Сурвалжилга, Нийтлэл

PCR-д бүдрэхгүйн тулд нүүрс тээврийн жолооч нар вирусийн эм ууж, эрүүл мэндээ "сүйтгэж" байна уу

Нүүрс тээврийн жолооч нар нэг ширхэг нь 17.520 төгрөгийн эм уудаг аж.

Тодруулбал, "Monuvir" гэх эмийг хоёр ширхгээр өдөрт дөрвөн удаа цагаа бариад уувал PCR шинжилгээний хариунд бүдрэхгүй хэмээн амьдрахын эрхэнд ийн эл эмийг авч ууж буй гэх.

Тус эмийн ерөнхий нэр нь "Molnupiravir". Хайрцагтаа 10 ширхэгтэй бөгөөд эмийн сангуудаар 175.200-аар зарагдаж байна. Чухам ямар нөлөөтэй, ямар хүмүүс ууж болох, хориглох заалт байгаа эсэхийг www.nhs.uk, skfbd.com зэрэг сайтаас шүүж харахад эл эмийг ковид туссан 18-аас дээш насныхныг уухыг зөвлөдөг ажээ.

Мөн ковид туссан ч хүнд биш байгаа, хүндрэх эрсдэлтэй дараах хүмүүсийг уухыг зөвлөжээ.

  • Дауны синдромтой
  • Зарим төрлийн хорт хавдартай
  • ХДХВ эсвэл ДОХ-той
  • Элэгний хүнд өвчинтэй
  • Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн
  • Зарим аутоиммун эсвэл үрэвсэлт эмгэгүүд
  • Сүүлийн 12 сарын хугацаанд тодорхой төрлийн химийн эмчилгээ хийлгэсэн
  • Сүүлийн 6 сар туяа эмчилгээ хийлгэсэн хүн.

Харин дараах хүмүүсийг уухыг хоригложээ.

  • Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэй
  • Хөхүүл эмэгтэй
  • 18-аас доош насныхан
  • Эмийн найрлаганаас харшладаг хүн.

Мөнгө үү, эрүүл мэнд үү...

Ковидтой гэдэг нь батлагдсан, батлагдсан ч вакцин хийлгээгүй, өндөр настан, дархлал хомсдолтой, архаг өвчинтэй хүмүүст энэ эмийг олгох ёстойг ДЭМБ дурджээ. Гэтэл манай улсад өвчлөөгүй хүмүүс урдчилан сэргийлж, эерэг гарахаас айсандаа хэрэглэж буй нь анхаарал татаж байна.

Уг нь бол энэ эмийг ууж эхлэхээсээ өмнө эмчээс асуух ёстойг www.nhs.uk сайтад дурджээ. Энэ нь эл эмийг жороор олгох ёстой гэсэн үг юм. Гэвч монголчууд эмчийн зөвлөгөөгүй ууж байна. Эмийн сангууд нь ч жоргүй олгож байна. "Хүргэлтээр авч болох уу" гэхэд "болно оо" л гэж байх юм. Зүй нь бол эмийн сангууд хүргэлтээр өгөхдөө ковидтой гэсэн бичиг, ууж болно гэх эмчийн бичгийг нь шалгах хэрэгтэй. Эл бичгүүд нь байхгүй бол тухайн хүнд борлуулахгүй гээд зогсож баймаар сан. Мөнгөний төлөө хэт улайран гүйж байгаад хүн ардынхаа эрүүл мэндийг тавиад туучих вий дээ, эмийн санчид аа. Энэ эмийн капсулыг онгойлгох, хугалах, бутлахыг хориглодогийг, нэг аяга усаар залгиж уудгийг авч буй хүмүүст зөвлөхгүй байх жишээний.

www.nhs.uk сайтад мэдээлснээр эл эмийг уусан 100 хүн тутмын 1-д толгой эргэх, өвдөх, суулгах, бөөлжих, дотор муухайрах зэрэг нийтлэг гаж нөлөө тохиолдож болох аж. Мөн ховор тохиолдолд цээж, хоолой чангарах, амьсгалж, ярихад бэрхшээлтэй болох, ам, нүүр, уруул, хэл, хоолой хавдах, арьс загатнах, улайх, хавдах, цэврүүтэх, тууралт гарч ноцтой харшлын урвал үзүүлж болно гэжээ.

Эл эмийг ДЭМБ-аас зөвлөж буй. Гэхдээ ДЭМБ-аас зөвлөж буй эм, зөвлөмж солигдсоор буй үед энэ мэтээр эмийг замбараагүй хэрэглэж буй нь буруу юм. Энэ эм гэхэд эрүүл мэндэд ямар үр дагавар үүсэхийг хэн ч мэдэхгүй. Учир нь судалгааны явцдаа яваа. Судалгаанд хамрагдах иргэдийг бүртгэсээр байгаа аж. Иймд ковид тусаагүй хэрнээ энэ эмийг дур мэдэн бүү уугаарай.

Ашигласан эх сурвалжууд: skfbd.com, webmd.com, www.nhs.uk

Э.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гарчиг асуудалтай
Гарчиг асуудалтай
2022-08-06 11:04

Бас ийм эм байдыму. Тэгээд энэ эм нь ингэдэг гэдгийг хаанаасаа ч олоод мэдчихдэгийн хаха. Манайхан нээрээ л сүүпрүүд юмаа

Зочин
Зочин
2022-08-06 12:35

Эд мөнгөний төлөө монголчууд монголчуудаа �##�ж устгана.

Зочин
Зочин
2022-08-06 14:02

Хэн ч эрүүл мэндээ сүйтгэхийг бодохгүй ш дээ. Хэцүү ч юм даа.

Зочин
Зочин
2022-08-06 19:30

Saihan shaahima

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-08-07 13:45

ЭМ Яам, Боловсролын Яам. зэрэг байгууллагууд иргэдэд хүрч ажиллаж чадаж байгаа юу Чадах эсэх өнгөрч, таньдаг хүн, авилга энд л цэцэглэж байна Ядарсан иргэд сургаар л , биенээсээ элдэв зүйл авч амиа аргацааж байна даа. Яах ч билээ Өмнөх (Авилга ) аа олигтой шийдсэн юм уу ? Иргэд төр, засагт итгэхээ больсон байна шүү дээ? Мэргэжил эзэмшигч хүмүүсээ ажлаа үнэнч,шударга хийх хэрэгтэй л юм шиг. .. Одоо ажил эхлэхээр л харж сонсоё

Зочин
Зочин
2022-08-08 06:55

Ийм эм байдгийг мэдэж авлаа.олж ууяа.

Холбоотой мэдээ

Back to top button