СПОРТ

Допингийн хариуны дуншилт "МААПААН" дагуулах магадлалтай

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улсын баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Энэ хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, Солонгост байдаг дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.

Тодруулбал, БНСУ руу 80 сорьц явуулсан. Үүний 16 сорьц нь харваачийнх. Харин үлдсэн сорьц нь бөхчүүдийнх байгаа. Гэтэл одоог хүртэл допингийн хариу гараагүй байгаад ард түмэн гайхаж байна. Тэд ямар нэгэн “маапаан” орчихоор ингэж уддаг хэмээн өөр зуураа хэлэлцэх. Уг нь допингийн шинжилгээний хариу 21 хоногтоо гардаг. Наадам болсон хугацаанаас хойш тооцож үзвэл энэ сарын 01 хавьцаа гарах ёстой байв.

Иймд МҮБХ-ны тэргүүн Б.Магалжав, ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг, Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболд нарыг допингийн шинжилгээний хариугаа зарлахыг ард түмэн шаардаж байна. Мэдээж шинжлүүлэхээр явуулсан газар нь БНСУ учраас хариуцлагатай цаг тухайд нь илгээсэн байж таараа. Харин эрх бүхий хүмүүс нь яагаад зарлахгүй байгаа нь нууц хэвээр үлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-07 20:02

Одоо хор найруулж арай дуусаагүй бга шдээ хүлээцтэй байлдаа

Зочин
Зочин
2022-08-08 09:10

Найрааны бөхчүүд шилжүүлгээ бүрэн хийж дуусахыг хүлээж байгаа. "10-ны дотор үлдэгдлээ шилжүүл. Тэгэхгүй бол хохий шүү, �########�а минь" гэсэн гэнэлээ.

Эрка
Эрка
2022-08-08 10:30

Бүгдээс нь их бага ямар нэг хэмжээгээр допинг гарна
Дараа нь бүгдэд нь хувь хүнд эхнии мэдээг хүргүүлнэ
Тэгээд төлбөрөө нэхнэ 80сая орчим авилг�##�ын мөнгөө төлхөө шаардана төлсөн нь чимээгүй үлдэнэ төлөөгүй нь допигтой гэж зарлагдана энэ жүжиг үргэлжлээд 10 гаруй жил болсон мэддэг боловч хэн ч зогсоохыг хүсдэггүй увс архангайн мафи маш хүчтэй нөлөөтэй

сониуч сонжооч
сониуч сонжооч
2022-08-11 08:51

Энэ үнэхээр завхарсан юм даа. Улаанбаатарын жудогийн тэмцээнд оролцсон хүмүүсийн допингийн шинжилгээгээ солонгос явуулаад тэмцээний дараа хариуг нь авдаггүй л биздээ. Олон улсын гранд слам - аас ч илүүтэй үндэсний бѳхийн допингийн асууд�##�. Допинг хэрэглэгч нь эрүүл мэндээрээ хохирдог болохыг мэдээд тамирчид улс эх орныхоо нэрийн тѳлѳѳ гэдэг золиосоос татг�##�зчихсан шүү дээ.

Баагии
Баагии
2022-08-11 14:01

Үзүүр түрүүнээс допинг гарсан бв�##� б�##�арла шүү

Зочин
Зочин
2022-08-11 16:29

Хогиин гарууд хороо найруулж хэнииг унагаах ,хэнииг татахаа ярьж ,мөнгөтэй хүнд нь үйлчилж ,мөнгөгшй хүнииг нь унагаах гэж байгаан

Холбоотой мэдээ

Back to top button