ЭДИЙН ЗАСАГ

Сугалаа явуулдаг компаниудыг шалгаж, арга хэмжээ авлаа

ШӨХТГ иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгалаа.
Өнөөдрийн байдлаар Сангийн яамнаас “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй 9 ААН байгаагаас “Монгол сугалаа”, “Түшиг говь хангай”, ”Саятан лото”, “Чинчухажир”, “Эгнэшгүй Их” ХХК-иуд үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Хяналт шалгалтаар “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчлүүд илэрч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд:
“Он жим” ХХК, ”Нүүдэлчин гэр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь ”эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, улмаар сугалааны шууд нэвтрүүлгийг телевизүүдээр нэвтрүүлж байсан ба тухайн аж ахуй эрхлэгчдийн зөрчлийг таслан зогсоох талаар ШӨХТГ-ын даргын 2022.08.05-ны өдрийн 01/1350 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” хугацаатай албан бичгийг хүргүүллээ.
Нийтийн цахим орчинд “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа нь хууль эрх зүйн зохицуулалтгүй байх тул боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөлд тусгасан нэрийг дур мэдэн өөрчилдөг, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа эрхэлсэн, тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, хариу мессэж илгээх, үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хэрэглэгчийг хангахгүй байх зэрэг зөрчлүүд илэрсэн ба эдгээрт хяналт тавих, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллах талаар агентлагийн даргын 2022.08.05-ны өдрийн 01/1351 дугаартай албан бичгийг Сангийн яаманд хүргүүллээ.


“Саятан Лото” ХХК-ийн зүгээс 1900-0000 тусгай дугаараар “Үндэсний сугалаа” нэртэй сугалааг эрхлэн явуулахдаа тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа явуулсан, хариу мессэж илгээх болон үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хангаагүй зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байх тул 5 сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авч ажиллалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-08-12 10:42

Энэ худ�##�ч хүнд бараг бүх ТВ гээр суг�##�аа явах юмаа. зарим нь азаартаад хөгөө чирч байна. тэгсэн хэрнээ бүтэн өдөржин суг�##�аа явуулдаг суваг ч байна.

Зочин
Зочин
2022-08-12 10:53

Анхнаасаа сайн ш�##�гах хэрэгтэй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button