СЭРЭМЖЛҮҮЛЭГ

30 настай эмэгтэй согтуурсан үедээ Туул гол руу орж, энджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны орчим “Туул” голын усанд эмэгтэй хүн ороод алга болсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 01:20 цагт ирсэн байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 01:21 цагт ангиас гарч 20 км замыг туулан 01:45 цагт очиход Архангай аймгийн харъяат иргэн Д /30 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г эрэн хайх ажиллагааг 08.03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн “Туул” голын усанд зохион байгуулж, 13:18 цагт анх осолдсон газраас баруун зүгт 5 км-т “Сонгино” амралтын хажуугаас голын эргээс цогцсыг олжээ.

Аврагчид цогцсыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x