СПОРТ

Г.Амартүвшин: 17 насандаа шатрын олон улсын мастер цолны болзол хангалаа

"Оюуны олимп" гэгддэг дэлхийн шатрын олимпиад Энэтхэгийн Ченнай хотод долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 10-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. 189 орны эрэгтэй, эмэгтэй 343 багийн 2000 гаруй шатарчид оюун ухаанаа сорьсон тус олимпид манай улсын эрэгтэй, эмэгтэй багийн шатарчид амжилттай оролцоод өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний орой эх орондоо ирсэн юм. Тэгвэл 17 насандаа анх удаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож шатрын олон улсын мастер цол хүртсэн Г.Амартүвшингийн сэтгэгдэлийг хүргэж байна.

Шатрын олон улсын мастер Г.Амартүвшин: Шатрын олимп буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох эрх аваад шигшээ багийнхаа хамт амжилттай тоглоод ирлээ. Коронавирусны улмаас хэдэн жил завсарлаад цахимаар болж байсан уг тэмцээнд өмнө нь шалгарч байгаагүй. Энэ удаа эрхээ аваад амжилттай тоглож Олон улсын мастер цол хүртээд ирсэндээ баяртай байна. Бас бүх юм шинэ сонин байлаа. Өргийг нь үзэж судалдаг их мастер, домогт тоглогчид бүгд ирсэн байсан. Би тэр хүмүүстэй ч өрөг таарч тоглож үзлээ. Үнэхээр мартагдашгүй дурсамж үлдээсэн, сайхан тэмцээн болж өнгөрлөө. 17 насандаа Олон улсын мастер цолны болзол хангасандаа баярлаж байна. Энэ спортоор хичээллээд 10 гаруй жил өнгөрчээ. Хожил, хожигдол бүрт минь хамт байж дэмждэг, урамшуулдаг гэр бүл, багийнхан, шатрын холбоонынхон, ойр дотнынхондоо талархлаа илэрхийлье.

-Нэмэлт, шатрын ертөнцийн цол, зэргийг эрэмбээр нь сануулахад-

-Их мастер -Олон Улсын Мастер -ФИДЕ мастер -Дэд мастер -Эмэгтэйчүүдийн Их мастер -Эмэгтэйчүүдийн Олон Улсын Мастер -Эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер -Эмэгтэй дэд мастер

-Монголын шатарчдаас төрсөн Их мастерууд-

Эрэгтэй их мастер : Б.Хатанбаатар, Д.Шаравдож, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ

Эмэгтэй Их мастер: Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, Б.Аминаа, Т.Мөнхзул

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button