НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“TRQ”-ийн хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшлийн хэмжээгээ нэмэгдүүлж байна

“Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцаа эзэмшигчид нэмэлт хувьцаа худалдан авах үйл явц өрнөсөөр байна. Хамгийн сүүлд “CIBC Asset Management” тус компани дахь өөрийн эзэмшлийн хувийг 3.1 хувиар нэмэгдүүлжээ. Тодруулбал, нэмэлтээр 2644 хувьцаа худалдан авч, “Туркоиз Хилл Ресурсес”-ээс 88,925 хувьцаа эзэмшдэг болж байна.

Өмнө нь хэд хэдэн хөрөнгө оруулагч, эрсдэлээс хамгаалан сангууд “Туркоиз Хилл Ресурс” компаниас эзэмших хувьцаагаа нэмэгдүүлсэн. Мөн багасгасан нь ч бий юм.

Тодруулбал:

  • “AlphaCentric Advisors” компани 76 мянган ам.долларын
  • “Nexus Investment Management” сан 222,000 ам.долларын
  • “Aigen Investment Management” сан 339,000 ам.долларын
  • “Keybank National Association”  263,000 ам.долларын үнэлгээ бүхий хувьцааг шинээр худалдаж аваад байна.

Харин сүүлийн өдрүүдэд “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцааны ханш тогтмол байна. Өнөөдрийн байдлаар 25.65 ам.доллар болжээ. Энэ нь долдугаар сарын 29-нд 26.14 ам.доллар байсан нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр ханш юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button