СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Нэхэн сануулъя: "Загасны ой санамжтай" ард түмэн ба ЗАМХАРСАН ХЭРГҮҮД

Загасны ой санамж ердөө л 3-8 секунд байдаг гэх. Тиймээс мартамхай, аливаа зүйлд хам хум ханддаг нэгнээ “Загасны ой санамжтай” гэж доёолох нь бий. Спорт загасчдын дэгээнд нэг удаа орсон загас хоёр, гурав дахь удаагаа орох тохиолдол их байдаг аж. Яагаад гэвэл тэд шидсэн өгөөш, дэгээг нь үмхэж уруулаа сэтлүүлчхээд 3-8-хан секундын дараа мартаж, дахиад л үмхэх тохиолдол гардаг учраас “Загасны ой санамжтай” гэх яриа гарсан ч байж мэднэ.

Харин бид загаснаас хэд дахин илүү оюуны потенциал, аливаа зүйлд анализ, дүгнэлт хийх чадвартай бодгаль хэр нь нийгэмд байж болохгүй хэргүүдийг өнөөдөр шуугиад л маргааш мартчихдаг гэхэд хилсдэхгүй. Энэ ч үүднээс зарим улс төрчид, гол тоглогчдод сенсацыг сенсацаар цохих так тик ч хэрэгжүүлдэг.

Тиймээс eguur.mn сайт өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг татаж, шуугиад өнгөрсөн хэдий ч ямар нэг үр дүнд хүрээгүй, мартагдаж буй хэргүүдийг онцлон, эргэн сануулж байна.


Ц.АНАНДБАЗАР - БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

Булган аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон Ц.Анандбазар тухайн үедээ нийгмийг багагүй цочоосон. Тэр үедээ түүнийг шалгуулахаар "Ме Too” хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа, М.Нарантуяа нар цагдаагийн байгууллагад хандаад байлаа. Мөн УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудал ч хөндөгдөж байсан.

Үүнээс гадна сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэртэй хоёр цуврал нэвтрүүлэг хийсэн. Гэтэл энэ хэрэг одоо замхрах шижиндээ оров.

Сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Мөн ХЭҮК болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зүгээс Ц.Анандбазарын ёс зүйн асуудлыг парламентын түвшинд хэлэлцэх чиглэл, зөвлөмж өгсөн билээ. Харин Ц.Анандбазарын гэм буруутай нь хуулийн байгууллагаар тогтоогдоогүй хэмээх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж байсан удаатай. Тэгвэл намынхандаа хажиглуулах болсон Ц.Анандбазар өөрийн тойргийн сонгогчдод “тал засаж” гэр, хөнгөлөлттэй бензин зэргийг олгож хэрэгт холбогдсон шинжгүй явж байгааг эргэн санууштай.


Д.АМАРБАЯСГАЛАН - ХӨГЖЛИЙН БАНК

Хөгжлийн Банканд хуримтлагдсан 1.8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал иргэдийн анхаарлын төвд ороод удаж байна. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад, буцааж төлөөгүй, зориулалтын бусаар зарцуулсан хүмүүсийг шалгах, хариуцлага тооцох асуудал өрнөсөн.

Үүнтэй холбогдуулан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хөгжлийн банкны асуудалд орооцолдсон гишүүдээ МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ” хэмээн ам гарсан байдаг. Гэтэл энэ амлалт төдийгүй ер Хөгжлийн банкны асуудал бараг л замхрах шатандаа орлоо гэхэд хилсдэхгүй.

Сонирхуулахад, 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс найм дугаар сарын 1-ний өдрийн хооронд Хөгжлийн банканд нийт 516,092,648,965 /таван зуун арван зургаан тэрбум ерэн хоёр сая зургаан зуун дөчин найман мянга есөн зуун жаран тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.


С.АМАРСАЙХАН - ЭМЭЭЛТИЙН МАХ

Улаанбаатарчууд нэг хэсэгтээ л худалдаж авсан махандаа ам хүрэх нь битгий хэл гар хүрч чадахгүй дээрээ тулж байсан нь саяхан. Тодруулбал, “Эмээлт дахь мах боловсруулдаг үйлдвэрүүдийн дотроос өмхийрсөн, цогцос хадгалахад хэрэглэдэг бодисоор өнгө оруулсан гэгдэх махнууд хот руу зөөвөрлөгдөн орж байна” гэдэг асуудал нийгмийн цочроосон.

Үүнтэй зэрэгцэн дулааны аргаар мах боловсруулдаг 16 үйлдвэрийн зөвшөөрлийг цуцалж, нэг компанийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Хамгийн гол нь тус үйлдвэрээс гарсан махнуудын шинжилгээний хариу болон, хэргийн явц ямар шатанд явж байгаа нь тодорхойгүй, ард түмэн ч мартдагаараа мартах дөхөж байх шиг.


Х.НЯМБААТАР - ЗАМЫН-ҮҮДИЙН АВЛИГА

Өнгөрсөн оны долоодугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдийн ачаа тээвэр нэвтрэх үйл явц, нөхцөл байдалтай танилцан Хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж, ажиллах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон байдаг. Энэ хүрээнд өгсөн үүрэг чиглэгчийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, тус суман дахь Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан нарын зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж байв. Хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн.

Сануулахад, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Сүхбаатар, гаалийн газрын дарга Д.Зоригоо, хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрах, Дорноговь аймгийн цагдаагийн газрын замын үүд дэх сум дундын цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч н.Уранбаярыг ажлаас нь чөлөөлөв. Гэтэл дээр дурдсан албан тушаалтнуудаас зарим нь буцаж албан тушаалд томилогдсоноос гадна Замын-Үүд дэх авлигын сүлжээ хэвээр буй талаар иргэд мэдээлсээр.

Г.БАТХҮҮ - ЦАГ БУСААР АМЬ НАСАА АЛДСАН

2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын дарга, гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон. Уг хэрэг мөн л шийдэгдэлгүй замхрах шатандаа оржээ. Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр байсан бөгөөд уг хэргийн дараа мэдэгдэл хийсэн удаатай.

Харин нас барсан байдлыг нь хамгийн түрүүлж харсан хүн нь УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нар юм. Уг хэрэг явдал болсноос хойш Г.Батхүү агсныг өвчний улмаас нас барсан, хэн нэг нь хоолойг нь боосон гэх мэт мэдээллүүд гарч мөн л олныг шуугиулсан. Тэр үедээ төрийн ордонд нэр бүхий гишүүд архидсан. Тиймээс “аллага” байж мэднэ гэсэн хардлага одоо ч ард түмний дунд байсаар байна.


Л.ОЮУН-ЭРДЭНЭ - ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал /2022.04.07/ болж, тодорхой үр дүнд хүрсэн байдаг. Тухайн үедээ жагсаал хийсэн залуус үнийн өсөлтийг бууруулахад арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн Засгийн газар чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлах шаардлагуудыг хүргүүлж байлаа. Энэ жагсаалын дараагаар төрийн хэмнэлтийн тухай хууль хэсэг хугацаанд мөрдөгдөв. Тус хуулийн зүйл заалтыг энд дарж харна уу.

Хамгийн гол нь хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээс хойш нэг хэсэгтээ л арслангийн хөшөө, бурхны хөшөө барих зэрэг л хүчтэй шүүмжлэл хүлээх болоод байв. Мөн УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200" маркийн машин унахгүй байх нь ч хэсэгтээ мөрдөгдөж байв. Гэтэл энэ хууль сүүлдээ бас л мартагдах шатандаа орж зарим дарга нар нууцхан өндөр үнэтэй машин унаад эхэлжээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өнөөдөр гарсан дуулиан өчигдөр гарсан нэг хэргийг мартуулсаар. Жишээ нь өчигдөр өглөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ам алдсан тамхины 50 саяын торгуулийн талаар шуугьж байсан бол өнөөдөр өөр нэг дуулиант хэрэг гарснаар эл асуудал замхарна. Тиймээс өнгөрсөнд болсон дээрх хэргүүдийг ийнхүү эргэн сануулж хариуцлага нэхэхгүй л бол бид өгөөш үмхэж, уруулаа сэтлүүлэн загасчинд баригдсан ч ахиад л үмхдэг ой санамжтайгаа үлдэх нь.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-16 08:38

Хүчин, хүн амь, з##илан, иргэд болон улсыг хохироосон хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох, өршөөл үзүүлдэггүй хууль батлаасай.

Зочин
Зочин
2022-08-16 08:51

анхнаасаа л ойлгомжтой л бсан шүү дээ

Зочин
Зочин
2022-08-16 08:51

Ман намын бузарууд бүтэхгүй ээ бүтэхгүй

delgersaihan Ulsiin ih hural gishuun
delgersaihan Ulsiin ih hural gishuun
2022-08-16 08:53

gishuunii site tom bn, bur zasag unagaana oor 9 blbl ih um hiine dee mundag hun shde tomor zoogood 3k vaginoorooo teeveriin hiigeed Mongol ulsiig hogjuuleh hun dee.

Зочин
Зочин
2022-08-16 09:34

Дээдсүүд нэг иймэрхүү.

Зочин
Зочин
2022-08-16 10:54

МАНАЙ АХ АНАНДБАЗАР ЭХНЭРЭЭСЭЭ ӨӨР ХҮН ҮЗЭЭГҮЙГ БУРХАН БАТАЛНАА ЭХНЭРЭЭСЭЭ ӨӨР ХҮҮХЭН ДЭЭР ГАРАХААР НӨГӨӨХ НЬ ШОЛБОЙДОГ ЮМ ШҮҮ.ЭХНЭР НЬ ИЙМ АЛСЫН ДАМЖУУЛАГЧ ТАВЬЦАН ЮМ.ХУДЛАА ГЭВЭЛ МОНГОЛЫН ХАМГИЙН САЙХАН ХҮҮХНИЙГ ШАЛДЛААД АЛЦАЙЛГАЖ БАЙГААД АНАДБАЗАР АХЫГ МОРДУУЛ НӨГӨӨХ НЬ ҮХСЭН ХУЛГАНА ШИГ ШОЛБОЙГООД ДӨРВӨН МӨЧ НЬ ТАТЧИХДАГ ЮМ ЭНЭ БОЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ЭХНЭРЭЭСЭЭ ӨӨР ХҮН ЁСТОЙ ҮЗЭЭГҮЙГ БУРХАН ЧӨГИ ХОЁР БАТАЛНАА

зочин
зочин
2022-08-17 15:42
Reply to  Зочин

Яг үнэн Анандбазар гуай манай найз хүүхэнд маш гоё туфли Бээжингээс авчирч бэлэг өгсөн.Манай найз С##хинцэцэг ч тийм хөнгөн хүн биш.Гэхдээ нөхрөөсөө с##аад 4 жил болчихсон,ямартайч нэг танилтай болох шаардлага бий болчихсон байв.Ананад гуай өөрөө өдөөж өдөөчихөөд асууд## тулгарах болгонд нэг ш##таг зааж бултаад болдоггүй гэнэ.Анаж байгаад гарцаагүй байд##д оруулсан чинь мэгшитлээ асгаруулан уйлчихаж,Тэгээд учир байдлаа хэлэхдээ хүүхэд байхдаа хатгаа тусаад буруу тариа тариулаад Атрофия гэж өвчтэй болсноо ойлгуулжээ Юун хүчин тийм юм огт байх үндэсгүй гэв

Ganaa
Ganaa
2022-08-16 13:23
Reply to  Зочин

Өрөвдмөөр юм тээ яамар сайн байхав дээ

Zochin
Zochin
2022-08-16 10:57

Nyambaatar saidaa undaen huulia zorchij huniig surch bolowsroh erhees n haaj booj bgaa uildlee bolino uu, echnee angiar toggsson olon oyutan hohirch bn shuu ymarch surguulid, ymarch angid yaj surah n ter hunii erhiin asuudla shuu huulchiin shalgaltand oruulahgui baih erh tanid bhgui shuu

Иргэн
Иргэн
2022-08-16 11:46

Баттулгын ТӨМӨР ЗАМААС УДАА дараа хулгайлсан олон тэр бум ТӨГРӨГ. ЭРДЭНЭТИЙН 49% олон тэр бум ЭЛБЭГДОРЖ ЭРДЭНЭ БИЛЭГ ЦАГААН ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧИД сайхан БИЛЭГ АВИЛАГАЧИН НАРЫН нэрийг ЭНЭ сайтынхан мартсан уу хамга##авуу ижил хандаач .

Зочин
Зочин
2022-08-16 18:33
Reply to  Иргэн

БҮГД ХУЛГАЙЧ БОЛСОН ОДОО ХЭН Ч БУРУУГҮЙ ГЭЭД БАЙСАН, УГ НЬ ЭНЭ ЗГ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ ДАХИЖ ИЙМ ЮМ БОЛОХГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД МУНДАГ ЭХЛЭЛИЙГ ТАВИНА ШУДРАГА БАЙНА ГЭСЭН. УГ НЬ АРД ТҮМЭН БҮХ ЯВДЛЫГ МЭДЭЖ БАЙГАА ГЭХДЭЭ ТУРШЛАГАГҮЙ ГЭЭС АЛДАА ГАРГАСАН ОДОО УХААРЧ АМЬДРАХААР ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ТОХИРЛОО ГЭЖ БОДСОН ЧИНЬ ЮМ. ХҮМҮҮС ИХ СТЕРЕСТЭЙ БАЙНА ЮУН НИЙГМИЙН ХӨГЖИЛ ЭДИЙН ЗАСАГ ӨӨРСДИЙГӨӨ ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ ЯАЖ ЯВАХАА МЭДЭХГҮЙ Л БАЙНА МАШ ИХ ЯДАРЧ ТУЙЛДАЖ БАЙНА. КОРОНОГИЙН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАЛ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ КОРНОГИЙН ХАМ ШИНЖ ЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЧУХАЛ БОЛЖ БАЙНА. ИХ ЯДАРЧ ТУЙЛДАЖ БУЙ НЬ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА ЮУН УЛС ТӨРИЙН ХЭРҮҮЛ МАНТАЙ БИД ЧИНЬ ХҮН ЭРҮҮЛ БАЙЖ САРУУЛ УХААНААР СЭТГЭНЭ ШҮҮ ДЭЭ. СЭТГҮҮЛЧИД АРД ТҮМНИЙГ АРАЙ Л МУУХАЙГААР ХЭЛЖ БАЙНА. МӨН ХҮН БОЛГОН УЛС ТӨРИЙГ ТЭР БОЛГОН МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин
2022-08-16 11:47

Үлгэр дууссан хойно гэж нэг яриа бдг даа кк Монголчууд бид ер нь нам гэх гэмт хэргийн бүлэглэлд дарлуулж доромжлуулж мөлжүүлж байх ёстой юм уу?. ҮХ .н 3.1 д Монгол улсад засгийн бүх зөвхөн ард түмний мэдэлд бна гэдэг болхоос нам гэх бүлэглэлийн мэдэлд бна гэж байдаггүй шүү!!!

Зочин
Зочин
2022-08-16 11:50

Сах## Эрдэнэбилэг гэдэг хүнийг гэрлийн хурдаар шоронжуулж найзууддаа төслүүдийг нь хувааж өгөөд! Мартаа шаадаг МАН генсек ???? Чи ####акаа намынхаа хулгайчуудыг шууд шоронд хийгээч. Хөгжлийн банкаар ганц л хүн шоронд орж бусад нь Ордонд з##арч байна. Тэр хийсэн хүн чинь ядаж хэлсэнээ хийсэн хүн байсан даа

Зочин
Зочин
2022-08-16 11:51

Ард түмний боломж хулгайлсан Ждүчин Амарбаясг##ан яаж шудрага байх юм.

Зочин
Зочин
2022-08-16 11:51

Дээс томох үлгэр

Зочин
Зочин
2022-08-16 11:52

ийм хүмүүс улс орныг удирдаж бна гэж бодохоор л....????????????

Зочин
Зочин
2022-08-16 12:06

Нүүр гэж үнэхээр шир болцон юмаа

Зочин
Зочин
2022-08-16 12:29

Царайны хувир## ,, биеийн хэлэмжээрээ ч цаанаа л нэг асар их айдас хүйдэстэй амьдарч яваа намчингууд даа ,,,,, хужаагын угаадас долоож эх нутагаа цөлмөсөн цаазын ялтангууд ,,, ард түмэнийхээ өшөө хорсолд толгойгоо шонд өлгүүлэх цаг чинь ойртсоор л байна

Зочин
Зочин
2022-08-16 12:52

Манайхан үнэн зоргоороо ш дээ хэмнэлт нтр гэж бөөн ш@аж байснаа яамдууд нь баяраа спортын наадмын өдөрлөг нэрийн доор шаагаад байдаг энэ улсад хэрэгжиж байгаа дүрэм журам ##га даа.

Зочин
Зочин
2022-08-16 12:53

Эрчим хүчний яам нь хэмнэлтийн жилдээ спорт наадмаа хийж нтр үнэхээр ийм өлөн юм уу улс орноо боддоггүй юм уу . Ажилчдын ц##ин хөлсөө нэмэг т## дээр анхаармаар юм даа.

zochin
zochin
2022-08-17 14:21

ipitekiin zeeliin huug buuruulah asuudal bas tag bolchloo

Зочин
Зочин
2022-08-17 17:32
Reply to  zochin

Ахххянхярвах хаачив

Холбоотой мэдээ

Back to top button