Нийгмийн

Миний төлсөн татвар ямар нэгэн ХӨШӨӨ болж хувирна уу

Бодит тооцоолол: Ажилтан сарын хоёр сая төгрөгийн цалинтай гэж үзвэл сар бүр цалингийнхаа 11.5 хувийг буюу 230 мянган төгрөгийг НДШ-д суутгуулна. Энэ нийгмийн даатгалын шимтгэл хасагдсан дүнгээс хувь хүний орлогын албан татвар гээд үлдсэн цалингийнхаа 10 хувийг буюу 177 мянган төгрөгийг мөн л улсад өгнө. Ингээд тооцоход ажилтны гар дээр ирэх цалингийн нийт мөнгөн дүн 1.593.000 төгрөг болж өөрчлөгдөнө. /2.000.00=1.593.000/ Үүгээр зогсохгүй ажил олгогчдод мөн л яг ийм төрлийн дарамт ирнэ. Тухайлбал, нэг ажилтныг сард хоёр сая төгрөгөөр цалинжуулж байгаа компани сар бүр татварт 250 мянга төгрөг нэмж төлөх хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр улс сард хувь хүнээс 407 мянга, байгууллагаас нэг ажилтны цалинг хоёр саяар тогтоосных нь төлөө 250 мянга гээд нийт 657.000 төгрөг авч байна. Үүгээр зогсохгүй биднээс худалдан авалт хийхэд НӨАТ-ын 10 хувийг суутгаж улирал бүр хоёрхон хувийг нь буцааж олгож байгаа нэртэй. Тооцоолоход хоёр сая төгрөгийн цалинтай ажилтны бүх татвараа төлөөд үлдсэн 1.593.000 төгрөгнөөс ахиад 127.440 /НӨАТ 8 хувь/ төгрөгийг улс бас л авна.

Улс иргэнээсээ авч болохоор бүхнийг нь дээрэмдэн авч байгаа бодит жишээ бол энэ. Үүнийгээ тэд тогтолцоо гэж нэрлэдэг. Тэгвэл энэ их мөнгөөр "дээдцүүл" юу хийдэг вэ! Нэг жишээ бол хөшөө.

Манай улс 26 жилийн хугацаанд 5305 ширхэг хөшөө барьсан байгаа юм. Тодруулбал, морины 1570, бөхийн 538, төр нийгмийн зүтгэлтний 341, хонь, ямааны 1778, үхэр тэмээний 756, Чингис хааны, Өүлэн эхийн 38, нохой болон эвтэй дөрвөн амьтны 257, тарваганы 26, боовны 1 хөшөө бий гэсэн судалгаа гарчээ. Энэ олон хөшөөний хэдийг нь иргэдийн татварын мөнгөөр барьсныг бид мэдэхгүй. Нэг үнэн бол ямар ч гоё сайхан хөшөө бариад хүүхдийн цэцэрлэг, сургуультай үнэ дүйхгүй. Жил жилийн намар сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас эцэг, эхчүүд аргаа барж танил тал хайдаг нь нийтлэг үзэгдэл. Тэдний татвар төлж байгаа гол зорилго ч амьдралынх нь ийм асуудлуудтай уялдаж байх учиртай. Үүнийг төр засаг мэдэрч шийдвэрлэх үүрэгтэй. Удахгүй есдүгээр сар гарч бид үнэнтэйгээ ахиад л нүүрэлдэж эхэлнэ. Нөгөө л хэдэн ээлжээр хичээллэдэг сургууль, цэцэрлэг бахь байдгаараа сурагчдыг угтана. Энэ байдал хэр удаан үргэлжилж бид хэзээ хөшөө биш хэрэгтэй зүйлээ барих эрүүл ухаантай болох вэ!

Бидний төлдөг татвар цаашид хэзээ, хаана ямар нэгэн хөшөө болж хувирахыг бид таашгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-05 09:32

Татвар төлөгчдийг ч шулж өгч байгаа юм даа. Дээрээс нь өөрсдөө юуч болоогүй юм шиг хормойлно.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x