ИРГЭН: Би хүүгээ өргүүлнэ гэж зар тавиагүй. Өглөө утсаа алдчихсан

"Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна" гэсэн зарыг "Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп"-т байршуулжээ. Энэхүү зарыг оруулахаас 13 цагийн өмнө 2-3 өмссөн хүүхдийн хувцас зарна хэмээжээ. Ингэхдээ тухайн хувцсаа 20 мянгад зарна, 5-6 сартай хүүхдэд таарна гэжээ.
Бид ЦЕГ-аас уг мэдээлэл оруулсан иргэнийг шалгаж байгаа эсэхийг тодруулахад "Мэдээллийг үнэн эсэхийг шалгаж байна" гэв.
Үүний дараа хүүгээ өргүүлнэ гэх зар тавьсан ээжтэй холбогдоход "Фэйсбүүк рүүгээ орж чадахгүй удаж байна аа. Кодыг нь мэдэхгүй байгаа. Өглөө гар утсаа хулгайд алдсан. Миний утас кодгүй. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар хүрээгүй. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Би одоо цагдаад очиж гомдол гаргах гэж байна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
unheer butehgui niigem l bolood baina daa
Цагдаа ш�##�гахаар нь айсан байх дөө. Амьдр�##� чанга бна, шаардлагатай бол сайн хүнд хүүхдээ өргүүлж болно шүү дээ.
tolgoi ni ajilladag gar bnaa utsaa aldsan ch geh shig shaltgaanaa goe tailbarlajee
Юу гэнэ үү....өөр ш�##�таг �##�га уу
Nuhurteigee muudaad zar tavisan gj uuruu comment bichsen bsn bizde? Ymr ichdeggu ym be
Eee chaawaas#aa yatsan hogiin shaar shig bolson niigem beeeee
Хүүхэд өргүүлж болохоо больсон юм уу?
Yoo umr t1