ЭДИЙН ЗАСАГ

Газрын ховор элементийн “Хотгор” төсөлд Австрали хөрөнгө оруулагчаар нэмэгдэнэ

Монгол Улс газрын ховор элементийн дөрвөн ордод тусгай зөвшөөрөл олгосон байдгийн нэг нь “Хотгор”. Тус ордыг Их Британийн хөрөнгө оруулалттай “Хотгорминералс” ХХК эзэмшдэг. Тэгвэл уг төслийн хөрөнгө оруулагчдад хөдөлгөөн орж эхэлжээ.

Тодруулбал, төслийн 80 хувийг эзэмшдэг “Temarise” компанийн 30 хувийг “Parabellum Resources” 3.9 сая ам.доллараар худалдан авах хэлцэл хийсэн байна. “Parabellum Resources” нь Австралид бүртгэлтэй. Ингэснээр “Хотгор” төсөлд Их Британиас гадна Австрали хөрөнгө оруулагчаар нэмэгдэж байна.

“Хар алт” гэгддэг нүүрснээс дэлхий нийтээр татгалзах хандлага нэмэгдсэнээр газрын ховор элемент анхаарал татах халуун сэдэв болсон. Хими, хими технологийн хүрээлэнгээс “Хотгор”-ын ордод судалгаа хийхэд чулуулагт агуулагдах газрын ховор элементийн нийлбэр агууламж 0.02-1.6 хувь, түүний 86.2-95.7 хувь нь церийн бүлгийн элемент байгаа нь тогтоогдсон.

Өмнөговь аймгийн Цогт овоо сумын нутагт орших  тус ордод анх 2010 онд тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд одоогийн байдлаар газрын гадарга талаас 20 метрийн гүнд эрдэсжилт илрүүлсэн талаараа хөрөнгө оруулагч компаниас мэдээлээд байгаа юм.

2020 онд ҮАБЗ-аар газрын ховор элементийн ордуудыг төрд буцааж авахаар ярилцсан тухай мэдээлэл түгж байв. Үүнээс хойш асуудал намжсан. Нэмэлт мэдээлэл өгөхөд, газрын ховор элементийн хоёр орд Худалдаа хөгжлийн банк, “Макс”-ын Д.Ганбаатар нар эзэмшдэг бол үлдсэн нэг нь БНСУ-ын компани дээр бүртгэлтэй байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
6079
6079
2022-08-08 11:36

Мушгиа худаг , Х�##�зан бүрэгтэй, Хотгор, гээд 1 сая гаруй тоннын нөөцтэй ховор мет�##�лын ордуудыг улсад буцаан аваачээ

Холбоотой мэдээ

Back to top button