Нийгмийн

"The Apprentice” шоуны оролцогч Ж.Эрдэнэбаяр 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ

Америкийн алдарт MGM продакшны  бүтээл "The Apprentice” бизнесийн реалити шоу өнгөрсөн онд Монголд амжилттай зохион байгуулагдсан. Эл шоуны шилдэг оролцогчдын нэг Ж.Эрдэнэбаяр 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлдэж өгөхөөр болжээ.

Түүний хувьд наймдугаар сарын 29-нд тохиох төрсөн өдрөө тэмдэглэхгүйгээр ийн алслагдсан дүүргийн сурагчдад туслах гэж буй аж. Энэхүү санаачлагыг нь найз нөхөд, дагагч нар нь дэмжиж төрсөн өдрийнх нь бэлгийг данс руу нь шилжүүлжээ.

Тэрбээр "Бор Зүрхний Төлөө" ТББ-тай бөгөөд энэ сарын 20-ноос хойш сурагчдад бэлдсэн хичээлийн хэрэгслээ тараахаар төлөвлөж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button