СПОРТ

Ё.Басхүү Азийн аварга боллоо

Казахстаны нийслэл Нурсултан хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү Японы бөх Р.Танакаг цэвэр ялж эхний өдөр тивийн аварга боллоо.

Мөн Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр Японы жүдочид гурван алт, хоёр мөнгөн медальтай тэргүүлж байгаа бол Узбекистан, Монголын шигшээ багууд нэг алт, хоёр хүрэл медальтай удаалж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button