Нийгмийн

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана.

Айлчлалын хүрээнд хоёр орны импорт, экспортыг тогтвортой нэмэгдүүлэх, хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг түргэтгэх, Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулах, гурван талын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцож, тохиролцоонд хүрэхээр зорьж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

Айлчлалын үеэр Монгол, Хятадын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төслийн хүрээнд хилийн төмөр замын техникийн нөхцөлийг тохиролцох санамж бичигт гарын үсэг зурна. Ингэснээр хоёр улсын хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд тус бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалт татах асуудлыг Талуудын төмөр замын суурь бүтэц эзэмшигч аж ахуйн нэгжүүд хариуцаж, ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж буй ажээ.

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомт нээгдсэнээр Монгол Улсын нүүрсний экспорт жилд 15 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо бий. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-08 09:31

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x