УРЛАГ

Шинэ клип: Хүрэн улаан “Magnolian”

“Magnolian” шинэ видео клипээ цацжээ.

Өнгөрсөн онд “Slow Burn” нэртэй цомгоо олны хүртээл болгосон “Magnolian” өдгөө видео клипүүд дээрээ ажиллаж байна. Одоогоор тус цомгоос “Indigo”, “Primadonna”, “Caroline”, “Rome” дуунууд нь клиптэй болоод байгаа юм.

Тэгвэл өчигдөр “Geese” дууныхаа шинэхэн видео клипийг Youtube орчинд байршуулжээ. “Magnolian” хүрэн улаан өнгийг гол имижээ болгож, орчин үеийн стандартлаг хослол өмсжээ. Галт тэрэг явах төмөр замын дэргэд тэр төгөлдөр хууртай суух бөгөөд зураглаач хөдлөхөд хамтлаг тоглож харагдах юм. Хамгийн сүүлийн сценд “Magnolian” ганцаараа үлдэнэ. Зураглаачийн өвөрмөц арга барил шинэлэг өнгө аястай харагдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button