СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Тээвэрчдийн хохирол: “Тэрбум мод”-ны төлөө НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР бор шороо зөөж байна

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аяны хүрээнд, Налайх дахь шахмал түлшний үйлдвэрээс бор шороо зөөж байна.

Ингэхдээ “Энержи ресурс”-ээс шахмал түлшний үйлдвэр хүртэл мидлинг тээвэрлэдэг компаниудтай гэрээлжээ. Гэвч хувь тээвэрчдэд энэ мэдээлэл ирээгүйн дээр шороо тээвэрлэх бүрдээ 50-100 литр түлш илүү зарцуулж, 200-400 мянган төгрөгийн халааснаасаа гаргах болсон байна.


ТЭЭВЭРЧИН: ШОРОО ЗӨӨХГҮЙ ГЭВЭЛ ТЭЭВЭР ХИЙЛГЭДЭГГҮЙ

Мэдээллийг тодруулахаар “Энержи ресурс” компаниас сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг Налайх дахь “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр лүү тээвэрлэдэг иргэнтэй холбогдлоо. Тэрбээр тээврийн компани болон өөрийн нэрээ нууцлахыг хүссэн юм.

Тээвэрчин “Бид мидлингийг Налайхын үйлдвэр лүү тээвэрлэх үндсэн үүрэгтэй. Ингээд хоосон буцах ёстой. Гэтэл буцах чиглэлдээ Налайхаас бор шороо тээвэрлэдэг болсон. Ямар учиртай шороог, яагаад тээвэрлэх ёстой болсноо мэдэхгүй байна. Бидэнд мэдээлэл өгдөггүй.

Бор шороог хаанахын харьяа гэдэг нь үл мэдэгдэх газар луу буулгах үүрэг хүлээдэг. Анх мидлинг ачиж хөдөлсөн талбайгаас өөр газар, 50-100 литр түлш илүү зарцуулж хүрдэг. Түлшний зардлыг өөрсдөө гаргадаг. Үүний дээр бор шороог буцахдаа тээвэрлэхгүй гэхээр үндсэн тээвэрт явуулахгүй гэж хааж, боох үйлдэл гарч байна. Бухимдаж буй олон тээвэрчин бий” хэмээлээ.

Тээвэрчний илгээсэн зураг, овоолсон бор шороо.

ТЭЭВЭРЧИД ГЭРЭЭНД ЗААГААГҮЙ ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЖ, НЭГ УДААДАА 200-400 МЯНГАН ТӨГРӨГИЙГ АЛДАЖ БАЙНА

Ийн буцах замд нь бор шороо ачуулах болоод нэг сар орчмын хугацаа өнгөрч байгаа аж. Тээвэрчдийн хувьд, Налайхын шахмал түлшний үйлдвэр болон “Энержи ресурс”-ийн мидлинг ачих талбай хүртэл 600-650 км замын туулдаг байна. Үүндээ 650 литр түлш зарцуулдаг. Нэг удаагийн тээврийг 4.4 сая төгрөгөөр хийнэ. Үүнээс түлшинд 2.6 саяыг зардаг бөгөөд татвар, шимтгэл зэргээ төлөөд 1.2 сая орчим төгрөг л тээвэрчдийн гар дээр ирдэг байна.

Харин бор шороо зөөхийн тулд 50-100 литр шатахуун илүү хийхдээ 200-400 мянган төгрөг нэмэлтээр халааснаасаа гаргах болжээ. Эх сурвалж болсон тээвэрчний хувьд гурван удаа бор шороо зөөсөн бөгөөд үүндээ нийт 600 мянгаас 1.2 сая төгрөгийг түлшинд, өөрөөсөө зарцуулсан болж таарч байгаа юм.

Мөн нэг тайлбарламж өлгөхөд: Тээвэрчид тээврийн компанитай гэрээлдэг. Харин тээврийн компани нь “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээлж байгаа. Тээврийн компани нь тээвэрчидтэй зөвхөн үндсэн тээвэр хийх агуулгатай гэрээ хийсэн нь анхаарал татаж байна. Тээврийн компани ба тээвэрчний хооронд хийсэн гэрээнд “Буцахдаа бор шороо зөөнө” гэсэн заалт байхгүй гэсэн үг.


“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”: НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД БОР ШОРОО ЗӨӨЛГӨХӨӨР  ГЭРЭЭЛСЭН

Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-иас тодрууллаа.

Ингэхэд мидлинг тээвэрлэдэг 22 компанитайгаа дээрх агуулгыг тохирч, гэрээлсэн талаар хэлж байна. Тодруулбал “Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аяны хүрээнд болж буй ажил. Налайх дахь шахмал түлшний үйлдвэрээс хөрс хуулалтаар гарсан бор шороог Өмнөговь аймаг руу тээвэрлэж буй. Мод тарих, хөрсжүүлэх ажилд зориулагдсан бор шороо гэсэн үг. Ингэхдээ мидлинг тээвэрлэгч компаниудтайгаа “Нийгмийн хариуцлагын хүрээнд буцахдаа бор шороо тээвэрлэнэ” гэсэн агуулгаар гэрээ хийсэн” гэж тайлбарлалаа.

Өөрөөр хэлбэл “Тавантолгой түлш” ХХК-ийн хувьд “Энержи ресурс”-аас мидлинг тээвэрлэдэг компаниудтайгаа ойлголцсон байна. “Нийгмийн хариуцлагын хүрээнд” гэж. Гэвчиг хувь тээвэрчид нь энэ талаар ойлголтгүй бөгөөд хөрс зөөхөд шаардлагатай илүү түлшний зардлыг халааснаасаа төлж байна.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Бор шороог буулгах талбай үндсэн маршрутаас тодорхой хэмжээнд илүү зам туулахуйц зайтай байгаа нь ойлгогдож байна. Мөн хоосон буцдаг машин шороо ачихаар түлш зарцуулалт нэмэгдэнэ.

Иймд хэдий нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэх үүрэг хүлээсэн ч тээврийн компаниуд илүү зардал гаргах нөхцөл үүссэн байж болзошгүй юм. Улмаар хувь тээвэрчдэдээ энэ мэдээллийг өгөлгүй, өөрсдийнх нь халааснаас илүү замын түлшний төлбөрийг гаргуулж буй дүр зураг харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, асуудал тээврийн компани болон тээвэрлэгчдийн хооронд үүсжээ. Гэвчиг эцсийн дүндээ хувь тээвэрлэгч нэг удаа бор шороо зөөхдөө 200-400 мянган төгрөг өөрөөсөө гаргаж буй нь хохиролтой. Том дүр зургаараа, Төрийн тэргүүний санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагууд нь биш хувь иргэд халаасаа “дэлгэх” шаардлагатай болж буй нь анхаарал татах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-18 08:51

Хувь тээвэрчидээ бас боломж олгож хүн ёсоор харьцах хэрэгтэй шдээ

Зочин
Зочин
2022-08-18 09:46

ШОРОО ЗӨӨХГҮЙ БОЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЛГЭХГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ЯГ ЮУ ГЭСЭН ҮГ ҮҮ ЭНЭ ДАРАМТЛАЛ ДЭЭР ДООР ГЭСЭН ЮМЫГ АЛГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2022-08-18 10:07

хүний л амьдр#### шдэээ хаяа нэг х####туурны юм байх шдээ

Иргэн
Иргэн
2022-08-18 16:19

Хүрз харын тэрбум мод уриатай хампаант ажил монголыг юунд л хүргэх бол.Өчнөөн өр ширтэй байхад мод тарих нэрээр хэчнээн төгрөг төсвөөс гудрах бол.

Зочин
Зочин
2022-08-19 01:10

Буцахдаа шороо тээнээ гэж

Зочин
Зочин
2022-08-19 01:34

Bankniihaa zeeliig yaay gj bga teewerchded ter niigmiun hariutslaga hamaa ch bhgui!! Tertei tergui ted tatwaraa tulud yawj bga ul###a ugdguu ugdug humus iluu tulshniihee zoruu mungiig gerte awad ornoor bn

Зочин
Зочин
2022-08-19 07:52

Буруу замаар мидлин тээвэл буцахдаа өөрийн зардлаар бор шороо тээнэ.

Зочин
Зочин
2022-08-19 09:50

Тэрбум гэх тоонд хүргэх гээд байгууллагын урьд жилүүдэд тарьсан модыг хүртэл тоогоо өг гэж нэхээд бн лээ. Тарьчихсан бсн модыг нэмээд ийм зард#### гарсан гээд төсвөөс авах гээд бна уу гэж хардаад бгаа шүү.

Болдбаяр
Болдбаяр
2022-08-19 10:42

энэ нь тийм ч хол очиж шороо ачиж явдаггүй Толгой, чиргүүл 2-т нэг нэг шанаг ковш асгаж хөдөлдөг 50-100л зарцуулдаг гэдэг нь ташаа мэдээлэл мэдээллийг газар дээрээс очиж нүдээр харж байж мэдээлэл тавих нь зүйтэй байх

Зочин
Зочин
2022-08-19 11:15

Эргүү хүүрийн б####аг

Зочин
Зочин
2022-08-20 09:56

Ачаагүй ба ачаатай үеийн шатахуун идэлт өөр өөр байдаг ш дээ

Зочинэрка
Зочинэрка
2022-08-22 11:23

Mongold hun heregui zobhon mod heregtei eronhiilogch huukee dagnaa Yah gej huuk metiin medlegui humuusiig songson um naad huuk chni naad nam chni eronhiilogchtei boloh gej ulsiin mongiig hubiin karmaanaasaa gargaj baigaa met mash ih mongo zarsan ard irged bid ter zuild huurtaad medlegui namiin neren door hun zohidag zorigtoi med durd hubirsan neg ###iig songoj buh niiteeree neg modnoos door orchhood bna ard iregdiinheen toloo uych hiihgui zobhon mod gej dongsood ybj bna ene humuust aldar hund eronhiilogch bolj uzeh zorilogtoi zorilog biellee odoo ard tumen heregui yg iimel bna huukees ymarch medleg uhaan shaardaad nemerui hooson tolgoi

Хуяг
Хуяг
2022-08-23 10:50

Нэг т####даа хоосон явж байхаар ядаж донсолгоо дарж, хөнгөн ачаа тавихад машинд ч тустай. 2т хангайд илүүдээд байгаа хөрс хуул####тын шороог хэрэгцээт газарт нь хүргэх тээврийн компаний үүрэг. 3т нэг удаагийн рейсээр 1.2сая төгрөгийн ашиг олж байхад тэр хэрийн зард#### гарахад болохгүй нь юу байхав.

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x