ЭРҮҮЛ МЭНД

Сэтгүүлч М.Уянгын эмчилгээ зогсож, хүнд байдалд ороод байна

Монгол түмнийхээ сэтгэлийн хандив, үзэгт нэгт нөхдийнхөө тус дэмээр цусны бүлэг ижилсүүлж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр Солонгос улсыг зориод байсан сэтгүүлч М.Уянга эмчилгээний хүндрэлээс шалтгаалж, эмнэлгийн төлбөр дутсаны улмаас эмчилгээ нь зогсож, хүнд байдалд ороод байна. Эхний шатны эмчилгээ болох цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ амжилттай болсон ч 15сая вон буюу Монгол мөнгөнд хөрвүүлбэл 30 гаруй сая төгрөг дутжээ. Үүний улмаас хамгийн гол эмчилгээ болох бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь хойшлогджээ.

Мэс засал яаралтай хийлгэхгүй бол өндөр зардлаар хийгдсэн цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ нь ямар ч үр дүнгүй болох учир яах учраа олохгүй байгаа тухайгаа нөхөр Ц.Ариунболд нь учирлаж байлаа. Ц.Ариунболд өнөөдрийн байдлаар өдрийн цагаар эхнэрээ эмнэлэгт сахиж, шөнийн цагаар БНСУ-д ажил хийн эмчилгээний зардалд нэмэр болохоор зүтгэж буй.

Гэвч харь орны эмнэлгийн дүрэм журам чанга хатуу, мөнгөгүй л бол хэн ч биш болно. Уянгын амь нас одоо та бидний гарт байна. Монголчууд бид нэгдэж Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянгын эмчилгээг эхлүүлж чадсан бол одоо өчүүхэн хичээхэд нэгэн сайхан гэр бүлийн амьдралыг аварч бяцхан үрийг ижийтээ нь үлдээх боломжтой юм.

Таны Уянга бүсгүйд хандивласан бага боловч хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм. Таны хийсэн буян мянгаар үржигдэн буцах болтугай.

Сайн үйл бүхэн дэлгэрэг. 

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА

Солонгос дах утасны дугаар: 01080886715

Т.САНТ

Гэрэл зургуудыг Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аян фэйсбүүк хуудсаас авч ашиглав

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-09-30 13:57

Монголчууд туслаагүй биш туслаад л явуулсан ш дээ одоо ядаж үлсэн мөнгөө өөрсдөө учраа олоод төлөөд эмчүүлж болмоор юм ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ. Би өөрөө ч өөрт чинь хандив өгсөн хүн байна.

Зочин
Зочин
2019-10-04 00:48
Reply to  Иргэн

Ажлын газар болон сэтгүүлчдийн эвлэл нь нэг зүтгээч

Холбоотой мэдээ

Back to top button