Нийгмийн

Хөвсгөлд осолдсон хоёр цагдааг нисдэг тэргээр нийслэлд авч ирлээ

Хөвсгөл аймагт зохион байгуулсан Хангайн хурд наадмын хамгаалалтад гарсан цагдаа нар буцах замдаа осолд орж, хоёр нь нас барж, хоёр нь биеийн байдал хүнд эмчлүүлж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн “Нуурын босго” гэдэг газарт 08.02-ны өдөр зам тээврийн осол болсон. Ослоос амьд мэнд үлдсэн ч биеийн байдал эрсдэлтэй байгаа хоёр алба хаагчийг Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр хүргэх хүсэлтийг 08.03-ны өдрийн 13:45 цагт ОБЕГ-т тавьжээ.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг 08.03-ны өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16:12 цагт газардаж, иргэн Н /35 настай, эрэгтэй/, П /33 настай, эрэгтэй/ нарыг авч 17:04 цагт хөөрч, Улаанбаатар хотод 19:15 цагт тээвэрлэн авчирч, эсэн мэнд хүлээлгэн өгсөн аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-04 10:19

архи ууцгаасан л биз дээ

Зочин
Зочин
2022-08-04 14:14
Reply to  Зочин

Та нар боль л доо цагдаа адилхан хүн л биздээ архи уусан уугаагүй мэдээгүй байж битгий тэг л дээ бие хаа нь муу байхад арай ч дээ өөрсөдтэйгээ бас зүйрлэж баймаар даа

Үбх
Үбх
2022-08-04 11:28

Том толгойлсон цагдаа нараас хол явцгаая

Зочин
Зочин
2022-08-04 14:14
Reply to  Үбх

Та нар боль л доо цагдаа адилхан хүн л биздээ архи уусан уугаагүй мэдээгүй байж битгий тэг л дээ бие хаа нь муу байхад арай ч дээ өөрсөдтэйгээ бас зүйрлэж баймаар даа

Зочин
Зочин
2022-08-04 16:27

Цагдааг үзэн ядаад байгаа "нусан буу" нар цагдаад битгий дуудлага өгч байгаарай. Цагдааг ингэж үзэн ядаж байгаа новшнуудыг цагдаа нар хүн чононд хаяж өгч байх хэрэгтэй шүү

Zochin
Zochin
2022-08-05 08:56

Хурдан эдгээд эрүүл болоорой Албан үүргээ биелүүлж хоолтой хоолгүй, өдөр, шөнө ч ялгаагүй цаг наргүй зүтгэж явдаг хэцүү ажил шүү! Хүмүүс минь сайн сайхан т�##�аас нь харж сурв�##� өөрийн чинь хэтийн зам мөр цагаан байх болно.

Зочин
Зочин
2022-08-07 08:42

Мэдээж архи гударсан. Тэднийг мэдэхгүй биш. Хүн
Дээрэлхэж явдаг хүмүүс. Өөрсдөөс нь өөр гоё хүмүүс байхгүй юм шиг боддог хүмүүс архи гударсан

Зочин
Зочин
2022-08-07 20:43
Reply to  Зочин

Uusan ch bai ugui ch bai hend hamaatain adilhan l hun bizdee hogiin ug yriatai nowsh we.

Зочин
Зочин
2022-08-07 22:25

Аврах �##�баны онгоц бүтэн өдрийн дараа очиж аврах ажиллагаа явуулсан нь учир дутагд�##�тай байна

hun chanartai bai.
hun chanartai bai.
2022-08-07 23:09

Hun chanartai baildaa tsagdaa ch gesen hun bizdee 2honog hamgaalaltand ajlaad yadraad yawj bgaad osold orood 2 n tengeriin oron yachihsan bhad zarim humuus yamar muuhai yum bichij bnaa uurt iim zowlon irehgui yum shig tsagdaa harhaarai s###s n sawirch bdag hulgaich,ger buliin huchirhiilegch , g###gnuud iim setgegdel bichij bgaa bhdaa z##luul uldsen 2tsagdaagiin alba haagchid hurdan emcilegdej ur huuhed hani ijildee ireerei eruul enhiig husie.

Холбоотой мэдээ

Back to top button