ЭРҮҮЛ МЭНД

Улаан өнгөтэй бохир хальж урссан хэсэгт халдваргүйжүүлэлт хийв

Энэ сарын 28-ны өдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийж байна.  Шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул нэн тэргүүнд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног, худгаа лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх тайлбарыг өгч байна. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь гэрээний дагуу “Рефон” ХХК-иас 15, “Ундарга хайрхан” ХХК-иас 16, нийт 31 тонн бохирыг 09.28-ны өдөр зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж бохирын цооног руу хийжээ.

Харин Ус сувгийн удирдах газрын ажилтан “09.28-ны өдөр бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн. Механик хольц ихтэй бохир ус нийлүүлснээс болж дахин бөглөрч худгаас хальсан” гэсэн тайлбарыг өгчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас бохир ус хальж урссан хэсэгт ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж байна. Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 4 компани байдаг ба бүгд төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр буюу зөөврийн аргаар бохир усаа зайлуулдаг аж.

Шалгалтын явцад “Алтай чандмань”, “Шижир зул”,  “Гомбохайрхан” ХХК-иудын бохир ус хадгалах цооног бөглөрсөн байсан учир үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ. Бөглөрлийн шалтгаан нь бохирын худгууд битүүмжлэлгүй байгаа нь иргэд элдэв хог хаягдлаа хаях нөхцөлийг бүрдүүлсэн, дээрх компаниуд бохирын цооногт бөглөрөл үүсгэх хэмжээний хольцтой бохир усаа хийсэн  байж болзошгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас үүссэн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button