НийгмийнЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ-ийнхөн сайдынхаа нэрийг барьж, ковидтой иргэдэд түргэний машинаар ҮЙЛЧЛЭХГҮЙ байна

Цахим орчинд "Эрүүл мэндийн сайд С.Энхболд долдугаар сарын 01-нээс "ковид-19"-өөр өвчилсөн, хүндэрсэн хүмүүст түргэн тусламжаар үйлчлэхгүй гэх тушаал гаргасан. Улмаар ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн утас руу залгахад өөрөө ирвэл ир гэсэн хариу өгч байгаа тухай" мэдээлэл гараад байна.

Мөн ингэж бичин бухимдацгаах иргэд цөөнгүй байгаа юм.

Эл мэдээллийн дагуу бид хамгийн түрүүнд ХӨСҮТ-ийн утсанд хандахад "Түргэн тусламжийн машинаар очиж авахгүй. Иргэд өөрсдөө ирнэ" хэмээх хариултыг өглөө.

Мөн бид тийм тушаал гаргасан эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболтой өөртэй нь холбогдож тодруулахад, өвчилсөн хүмүүсээ түргэний машинаар авч явахгүй бол өөр юугаар тээвэрлэр вэ дээ. Би яасан гэж тийм тушаал гаргах вэ. Гаргаагүй" гэх мэдээллийг бидэнд өглөө.

Тэгэхээр ХӨСҮТ-ийнхөн сайдынхаа нэрийг барьж худлаа ярьсан болж таарах нь. Ямартай ч халдвартай иргэдэд түргэн тусламжийн машинаар үйлчлэхгүй гэх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргаагүй аж. Харин чухам ямар шалтгааны улмаас ХӨСҮТ-ийнхөн иргэдийг машинаараа авахгүй, өөрсдөө ир гэж шаардаж байгаагийн учир шалтгаан бүрхэг.

Зуны амралт, үргэлжилсэн их найр наадмаас улбаалан өдөрт бүртгэгдэж буй "ковид-19"ийн халдвар 400-д хүрэх гэж байна. Намраас тавдугаар давлагаа эхэлнэ гэдэг түгшүүрийг салбарынхан зарлачихсан.

Гэтэл эмнэлэг явах чадалгүй, түшээд босгох хүнгүй, унаад оччих унаагүй, таксидах мөнгөгүй, олон нялх хүүхэдтэй өвчилчихсөн ээж аавуудад ХӨСҮТ-ийнхөн зүгээр л дунд хуруу гаргаад сууж байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-08 11:36

Энэ эмнэлгийн эмч ажилтнууд ьа нар ковид гэх өвчнөөр шоу хийж хөлжихөө зогсоо.

Зочин
Зочин
2022-08-08 12:18

irged uursduu irne gedeg chini yu gesen ug be? bus#ad haldaahgui bhiin tuld irj awah estoi bizde

Зочин
Зочин
2022-08-08 12:42

Энэ саад Энхболдын ам ажил 2 �##�д дэлэм зөрнөө. Энхболдын тавьсан утсан хүүхэлдэй Билэгтсайхан Энхболд саад нь юу л гэнэ үгийг нь дагана ш дээ. Туша�##� гарсан болоод л нэгж дээр ажиллаж байгаа ажилчид тэгж хэлнэ. Энхболд гүтгээд гүрийгээд л гарна. Өөрийх нь сурамгай зан нь тэр

Уншигч
Уншигч
2022-08-09 11:24

Зөв ш дээ ковид туссан хүмүүст түргэнээр үйлчилвэл зүрх дар�##�т хавдар гээд хүнд өвчтэй хүмүүс яах болж байна ковид зөөсөн хүмүүсийн тоогоор машинаа ариутгаж цаг �##�дана гэж байхгүй шүүдээ ковид туссан хүмүүс өөрийн эрүүл мэндийн төлөө өөрөө л явахаас яах вэ

иргэн
иргэн
2022-08-09 11:46

Та бас солиорсонуу?????Эмнэлэгийн машин л үйлчилэнэ шдээ -- Г�##�ын машин үйлчилэхюм уу магаруудаа !!!!!!д�##�имдуулж мөнгө хусаад л хэдхэн эм өгчихөөд тэрийгээ 60,70, мянга Өөрсдөө зугтаж бж бид эмчилсэн гэнэ !!!!! Энэ эргүү Сайд чинь юу ч хийхгүй 2 жил рёкламдлаа Одоо �######�уулаач !!!!!! ШоУ !!!

Зочин
Зочин
2022-08-09 15:06

Өөрсдөө оччихооч дээ, хөдөө зуга�##�ах болохоор бүгд мөнгөтэй, машинтай болчихдог биздээ, юм болгонд мөнгөгүй гэж муу амлахаа боль.

Яагйи
Яагйи
2022-08-09 22:22

Өөрсдөө ирэхгүй яах вэ дээ. Тэнэг сэтгүүлч вэ эмнэлгийн машин такси юмуу? Эмнэлгийн бүх юм үнэгүй болохоор Ард түмэн бүр дэндэж бна. Монголд үнэгүй юм юу байгаа вэ Эмнэлгийн тусламжаас өөр. М�##� муулах хүртэл төлбөртэй байхад. Үнэ тогтоогоод машинаар авья гэвэл хэд нь дуудах бол?

Irgen
Irgen
2022-08-10 00:18

Haldvartiin turgen hotiin hemjeend 1 l mashin yavdag gesen, xonogt ochnoon ovchlol garch bgaa bol hend ni yavaziim be

Холбоотой мэдээ

Back to top button