Нийгмийн

ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан сайдын цэцэрлэгийн сугалааг халахдаа авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд

БШУЯ-аас цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн хавар УИХ төсвийн тодотгол хийж, төсвийн хэмнэлтээс 100 орчим тэрбумыг, Нийслэлийн засаг дарга, иргэдийн хурал мөн 100 орчим тэрбумыг цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд зориулан баталсан.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд бий. Үүний 34.486 нь цэцэрлэгийн гадна үлддэг байсан.

Тэдгээр хүүхдүүдийг дүүргээр нь ангилаад харахаар:

  • Баянзүрх 8.632
  • Сонгинохайрхан 7.598
  • Хан-Уул 5.144
  • Чингэлтэй 4.959
  • Баянгол 3.903
  • Сүхбаатар 2.989
  • Багануур 604
  • Налайх 554
  • Багахангай 103 хүүхэд байж.

Цоожтой хаалганы цаана үлддэг 34.486 хүүхдийг насаар нь эрэмбэлээд харвал:

  • 2 настай 23.780
  • 3 настай 3.572
  • 4 настай 3.621
  • 5 настай 3.513 байжээ.

Харин энэ жилээс хэн азтай, мөнгөтэй, эрх мэдэлтэй, мэдээлэлд ойрхон нь цэцэрлэгт ордог байсан сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна. Өөрөөр хэлбэл нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүй нь. Нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана орхихгүйн тулд бид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

  • Цэцэрлэгийн зориулалтаар байр түрээсэлж байгаа. Өнөөдрийн байдлаар 92 байрны нэг давхрыг түрээслэх гэрээ хийсэн. Есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж буй байранд 9.850 хүүхдийг авах боломж бүрдлээ.
  • Хувийн цэцэрлэгт нэмэлт элсэлтээр хүүхэд авч байгаа. Хувийн цэцэрлэгүүд тойргийн хүүхдээ авсан тохиолдолд хувьсах зардлыг төрийн цэцэрлэгээс хоёр дахин нэмж өгнө. Мөн дээрээс нь хоолны зардал өгч байгаа. Энэ хүрээнд хувийн цэцэрлэгүүд нэмж 10.272 хүүхэд авахаар гэрээгээ хийж байна.
  • Улсын цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 3.881 хүүхэд авна. Шинээр 39 цэцэрлэгт нэмэлт элсэлт хийгдэнэ.
  • Дөрвөн гэр цэцэрлэгт 240 хүүхэд авна. Энэ бол алслагдсан гэр хороололд хийгдэх шийдэл. Цаашдаа бол орчин үеийн барилга байгууламжийн технологиор баригдаж байгаа ариун цэврийн байгууламж хангасан цэцэрлэгээр гэр цэцэрлэгүүдийг бүрэн солино.
  • Байгууллагын цэцэрлэгүүдээр 1.000 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Олон байгууллага, хувийн хэвшлийн компаниуд цэцэрлэг байгуулж, ажиллуулж байгаа. Есдүгээр сарын 1 гэхэд 1.000 хүүхдээс 450 хүүхдийг авах таван байгууллагын цэцэрлэг шинээр ажиллаж эхэлнэ.
  • Шинээр ашиглалтад орох цэцэрлэг дээр энэ жил 5.000 хүүхдийг авах боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ хоёр үе шаттай. Есдүгээр сарын 1-нд долоон цэцэрлэгт 1.640 хүүхдийг авах боломж бүрдэж байна.
  • 2.000 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна.

Маргаашаас /2022.08.10/ цэцэрлэгт орох хүүхдүүдийн хүсэлтийг авч авч эхэлнэ. Хүсэлтийг авсны дараа таны хүүхдийг аль цэцэрлэгт хамрагдах вэ гэдгийг мэдэгдэх болно. Энэ бол сугалаа биш. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамрагдах боломжоор хангана.

Нэг асуудал үүсэж буй нь зургаадугаар сард бидний төсөв батлагдсан учир тендер зарлаж, тендерийн дагуу худалдан авалт хийж буй тул тодорхой цаг хугацаа орох нь. Тэгэхээр аравдугаар сарын 15 гэхэд бид цэцэрлэгийн зориулалтаар 21 орчим байр худалдан авахаар байна. Үүний 14 нь орон сууцны нэг давхрын байр, долоо нь бие даасан долоон байр байх юм. Эл байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж, 2.300 хүүхдийг суралцуулна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button