УЛС ТӨР

Ван Ид цухуйлгаж чадаагүй сэдэв буюу 15 тэрбум юанийн своп хэлцэл

Ирэх жил Хөгжлийн банк 800 сая ам.доллар (2.2 их наяд төгрөг), Төв банк 15 тэрбум юань (6.7 их наяд төгрөг) гадаад зээлийн төлбөр төлөх хүлээгдэлтэй байна. Валютаар төлөх энэ дүнг одоогийн ханшид хөрвүүлбэл 8.9 их наяд төгрөг болж байгаа нь 2022 оны улсын төсвийн орлогын 50 хувиас давж байгаа юм.

-ТӨЛӨХГҮЙ ГУРВАН УДАА СУНГАСАН СВОП ХЭЛЦЭЛ-

БНХАУ-ын Ардын банкнаас авсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн түүхийг дурдъя. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2011 онд анх 10 тэрбум юаниар байгуулсан байдаг.  2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан, гурван жилээр сунгаж байв.

Ийнхүү хэмжээг нь нэмэгдүүлснээр 15 тэрбум юань буюу 6.7 их наяд төгрөгтэй тэнцэх болсон своп хэлцлийн гэрээний хугацааг 2017 онд мөн гурван жилээр сунгасан.

2020 онд Ван Иг манайд ирэхэд дахин гурван жилээр сунгаж 2023 он болгож байсан нь энэ. Дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавьж,  хэлэлцээ хийж байв.

Одоо ДӨРӨВ дэхь удаагаа дахин “ГУРВАН ЖИЛЭЭР сунгаач” гэж царайчилж суугаа нь энэ билээ.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨВЛИЙН ОЛИМПООР ОЧООД ЯРИЛЦСАН ХЭЛЦЭЛ Ч ЭЦЭСЛЭН ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА-

Уг нь энэ оны хоёрдугаар сард манай Засгийн газрын тэргүүн дахин ГУРВАН ЖИЛЭЭР сунгаж, 2026 он болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Өвлийн олимп зохион байгуулж буй сайхан зантай үеэр нь своп хэлцлийг сөхөж яриад ирсэн билээ. Ингэхийн тулд ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд Б.Жавхлан, Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарыг дагуулж явсан байдаг.

Гэвч БНХАУ-ын талаас эцэслэн хариу өгөөгүй өдийг хүрээд байгаа.

-ВАН ИГИЙН АЙЛЧЛАЛААР ОГТ ХӨНДӨГДӨӨГҮЙ ОРХИГДСОН СВОП ХЭЛЦЭЛ-

Харин саях Ван Игийн айлчлалаар ч 15 юанийн своп хэлцлийг хөндөж ярина гэх хүлээлттэй байв. Гэвч энэ талаар бүр огт яриагүй өнгөрсөн нь яах аргагүй анхаарал татаж байна.

Засгийн газрынхан төмөр зам, цахилгаан станц зэрэг томоохон дэд бүтцүүдээ яриад завгүй гүйлдэв. Хэлэлцээрүүд амжилттай болж, айлчлал ч таатай уур амьсгалтай байв.

Харин Ван Иг урьж ирүүлсэн Гадаад харилцааны яамныхнаас эл асуудал дэндүү хол. Төрийн гурван өндөрлөгүүдийн нэг, Сангийн сайд, Төвбанкны Ерөнхийлөгчтэйгээ сууж байгаад хөндөх асуудал билээ.

Ямартай ч 2011 оноос хойш эдүгээ дөрөв дэх удаагаа сунгахаар ажиллаж байна. БНХАУ-ын Ардын банканд 5-15 тэрбум юанийн своп хэлцэл төдийлөн өндөр дүн биш ч манайхан сунгах бүртээ тодорхой бэрхшээлтэй тулгарсаар ирсэн нь үнэн. Хэрэвзээ 2026 он хүртэл дахин гурван жилээр сунгахгүй бол Төв банк гадаад валютын нөөцөөрөө төлж барагдуулах эрсдэлд орох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-10 08:56

Яаж ийж байгаад төлөх хэрэгтэй. Харин энэ их мөнгө хаашаа, юунд зарцуулсан яг ил тод нээлттэй тайлагнах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-10 08:58

энэ урнаа гэж овоо өсөж яваа тролл байна нэг мэдхэд л өнөр лодой нар шиг болох биз аимьр�##�аа гэж

иргэн
иргэн
2022-08-10 09:05

үүний чинь ард бөөн Булхай Луйвар нуугдаж байгаа,,,,,,,

Зочин
Зочин
2022-08-10 10:26

yostoi archaagui uls oroh yumdaa

Зочин
Зочин
2022-08-10 12:30

Хятадууд ч манай арилжааны банкуудыг бодвол хоншоортой юмаа. Гурвын гурван удаа сунгана гэдэг.

нөхөр
нөхөр
2022-08-10 12:59

Дээгүүрээ тендер, ЖДҮ гэх нэрийн доор өөрсдөө л тэрбум тэрбумаар нь авч үрж байгаа шүү дээ. Тэгээд түүнийгээ ард түмний нуруун дээр үүрүүлээд байгаа т�##�аар жишээ баримтаар хэвлэл мэдээллээр бишгүй л ярьж хэлэх юм. Ард олны үгийг үг гэж хүлээж авдаггүй болохоороо Сангийн сайдаасаа эхлээд идээд байгаадаа санаа нь ч зовдоггүй бололтой. Иймэрхүү шимэгчдээсээ с�##�ах цаг нь болсон бололтой МАН-хаан.Саяхан наадмаар яаж тансаглаж улсын төсвийг үр таран хийснийг харлаа шүү дээ бид.

Зочин
Зочин
2022-08-10 15:34

hyatad haru uguugui bol tegeel tul gesen ug shuudee

Bidon
Bidon
2022-08-10 20:16

Galtar bandi nar daldar

Холбоотой мэдээ

Back to top button