ОРОН НУТАГ

Тодруулга: Хөвсгөл нуурын эрэг рүү тулсан хашаанаас буулгаж, гарц гаргаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Хөвсгөл нуурын эрэг дагуу морин аяллын зам, мал, амьтан ундаалах ус руу орох орц, гарцыг нээх, гудам үүсгэх ажлууд хийж байна.

Эдгээр ажлуудыг хийх нөхцөлийг бүрдүүлэх уриалга мэдэгдлийг эрэг дагуу бизнес, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд уриалгахан хүлээн авч, биечлэн гүйцэтгэж байна.

Жишээ нь, Хирвэстэг жуулчны бааз мал, зэрлэг ан амьтан, нутгийн иргэдийн талаарх мэдээллийг өгч тохиромжтой цэгүүдэд орц, гарц гаргах арга хэмжээг хэрэгжүүлж, Далайн гялбаа жуулчны бааз мал амьтан усанд орох цэгийг чөлөөлөөд зогсохгүй, замын хажууд морин аялагч явах, мал бэлчих зай гаргах зорилгоор хашаагаа замаас татах санаачлага дэвшүүлжээ. Мөн идэвхтэй байгаль хамгаалагч нарыг нэгдсэн хантаазтай болгох ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн бол Хатан тур жуулчны бааз, Сумын заан Э.Үүрцайх нарын мал бэлчээрлэх орц гарц гаргасныг сайд Б.Бат-Эрдэнэ сайн жишиг боллоо гэжээ.

Харин эл хашааны зураг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна. Бид энэ талаар Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа-наас тодруулахад, "Далайн эрэг рүү тулгаж барьсан ААН-ийн хашаанаас ус руу тулсан хэсгээс 6 метр хашааг буулгаж, морин аяллын зам, мал амьтан услах гарц гаргаж байна. Мөн эрэг орчмоор шургаагаар хашаа барьсан ААН, иргэд хашаагаа буулгаж зам, орц, гарц гаргах ажилд идэвхтэй оролцож байна" гэлээ.

Ийнхүү сайдын өгсөн үүрэг богино хугацаанд хэрэгжиж, Хөвсгөл нуур морин аяллын зам, мал амьтанд ус ундаалах орц гарцтай болж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
horoo
horoo
2022-08-04 11:08

6 м байхдаа яадаг юм 60-70 м холдуулаач наад хашаан дотор чинь хамаг бохир заваан муу муухай бүхэн байгаа биздээ м####нуудаа

Зочин
Зочин
2022-08-04 11:41

Энэ Хятадын цагаан хэрэм шиг хашааг буулгуулах хэрэгтэй. Арай өөрөөр шийдэж болно доо.

Зочин
Зочин
2022-08-05 06:25

Анхнаасаа д####айн эрэг хаша####аад байхдаа ч яахав дээ

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x