УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: МАН-ынхан сошиал дээрх үрчгэр цааснаас болж муудалцжээ

Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр МАН-аас ирэх УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтыг харуулсан гэх хүснэгтүүд ил гарсан. Харагдах талаасаа нэлээд үрчийсэн хоёр хуудас хүснэгтэд, УИХ-ын 76 тойрогт нэр дэвшинэ гэх хүмүүсийн нэр бичигдсэн байв.

Хачирхалтай нь, арван жилийн хүүхэд ч шивээд, нүүр хуудсан дээрээ тавьчихаж чадах уг хоёр хуудас цааснаас болж, өчигдөр МАН-ын бүлэг дээр нэлээд асуудал үүсчээ. Жагсаалтад, Я.Содбаатар, С.Чинзориг, Н.Амарзаяа, Н.Энхболд, М.Билэгт, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа,Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, Н.Ганболд, А.Ундраа нарын нэр багтаагүй байна.

Олон нийтийн сүлжээнд “УИХ-ын ээлжит бус сонгууль явагдал МАН-аас эдгээр хүмүүс нэр дэвшинэ” гэх тайлбараар уг хоёр хуудас түгсэн. Тиймээс ч нэр нь багтаагүй гишүүд МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас “Ямар учиртай цаас сошиал дээр гарсан. Яагаад миний нэр багтаагүй юм. Тайлбар өг” гэхчлэн шахсан аж.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан хариуд нь “Урьдчилсан байдлаар нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан асуудал байхгүй. Нам үүнтэй ямар ч хамаагүй. Хэрвээ ээлжит бус сонгууль явагдсан бол мандатын давамгай эрхийг парламентын гишүүд эдлэх байсан” гэсэн тайлбар өгсөн  аж.

Бүлгийн хурлын үеэр Б.Баттөмөр гишүүн жагсаалтад нэр багтаагүй асуудлаар дургүйцлээ илэрхийлсэн бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Намайг яагаад Булганы тойргоос хасаад, Хан-Уулын 58 дугаар тойрогт оруулсан юм” гэж асуусан байна. Энэ үеэр Ц.Нямдорж гишүүн гайхаж, “58-р тойрог тань минийх ш тээ. Юу болоод байна”  гэж асуугаад амжжээ.

Бидний бүлгийн хуралдааны үеэр мэдээлсэнчлэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Дахин ээлжит бус сонгуулийн асуудлыг ярихаагүй болсон” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

Бүлгээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шийдэлд хүрсэн ч гишүүд нь ээлжит бус сонгууль явуулахаар удирдлагууд нь тохирч, бүр нэр дэвшигчдийн жагсаалтыг хүртэл гаргасан байсан уу гэсэн хардлагаар хурлаа өндөрлүүлсэн байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
7 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

юун ИХ-д ирэх бэ? шоронд сууж шороонд булагдах ёстой шүү дээ. ялтангууд байж их санаатай.

Зочин
Зочин

Гарцаагүй ял авах хэд хэдэн хүн байгаа шүү

Зочин
Зочин

Тэр Дэлгэрсайханаа Дорноговьд дэвшүүлээрэй. Их гоё юм болох байх даа.

Зочин
Зочин

МАН ын гишүүд дотроос төрөөс хамгийн бага хулгай хийсэн хүнийг тодруулж оны жижиг хулгайч цол өргөмжлөл олгоё

Chuluun
Chuluun

Goridtson googoonuud ve,toirog umchluud huvichlaad avchihaj.Bilegt avgai amarzaya ntr bol tsaashaa.

Нямка. М
Нямка. М

Новшийн коммунис тууд хэрэлдэж л байгээ

Зочин
Зочин

Хөгжилтэй ч юм даа????????????

zochin
zochin

iim avgai nar xurtel tord orochixson bdag. ta nariig archinaa yaxav zavaan yumnuud guriltai bantangaa tavag tavgaar ideed xemjeendee yavarai za

Back to top button