СПОРТ

МХБХ-ны дасгалжуулагчид гавьяагаа үнэлүүллээ

Монголын хөлбөмбөгийн төлөө он удаан жил хүчин зүтгэсэн Орхон аймгийн шигшээ баг, Хангарьд клубийн дасгалжуулагч М.Сэргэлэн төрийн дээд Алтан гадас, Дорнод аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Наранбаатар МХБХ-ны Гавьяаны одонгоор шагнууллаа.

М.Сэргэлэн, Л.Наранбаатар нар нь Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж түүний шавь нар Үндэсний шигшээ багийн төлөө тоглож амжилтуудын гаргахын зэрэгцээ шигшээ багийн 100 дахь гоолыг оруулж мөн МХБХ-нд ажиллаж хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ихийг хийж бүтээсэн хөлбөмбөгийн зүтгэлтнүүд юм.

Тус шагналыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Д.Тэрбаатар болон Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан нар МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Увс аймгийн Улаангом хотноо явагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий шигшээ тоглолтын дараагаар гардуулан өглөө.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button