ЭДИЙН ЗАСАГ

Автомашины үнэ 30-40 хувиар өсөж, худалдан авалт эрс буурчээ

Автомашины үнэ өсөж, худалдан авалт буурчээ. Тодруулбал, “Да хүрээ” захад “Toyota Harrier” автомашины үнэ үйлдвэрлэсэн оноосоо шалтгаалж хоёр жилийн өмнөхөөс даруй 13 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Шинэ загвар нь 25 саяар нэмэгдэж 85 саяд хүрчээ.

Үүнээс гадна Монголд хамгийн их хэрэглээнд нэвтэрсэн автомашин болох “Prius 20”-ийн үнэ 20 саяаас буухааргүй тогтсон байна. Уг нь “hybrid” хөдөлгүүртэй машины экологид нөлөөлөх нөлөөлөл бага тул онцгой албан татвараас чөлөөлсөн. Гэвч Монголд оруулж ирэхдээ 1,5 саяас дээш төгрөгийн татвар төлдөг. Мөн автомашин борлуулагчид талбайн түрээсдээ дунджаар сард 5 сая төгрөг төлдөг байна. Энэ мэтчлэн шалтгаанууд үнийн өсөлтөд голчлон нөлөөлдөг аж.

Албаны эх сурвалжууд машины үнийн өсөлтөд валютын ханшийн зөрүү, гаалийн татвар, ачааны зардал нөлөөлдөг хэмээн тодотгож буй юм.

Харин худалдан авагчдын тухайд бэлнээр болон зээлд хамрагдах нь эрс багасжээ. Зээлээр авах хүсэлтэй иргэд ихэвчлэн ББСБ-аар дамжуулан авдаг байна. Гэтэл ББСБ нь энэ оны эхэн үеэс шалгуураа эрс өсгөж 10-20 хувь байсан урьдчилгаагаа 30-40 хувьд хүргэжээ. Хүү нь 2.3-2.7 байсан бол нэмэгдээд 2.7-3.2 хувь болсон үзүүлэлттэй байна.

Г.БАЛЖИННЯМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-09 20:36

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж өөрсдөө өөр барааг нэмэгдсэн үнээр л авна тамын тогоо бодит үнээр зарахгүй бол хэн ч авахгүй

Бат
Бат
2022-08-11 01:01

машин бол т�##�х биш.

Зочин
Зочин
2022-08-11 08:09

Хуучин машин машин зээлээр авна гэдэг .....!!!

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-11 13:11

Тэхгүй яахтим хуучин сэг оруулж ирээд хэд нуг�##�даг шун�##�тууд юм чинь бүү ав өөрсдөө сэгээ идэг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-11 13:16

Машин дамлагчид дэндүз шун�##�тай даа хожим хоол биш хор болж зовно доо зовно хөөрхии муу үйл хэзээч сайн юманд хүргэдэггүй юм

Анужин
Анужин
2022-08-12 00:14

Урьдчилгаагүй зээлээр өгдөг газар байх бол уу

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
2022-08-12 08:11

Хуучин машины сэлбэг тэнгэрт хадаж байна Зах дээр байгаа нөхдүүд д�##�имдуулж үнийн өсөлтийг маш ихээр нэмж байна. Энэ нд Төрийн зохицуул�##�т хэрэгтэй байна шүү дээ!!! Манай энэ төр яаж ийгээд л ард түмнээ доошоо явуулах санаа гаргах юм даа. Даанч харамсаж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button