НийгмийнСПОРТ

Г.Наранцэцэг Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

“Нур-Султан-2022” Азийн АШТ-ий эхний өдөр манай улсаас эхний хүрэл медалийг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг авчирлаа.

Тэрбээр жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд үдээс өмнө нь эхлээд хийлж 1/4 шигшээд Лиу Тингийг цэвэр ялсан ч хагас шигшээд эзэн орны Абиба Абужакыновад нэмэлт цагт вазаригаар ялагдсан.Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн сард Будапештийн Гранд сламд манай Б.Баасанхүүтэй хүрлийн төлөө ялагдаж байсан БНХАУ-ын Гуо Зонюингийг торгуулиар цэвэр ялав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button