ХУУЛЬ

Цогцос илгээгч “УЛААН АРМИ”

"Унаач хүүхэд, цэрэг амь насаа алджээ" гэх мэдээг “ммнн тэгж үү”, “алдаж л байдаг юм” хэмээн нийгэмд байдаг л үзэгдэл мэт хүлээн авах болжээ. Сүүлийн ганц хоёрхон сарын хугацаанд л гэхэд цэргийн ангид дөрвөн алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нас барсан цэргүүдийг анги хамт олноор илэрхийлбэл 40 хүүхэдтэй хоёр ангитай лав тэнцэх байх.

Үүнээс гадна эрэмдэг, зэрэмдэг болсон нь өч төчнөөн. Энхийн цагт өөрийн цэргүүдээ алж хядаад дуусгачихдаг эх орон манайхаас өөр байхгүй дэг. Үүний цаана хэчнээн ар гэр нулимсаа ширгээж суугааг мэдэх юм алга.

Цэрэг амь насаа алдсан хэргүүдийг дурдвал

1. Дорнод аймагт байрлах ЗХ-ний 327-р ангийн байлдагч “Х” өчигдөр амь насаа алдав. Түүнийг усанд живсэн хэмээн ар гэрт нь мэдэгджээ. Энэ талаар сурвалжилж өгнө үү хэмээн ар гэр нь zarig.mn сайтад хандсан аж.

2. Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н амиа алдсан. Тодруулбал, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олдсон талаар бид мэдээлсэн. Талийгаачийн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа бөгөөд цэргийн анги нь хувийн компанид “зарцлуулахаар” явуулсан байж таарав. Гэтэл тэд хоёр албан тушаалтныг ажлаас нь халах төдийхнөөр хэл амнаас зайлав.

3. 2022.08.01 өдөр 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” Зэвсэгт хүчний 065-р ангийн хашаанд тогонд цохиулж нас барав.

4. Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н 2022.06.16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн очиж, улмаар ходоодны мэс засалд орсон хэдий ч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар түүний ходоод задарсан нь тогтоогдсон. Тэгвэл талийгч урд өдөр нь тангаргийн баяраа хийсэн бөгөөд ар гэрийнхэн нь эргэж очиход ямар нэг зовуурьгүй байсан хэмээн яриад байсан юм. Харин түүний ходоод 14 см задарсан гэдгийг албаныхан хэлсэн. Одоо энэ хэрэг цагдаагийн байгууллагаас АТГ-руу шилжсэн байгаа юм. Шүүх шинжилгээнийх нь хариу одоог хүртэл гараагүй байгаа гэдгийг ар гэр нь хэлээд буй.

Дээр дурдсан дөрвөн хэрэг бол сүүлийн нэг сарын хугацаанд л гарсан хэрэг. Түүнээс өмнө цэргийг зодож тамласан амь насыг нь бүрэлгэсэн, дэглэж байгаад эрэмдэг зэрэмдэг болгосон хэрэг тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй. Сүүлд ХЭҮК-оос гаргасан тайланд цэргүүдийг яргалдаг, гаднаас нь анзаарагдахааргүй битүү зодож гэмтээдэг, тэр ч битгий хэл бэлгийн дур хүслээ хангадаг кейс ч бичигдсэн байв.

Гэтэл энэ бүхнийг харж үзсэн зарим нэг хүмүүс одооны хүүхдүүд амь хэврэг бие муу болсон нь харагдаж байгаа юм гэж хээв нэг хэлэх нь ч бий. Гэтэл энэ асуудал өмнө нь ч байсан л хэрэг. Харин далд хэлбэртэй байсан гэсэн үг. Тиймээс одоо Монгол улс армийн зохион байгуулалт, системдээ реформ хийх нэн шаардлагатай болжээ.

Хэрэв тоож харж үздэггүй бол та бүхэн миний хүүд ийм зүйл тохиолдвол би яах вэ хэмээн бодож үзэх нь зүйтэй. БНСУ лав хамгийн их татвар төлдөг Kpop одуудтай холбоотойгоор цэргийн зарим дүрэм журамдаа өөрчлөлт оруулсан байдаг. Энэ мэт жишээг харахад өөрчлөлт хийж болохуйц. Хамгийн гол нь хүний амь эрсдээд байна гэдгийг л ойлгох хэрэгтэй мэт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2022-08-06 21:24

Naad garjig sedewee arai eereer bijeejee.bas hetruuleh ymaa ynz buriin asuidal haa saiguil gardag shu de teriig ulsiin armi dayar hamruilahuu bolohgui.shu de albaar tegeeguin medeej

Ариунаа
Ариунаа
2022-08-06 23:57

Арми ч арай хэтэрч бгаа.Яргачдыг маш хатбугаар шүүх хэрэгтэй лдээ.зүгээр орхиод бхаар хэтэрч бнашдээ.Ерөнхийлөгч яагаад анхаар#### тавьдаггүй юм.Зэвсэгт хүчний ерөнхий командлагч биздээ.

Зочин
Зочин
2022-08-07 01:31

Орчин үеийн цэргүүд байж буруу шаардлага тавьсан даргаа хэнч байсан хамаагүй бүгдээрээ нийлж байгаад хэмхэртэл нь зодоод ангийн захирагчынхаа өрөөнд оруулаад шидчихэж байгаач . Харж зогсож байгаад л нэг нэгээрээ зодуулаад үхээд дууслаа ш дээ

дарга дагаж далдганадаг генералаа халаач
дарга дагаж далдганадаг генералаа халаач
2022-08-07 06:01

Насаарөө дарга нарын морийг арчилсөн ямар ч чадваргүй тэр хянан ш####гагч генер#### аа ########уулаөч

Зочин
Зочин
2022-08-07 09:58

##### dain baildaangvi bj dain baildaantai uls shig ih tsereg vhehiin,yal ugdug bolmooriin udirdlaguudad ni

яана даа
яана даа
2022-08-07 10:03

БХЯаманд хэрээс хэиэрсэн олон генер####, хурандаа, дэд хурандаа цолтон ажилладаг. ЦАЛИН, нэмэлт ц####ин өндөртэй ийм олон цолтонгуудын хэрэг байна уу? ӨӨРЧЛӨЛТ ####га. Ерөнхий командлагч цол, шагн#### олгохоос өөрөөр нөлөөлж чадахгүй л байна даа. БХЯамны ажил болохгүй байна ЕРӨНХИЙ командлагчаа

zocin
zocin
2022-08-07 12:02

General ikhdekheer iim asuudal ulam ikhsene dee

Отгоо
Отгоо
2022-08-08 00:45

МАА ийн яруу ####дар мандтугай.

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x