ЭДИЙН ЗАСАГ

Барилгын өртгийн индекс өмнөх оноос 18 хувиар өсжээ

Барилгын өртгийн индекс энэ оны хоёрдугаар улиралд 204.9 нэгж болжээ. Энэ нь өмнөх улирлаас 9.3 хувиар өссөн дүн юм. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өсжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар, өртөг өсөхөд:

  • Машин, механизмын түрээсийн зардал
  • Цалингийн зардал зэрэг өссөн нь нөлөөлсөн байна.

Мөн сонирхолтой нь, өнгөрөгч 2021 оны статистикийг харвал ерөнхий төлөв тогтвортой байжээ. Харин энэ оны хоёрдугаар улирлаас ийн огцом өссөн дүр зураг харагдаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button