СПОРТЯрилцлага

Э.Цэрэнбаатар: Шинэ боломжийг залуустаа нээж өгөхөөр "Yokohama Beefman” багтай гэрээлсэн

Сүүлийн үед Ази тивд цойлж буй Японы “Yokohama Beefman” багтай гэрээ байгуулж нэгдээд буй Э.Цэрэнбаатартай ярилцлаа. Өдгөө 32 настай, хоёр метр өндөртэй түүний хамгаалалт, алсын зайн шидэлтүүд 3х3 сагсан бөмбөгийн ертөнцөд хэдийнээ танигдаж, нэрийн хуудас нь болсон гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд нэгдсэн дээд лигт “IHC Apes” багийн бүрэлдэхүүнд тоглон, багаа плей-оффд шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэр ч битгий хэл 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэдхэн залуусын нэг билээ.

Бидэнд энэ талаараа ярихдаа “Ур чадвар, зүтгэлээрээ гарч ирж байгаа олон дүү нартаа талархаж байна. Мөн тэр залуусыг дэлхийд гарахад нь “жим” татаж тус болохоор Япон улсын “Yokohama Beefman” багтай гэрээ хийсэн” хэмээн бидэнд ярьсан билээ. Ингээд одоо Япон Улсад бэлтгэл сургуулилт хийж тэмцээн уралдаанд орон, 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр Монголоос анх удаа легонор тоглогч болсон түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Ази тивд чансаагаараа дээгүүр тооцогддог “Yokohama Beefman” багтай гэрээ байгуулсан шүү дээ. Анх гэрээ байгуулах санал хэрхэн ирэв. Энэ талаар яриагаа эхэлье?

-Анх урилга ирсэн шалтгаан нь манай багийн тамирчин Тацүхито Норо гэдэг тамирчин байдаг. Энэ залуутай 2019 онд нэг тэмцээнд орж байсан. Найзууд гэсэн үг. Намайг энэ жил 3x3 тоглож байгаа юу гэж асуухад нь би энэ жил шигшээ багтаа тоглож байгаа гэсэн. Тэгсэн Японд толгох боломжтой юу гэсэн саналыг тавьсан. Нэлээд бодсоны эцэст энэ саналыг хүлээн зөвшөөрсөн.

-Одоо та бэлтгэлдээ гарчихсан байгаа юу. Бэлтгэлийн хувьд хэр хүнд байна?

-Клуб учраас яг системийн дагуу бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж байна. Япон Улсад хагас бүтэн сайн өдрүүдэд байнгын тэмцээнтэй байдаг. Энэ долоо хоногоос эхлэн тэмцээнүүддээ оролцоод явахаар болсон. Мэдээж тамирчин хүн, дээр нь Монголдоо ч гэсэн бэлтгэл сургуулилттай байсан учраас хүнд санагдсан зүйл одоохондоо алга байна.

-Таны хувьд Япон хэлтэй юу. Бэлтгэл хийхэд багийн тамирчидтайгаа ойлгоцоход хэр хүндрэлтэй байна?

-Сагсны хэл гэж тусдаа нэгдсэн нэг ойлголт байдаг л даа. Мөн өөрсдийн гэсэн зурсан хувилбартай болохоор түүгээрээ ойлголцож байна. Мөн Англи хэлээр ерөнхийдөө ойлголцчихдог. Хэцүү, тулгарч байгаа асуудал байхгүй. Манай багт Серби, Америк, Белги тоглогч байгаа. Ерөнхийдөө олон улсын баг гэж ойлгож болно. Зарим нэг бага сага зүйл дээр ойлголцохгүй юм гарна. Нэг баг гэдэг утгаараа цаашдаа илүү дотно ойлголцох байх.

-Монгол тамирчид, дасгалжуулагчаас сурсан мэдсэн зүйл нэлээд дэм болж байгаа байх даа?

-Мэдээж хэрэг хүн хаанаас юунаас эхэлснээ хэзээ ч мартаж болохгүй. Манай Монгол тамирчин дасгалжуулагчдыг юутай ч зүйрлэж болохгүй шүү дээ. 2016 оноос хойш 3x3 сагсан бөмбөгөөр тэмцээн уралдаанд оролцлоо Мэдээжийн хэрэг ирээдүйд манай монголын баг тамирчид, ирээдүйн залуус дүү нарт хэрэгтэй болно гэсэн үүднээс энд ирж тоглож байна. Тэрнээс биш энд ирээд байх шаардлага байхгүй л байсан.

-Ирээдүйд Монгол тамирчид гадна дотнын том багуудтай гэрээ хийх, эх орныхоо нэрийг илүү өндөрт гарах анхны алхам боллоо гэж харж болох нь ээ?

-Тийм. Мэдээж сайн тоглодог ур чадвартай тамирчид маань эх орондоо тоглож эх орныхоо нэрийг гаргах хэрэгтэй. Мөн түүнээс гадна олон, олон залууст гаднын улсад гарч монголын нэрээ гаргах жим нь болж өгөх байх аа гэж би бодож байна. Олон дүү нар гарч ирж байна. Тэр бүгдэд боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тэгэхийн тулд би энэ газар нэрээ хичээх хэрэгтэй юм болов уу. Илүү сайн байх хэрэгтэй гэсэн бодолтой л явна.

-Хэрвээ нууц биш бол хэдэн жилээр гэрээ хийв. Цалингийн хувьд нэлээд өндөр байдаг болов уу?

-Цалин яриад дэмий байх аа. Хүн мэдээж хүссэн цалингаа авахын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Харин гэрээ жилийн хугацаатай. Багийн хувьд цаашдаа урт хугацаанд хамтрах сонирхолтой байгаа. Миний хувьд Монгол Улсдаа  “IHC Apes” багтай гэрээтэй учраас 11 сараас очиж лигтээ тоголно. Түүнийхээ дараа буцаад Японд ирнэ.

-Монголын 3x3 сагсан бөмбөгийг энэ хэмжээнд хүртэл танигдана гэж боддог байв уу. Та хэдийн хувьд бас нэлээд хүч хөдөлмөр зарцууллаа шүү дээ?

-2016 оноос эхлээд Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нартайгаа нэг баг болж тэмцээнд орон анхны медалиа авч байсан. Түүнээс хойш олонч тэмцээнд Японы багуудыг хожсон. Мөн Еропын багуудтай ана мана тоглодог учраас биднийг харсан зарим нь Монголчууд шиг тоглох юм сан гэж боддогоо ч хэлж байсан. Манай баг, арын хамт олон, клубын зөв менежмэнтийн тусаар өдий зэрэгтэй яваа шүү дээ.

-Манай улсын 3x3 сагсан бөмбөгийн баг тамирчид хурднаас гадна хүчний тоглолт, уялдаа холбоо, ойлголцох чадвараараа илүү юм шиг санагддаг. Таны хувьд?

-Бусад Ази багуудыг хүчээр илүүрхэж хождог байсан. Гэхдээ түүний цаана зурсан систем ойлголцол хамгийн чухал шүү дээ. Энгийнээр хэлэхэд бол боловсруулсан төлөвлөгөө сайн гэх юм уу. Мөн дээрээс нь Ази багууд дундаа Монголчууд илүү их тэсвэр, тэвчээртэйгээрээ ялгардаг.

-Монголын 3x3 сагсан бөмбөгийн ирээдүйг хэрхэн харж байна?

-Одоо клубын системд шилжсэн байгаа шүү дээ. Яваа яваандаа “Энержи ресус 3x3 клуб” гэдэг шиг маш олон болох байх. Түүний үр дүнд олон өрсөлдөөн үүсэж хөгжил илүү болно гэж боддог. Япон Улс гэсэн ийм зарчмаар явдаг юм байна.  

-Таныг хэзээ, анх яаж сагсан бөмбөг тоглодог болсон талаарх яриа тун ховор юм билээ. Энэ талаар манай уншигчдад сонирхуулаач?

 -Бусад хүүхдүүдийн адил гадаа гудамжинд сагс тоглож эхэлсэн санагдана. Тухайн үед 12-13 настай л байсан болов уу. Харин 2006 онд Спрайт  3x3  тэмцээн Төв талбайд болоход тэнд оролцож Улсын хэмжээнд анх удаа түрүүлж байлаа. Миний спортын амжилт ер нь  3x3  төрлөөр эхэлсэн. тэгээд дунд нь  5x5 төрлөөр тоглож байгаад  3x3 төрлөөрөө дагнаж тоглож байна. 3x3  төрөл бол миний амьдралтай салшгүй холбоотой.

-Төдийгөөс өдийг хүртэл сагсан бөмбөгөөр хичээллээд л амьдарч явна. Тэгэхээр хүнд хэцүү зүйл нь юундаа байх уу. Мөн таныг энэ спорттой салшгүй холбоотой байлгадаг зүйл нь юу гэж та бодож байна?

-Хамгийн хэцүү нь бэртэл гэмтэл л байдаг юм билээ. Бусдаар цаг хугацаа байгаа бүхнээ зориуулаад явж байгаагийн хувьд эх орныхоо нэрийг дэлхийд гаргах нь л хамгийн чухал зорилго байсан. Миний өөрийн дурлаж, сонирхож хийдэг зүйл учраас би энэ спортод чин сэтгэлээсээ хайртай.

-Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилтын хажуугаар ажил хийхгүй л бол амьжиргаагаа залгуулахад хүндрэл учирдаг шүү дээ?

-Миний хувьд яг бэлтгэл сургуулилтаа хийгээд, гэрээ хийсэн мөнгөөрөө амьдардаг болсон. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д харьяалагддаг. Ерөнхийдөө мэргэжлийн тамирчин болон сонирхогчдын хувьд ялгаатай болж байна л гэж ойлгож болно.

-“УБЦТС” ТӨКД-д харьяалагдана гэхээр мэргэжлийн хувьд цахилгаантай холбоотой гэсэн үг үү?

-Сэтгүүлч мэргэжилтэй. Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Сэтгүүлч мэргэжлийн хувьд маш их завгүй, цаг нар ихтэй байдаг шүү дээ. Яг тамирчин хүн хажуугаар нь хийгээд явна гэхээр амждаггүй юм билээ.

-3x3 сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа залуустаа хандаж үг хэлээч?

-Миний зорилго бол шинэ үүд хаалгыг залуус дүү нартаа нээж өгөх шүү дээ. 3x3 сагсан бөмбөгөөр монголын нэрийг дэлхийд таниулахад анхны шигшээ багийн тамирчны хувьд хувь нэмрээ оруулсан, оруулж байгаа гэж хэлж болно. Тэр шатаа ахиулахын тулд монгол тамирчин гадаадын улс орнуудад тоглох боломжтой гэдгийг харуулж, мотивац болох үүднээс явж байна. Хамгийн гол зүйл нь болохгүй зүйл гэж байдаггүй гэдгийг л тархиндаа, бие сэтгэлдээ шингээх хэрэгтэй.

-Цаашдаа дасгалжуулагчийн замналаа эхлүүлэх бодол байгаа юу. Өөр орны тамирчдаас сурч мэдсэн зүйлээ өөрийн хөрсөнд тариалах тал дээр ямар санаа бодол тээж явдаг вэ?

-Миний хоёр дахь бодол, зорилго тэр. Японы 3x3 эмэгтэй баг тамирчид маш сайн. Багийн системийн ажиллагааг нь монголдоо нэвтрүүлж болохуйц байна уу гэдгийг судлах. Би хоёр удаа Сербид очиж бэлтгэл сургуулилтад оролцсон. Тэр бүхнээс хуулбарлахгүйгээр яаж арга техник, системийг өөрийн болгох уу гэдгийг суралцана. Цаашдаа дасгалжуулах бодол байгаа. Гэхдээ миний нас бол харьж яваа насандаа ордоггүй. Харин ч илүү туршлага суусан нас. Тиймээс надад ахиад хэдэн жилийн тоглох боломж бололцоо байгаа.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Илүү их амжилт хүсье.

-Ярилцлага авсан та бүхэндээ баярлалаа. Мөн энэ далимд Л.Мягмаржав захиралтай “М-Си-Эс Кока-Кола” компанийн хамт олон, Г.Батцэнгэл захиралтай Энержи Ресурсын хамт олондоо, С.Эрдэнэ эмчтэй Цу-Эрдэнэ эмнэлэг, О.Мөнхжин эзэнтэй “IHC Apes” баг болон гэр бүлийнхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-06 09:53

Zaluustaa bolomjiig ni neej jim gargajnugch bn gesnee tsalingaa nuutsalj ntr m#l m#l yum yariad hudlaa shaaj chadahiimaa

Зочин
Зочин
2022-08-06 23:06
Reply to  Зочин

Mungunuus uur ym mededgvi ymnuud sportoos hol baisan n deer bizee

Зочин
Зочин
2022-08-07 10:00

Сайхан юманд бид баясахын оронд мөнгө ярьж байх юм. Тамирчин үсрээд 15 жил болоод дуу�####�г. Атаарх�##� гэдэг энэ заваан хар энергиэ бу�####�д тарааж байх хэрэггүй. Нэг ч гэсэн з�##�уу гадаадын клубт тоглож байв�##� бидний л бахарх�##�.

Зочин
Зочин
2022-08-07 10:13

Бүх спорт мөнгө болсон үүнийг дагасан нэр олох гэсэн сэтгэлгүй хүмүүсийг шүүмжлэх хэрэгтэй. Алдар нэртэй хүний хажуугаар өөрийгөө таниулах гэсэн хүмүүс маш их болж дээ. Хүнийг хүн бид хөөргөж эвддэг. Эсвэл хооронд нь худлаа хов зөөж согтуу байхад нь хорлуулдаг. Харин гадаад оронд согтуугаар машин барихаас бусад гэмт хэргийг хөнгөрүүлдэг юм байна лээ. Учир нь сэтгэцэд нь хүчтэй өөрчлөлт орж хийсэн үйлдлээ мэдэхгүй болтлоо мансуурсан өвчтэй хүн гэж үздэг. Гэтэл манай улсад хүндрүүлдэг архины хамаар�##� бүхий этгээдтэй ажиллахын оронд бүр цааш нь түлхдэг. Энэ жишээ бол Түвшинбаяр аварга юм.

Холбоотой мэдээ

Back to top button