УРЛАГ

Гитарчин Д.Өлзий-Орших "Никитон" хамтлагаас гарч буйгаа мэдэгдлээ

Гитарчин, ая зохиогч, продюсор Д.Өлзий-Орших хамтлагаасаа гарч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Баяртай Никитон! Сүүлчийн удаа Никитонтой тоглолоо. Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. 1992-1993, 2004-2014, 2016-2022 хүртэл энэ хамтлагтай тоглож, "Нандин шүтээн", "Үүлэн үст", "Чи минийх" гэсэн гурван цомогт нь гитарынхаа дууг үлдээжээ. Сүүлийн үед хэт чанга хөгжим, рок тоглолтонд тоглохоор ядраад байдаг болж.
Дээр нь энэ муу чих байнга шуугиад, сонсголын асуудал гарч эхэллээ.
Эмчид үзүүлэхээр яваандаа дүлийрнэ гэсэн оноштой. Гэхчилэн бас бус шалтгааны улмаас Никитоноо орхиж байна. Ер нь хүнд аливаа хийж байсан зүйлээ орхих өдөр нэгэн цагт заавал ирнэ. Тэр цагт юу ч байсан харамсахгүйгээр орхиж чаддаг байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог.
Чадал нь нэгэнт хүрэхгүй болж хүний элэг доог болж явснаас чадаж байгаа цагтаа явж чадна гэдэг 1 бодлын бас гоё шүү. Гитараа бас хөгжмөө би бүрмөсөн орхиж буй хэрэг бишээ.
Мэдээж ганц нэг дуу зохиож, хааяа томхон тоглолтуудад оролцоно.
Никитон бол мэдээж зогсохгүй урагшилна.
Өөр залуу сайн гитарчид намайг өлхөн орлоод тоглочихно. Никитондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Үе үеийн олон хит дууны зохиогч, монголын номер нэг гитарчингүйгээр домогт "Никитон"-ыг төсөөлөхөд хэцүү ч тэр нэгэнт ийм шийдвэр гаргажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Д.Өлзий-Орших гэдэг хүн хит дууны зохиогч, Монголын нэг номерын гитарчин залуу олон жил гавъяатнуудын хөгжмийг дардаг тул ЭНЭ ЗАЛУУД ГАВЪЯАТ ЦОЛ ӨГӨХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. Холбогдох хүмүүс нь өгөх хэрэгтэй.

Хмхх
Хмхх

Батчулуун авгай хүүхдээ мурьдаг хүн! Өөжгийг бол яавал яана шдээ! Батчулуун сайн дуулдаг байж болно. Хувь хүн нь бол хог шдээ

Зочин
Зочин
Reply to  Хмхх

Тэрийг нь мэддэг хүн бас бдаг нь яаамайдаа

Нүд чих
Нүд чих

Өөжгийн нас ч явжээ. Гэхдээ бас бус шалтгааны улмаас гэж тодотгосон нь гол үндэс байх. Батчулуун Өөжгийтэй олон жил хамтарчихаад ажил хөдөлмөрийг нь нийтийн жишгээр үнэлүүлчих сэтгэл дутаа юудаа. Өөрөө бол удам судраараа л цол хэргэм, гуншинтай залуудаа.

ЗОЧИН
ЗОЧИН

Батчулуун Бачка шиг гарууд байдаг шүү хамт зүтгэсэн нөхрөө үнэлдэггүй үнэлүүлдэггүй хөгийн новш байдаг түүний нэг нь БАТЧУЛУУН БАЧКА -- ҮҮКҮ

Ханд
Ханд

Авьяас хөгширдөггүй. Байж байхгүй дээ. Гомдчихсон юм уу.

Зочин
Зочин

Хүний авьяас чадварыг үнэлэж сурах хэрэгтэй

Зочин
Зочин

Тэрмь дээр дээ хөгшин ухна шиг л хий оцогноод явахаа болисон шдээ Батчулуун та 2????????????????Ядаж байхад бас гомо Болд шигээ Бачка????????????????

Зочин
Зочин

Хөөгдөөгүй биз дээ. Шинэ хамтлаг байгуул.

Зочин
Зочин

tsoliig ni ogoo busad ni bugd l neg tomor zuuchlee

Цоггоо
Цоггоо

Хэрэв тийм бол биеэ бодсон нь дээр байлгүй яахав ...
За Өөжгийдөө эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье !
Чихэндээ маш сайн үр дүнтэй эмчилгээ хийлгээрэй хө ...

Сонсогч
Сонсогч

Нээрээ тоглолт дээр алдаж онигоо шааснаас тэр нь ч дээр байхдөө. Ямар үндэсний бөх биш. Кккк. Манайхан зарим нь өрөвч юм чинь тоохгүй л байх. Гэхдээ залуус муу хэлэх байхөө

Зочин
Зочин

Сонсгол бхгүй бол гэртээ бсан нь дээрээ Олон хүүхний хараал хүрсэн бх даа

Холбоотой мэдээ

Back to top button