишүү . Ийм том нисдэг тэрэг арай бэлэглэхгүй байлгүйдээ

уншигч
уншигч
2022-08-04 09:22

тэгээд бэлэглэсэн юм уу? үгүй юм уу? яагаад гарчгаараа уншигчийг төөрөгдүүлээд мэдээндээ гарчигийн хариу байхгүй байгаа юм?

zochin
zochin
2022-08-04 10:19

Tegsen Odoo Hangai avargad Boing gedeg tom ongoch belegleh heregtei baina. Handivaa sain uguurei ard tumeen.

Зочин
Зочин
2022-08-04 14:10

өгсөн гэнэ ээ

Зочин
Зочин
2022-08-04 19:30

Б.Серик дүүдээ гэр бүлээрээ Улсын заан цол хүртсэнд аав, ээжид нь баяр хүргэж Эрүүл энх, аз жарг�##�, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зочин
Зочин
2022-08-04 22:36

Төмөр замаас аварга төрвөл вогон бэлэглэе.Сёркэд баяр хүргэж амжилт хүсье.нисдэг онгоцоор явж болохгүй шүү сайн дадлага хий.Өлгийдөө бэлэгэлчих.

Зочин.
Зочин.
2022-08-05 20:43

Нисдэг тэрэг бэлтгэсэн бол болжээ баяр хүргэe.

Холбоотой мэдээ

Back to top button