ВИДЕО КОНТЕНТСошиал трэнд

"BOOM": Төвөд үндэстний дуучин охин Жа Гэнцуо гэж хэн бэ

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд Төвөд үндэстний дуучин охин ихээхэн дуулиан, шуугиан болоод буй. Харахад монголжуу төрхтэй, улаан хацартай, борвио шүргэсэн урт хар сүлжмэл гэзэгтэй түүнийг Жа Гэнцуо гэдэг.

Тэрбээр төрөлх хэлээрээ бус англи хэлээр дэлхийд алдар нэр нь аль хэдийнэ түгсэн оддын уран бүтээлүүдийг чадварлагаар дуулж олон сая үзэгчидтэй болоод байгаа юм. Тэгвэл бид Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон дэлхий нийт түүний тухай хэрхэн бичсэнийг багцлан хүргэж байна.

-ТҮҮНИЙ ТУХАЙ ОНЦЛОХ 18 БАРИМТ-

-Сычуань мужийн Аба хошууны Төвөд хүн

-Түүнийг Жа Гэнцуо гэдэг

-Дуулж байгаа богино бичлэгүүдээ 2019 оноос хийж эхэлсэн.

-Дуулсан бичлэгээ хийж эхлээд 10 хоногийн дотор сая, сая дагагчидтай болж чадсан

-Төвөд охидын нэгэн адил дуу дуулах, бүжиглэх дуртай.

-Нийтийн  сүлжээнд төвдөөр биш англиар дуулж байгаа нь олонд танигдах онцгой шалтгаан болсон.

-Үзэгчид нь түүнийг “Трактор шиг дүр төрхтэй ч феррари шиг дуу хоолойтой” хэмээн ярьдаг

-Түүнийг гадаад үзэмжээр нь доромжлон, гутаах үзэгдэл ихээр гарч байгаа

-Төвдөөр биш юмаа гэхэд Хятадаар дуулах ёстой гэх шүүмжлэл түүнд ихээр ирдэг

-Сонсогчдынх нь дунд хагарал үүсээд буй

-Зарим хэсэг нь Төвөд хэлээрээ дуулсангүй гэж шүүмжилж байгаа.

-Харин зарим хэсэг нь ямар хэлээр дуулах нь өөрийнх нь эрх хэмээн хамгаалж байгаа.

-Тэрбээр үндэстнийхээ дүр төрхийг хадгалан дэлхийн хэлээр дуулах сонирхолтой

-2022 оны Төвөдийн шинэ жилийн гала тоглолтод оролцсон

-Мэргэжлийн урлагийн сургуульд суралцаагүй

-Мэргэжлийн дуучин биш өөрийн сонирхлоор дуулдаг

-Тэрбээр дэлхийд алдартай дуучин болох мөрөөдөлтэй

-Үсээ байнга сүлжих дуртай

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 16, 2022 08:18

AWYASNIIII UNDARGA BOLSON OHIN BNLEE AMJILT HUSIII

Зочин
Зочин
8 сар 16, 2022 08:21

Ийм сайхан хоолойтой охин дэлхийд цуурайтуулахаас өөр яахав. Мундаг охин

Зочин
Зочин
8 сар 16, 2022 08:26

Гайх�##�тай хоолойтой охин шүү. Томоос том амжилт хүсий

Зочин
Зочин
8 сар 16, 2022 10:46

МОНГОЛ ЦУСТАЙ ОХИН БАЙНА МАНАЙ МОНГУ ЭРЧҮҮД ХҮЧИРХЭГ ЗАЛЬТАЙ ЗАЙТАЙ ГАРУУД ТҮВДЭД МӨРГӨЛИЙН АЖЛААР ОЧИХДОО ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛЦАН БАЙНА. ХАРВААС ЖААТАЙГААД ЯГ Л МОНГОЛ ОХИН БАЙНА ТҮҮНИЙГ АЦРААД БӨГСЧДӨӨС ХОЛ БАЙЛГААД НЭРИЙГ НЬ ЦУУРИАТУУЛЬЯА БИ МАРГААШ АЦРАХААР ЯВЛАА ШҮҮ

Зочин
Зочин
8 сар 16, 2022 11:55

Гаднах төрх будаггүй урт үстэй яг байгаагаараа хөөрхөн охин дуул�##�т бол гайхах юм �##�га сайн биш манай Монголын ковер дуулдаг охидыг гүйцэхгүй жишээ нь wassabies хамтлаг Анужин бүүр илүү дуулдаг Монголчууд ямар нэгнээ дэмжих бишдээ ????????????

Зочин
Зочин
8 сар 16, 2022 11:56

Ямар ч хэлээр дуулсан ер нь ямар хамаа байнааа .. дуу хөгжим хүн болгоны хүсдэг сонсдог та�##�амжит зүйл... царай зүс үндэс яс гар�##� үүсэл хил хязгааргүй юмны нэг байхаа харин ч нэг ...

Зочин
Зочин
8 сар 16, 2022 12:06

Өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй, сайхан хоолойтой, ирээдүйтэй охин шүү дээ.

Зочин
Зочин
8 сар 16, 2022 12:07

Ymar duu duulah ni huwiin hereg baih
vnheeriin gaihaltai hoolotoi ohin baina hvn bolgond baihgvi

Цэвээнням
Цэвээнням
8 сар 17, 2022 11:30

Мундаг охин байна

Зочин
Зочин
8 сар 17, 2022 12:10

Мундаг авъястай охин байна. Гадаад үзэмж нь яасын, сайхан охин байна. Ази царай ийм л байна. Мэс зас�##�д орж хэн нэгэнтэй адилхан болох уу. Нэг мэс зас�##�чийн гараар ороод хоорондоо адилхан болчихсон хүмүүс монголоор дүүрэн байна. Нэг эрийн эхнэр дүү хоёр хоорондоо их адилхан ккк

Зочин
Зочин
8 сар 17, 2022 12:38

Хөөрхөн охин байна шүү Шүд нь жаахан тиймэрхүү ургачихсан л юм байна Нүүрээ будаагүй төрхөөрөө ийм хөөрхөн юм чинь цаашдаа улам л хөөрхөн болох охин байна даа

Munkhtsetswg
Munkhtsetswg
8 сар 25, 2022 16:12

Myndag ohin ymaa tomoos tom amjiltiig hvsii????

Холбоотой мэдээ

Back to top button