Сурвалжилга, Нийтлэл

Тэдэнд хоргодох газар үгүй: "Нарт хангай" хаагдаж, хүүхдүүд нь хорих ангийг "сонгожээ"

Нийслэлээс 100 гаруй километрийн зайд орших Багахангай дүүргийг зорилоо. Тус дүүрэгт "Нарт хангай" нэртэй хараа хяналтгүй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулж байсан нь 2017 он билээ. Төв жил гаруйхан хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад хаагдсан байдаг. Одоо "Нарт хангай" төвийн байранд Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс байрлаж эхэлжээ.

Эргэн нэг санавал, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд дөнгөж 20 орчим хүүхэдтэй "Нарт хангай" төвийг байгуулж байв.

Албаныхан судалгаа хийсэн. Аав ээж нь хайхардаггүй эсвэл байдаггүй зэрэг байдлаас үүдэн орц хонгилоор гэр хийж, бусдын нүдэнд илүү үзэгдэж, хаанаас ч юм хайр энэрэл горьдон тэнүүчилж явсан хүүхдүүдийн заримыг гэрт нь буцааж, асрамжийн газруудад хүргэсэн. Тэднээс үлдсэн 17 хүүхдийг “Нарт хангай” төвд аваачжээ.

Эндээс бидний хөндөх сэдвийн гол учир хөвөрнө.

Тэд 8-16 насны, нэгээс гуравдугаар ангийн боловсролтой байв. Ар гэрийн хараа хяналт, анхаарал сулаас үүдэн хорт зуршилтай болж, цахим тоглоомд донтсон, эрсдэлийн зэрэг өндөртэй болсон байлаа.

Цөөн хүүхдийн багтаамжтай, асрах хүчин чадалтай ч хүний алаг үрсэд ээжийнх нь оронд ээж болж байсан энэ төвд улсаас 450 сая төгрөг төсөвлөж өгсөн байдаг.

Тэнд ажиллаж байсан нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар, тус төвийн хүүхдүүд гар хуруугаа эсгэх, нэгнээ дээрэлхэх, хүч хэрэглэх, цаашлаад зарим нь оргох оролдлого ч хийдэг байж.

Үүнтэй холбоотой нэгэн кэйсийг сонирхуулбал, 2019 оны өвөл, тус төвд хамгаалуулж байсан хоёр хүүхэд оргож, хөлдсөн байдалтай олдсон байдаг. Улмаар "Нарт хангай" хаагдах болсон хэмээн тухайн үед үзэж байв. Гэвч нөгөө талд асуудал өөр байсан ч байж болох.

Учир нь энэ төвд ажиллаж байсан ихэнх хүмүүс мэргэжлийн бус буюу Багахангайн төрийн албанд багтаж чадаагүй ажилгүйчүүд байжээ. Мөн хэт данхар төсөвтэй байсан нь хурдан хугацаанд хаагдахад ч нөлөө үзүүлсэн байж болох тухай эх сурвалж үзэл бодлоо хуваалцаж байна.

Уг нь цөөн хүүхэдтэй ч заавал мэргэжлийн хүн ажиллах, ингэснээр харин ч нөлөөлөх сургалт үр дүнтэй болох бололцоо харагдаж байсан. Төсөв мөнгийг ч улс суулгаж өгсөн. Гэвч нэг ч гэсэн хүүхдийн төлөө зүрх нь цохилж ажиллах ёстой жанжин шугамаа баримтлаагүйгээс мэргэжлийн бус хүмүүс цуглаж, хүүхдүүд ч оргох оролдлого хийж эхэлжээ.

Засгийн газрын бодлогоор нээгдсэн "Нарт хангай" 365 хоногоос илүүгүй настай байж. Гэхдээ яг л аав, ээж нь тэдэнд ямар хатуу, эсвэл эндүү тавилангаар хандсаныг давтан үзүүлэхтэй л адил явдал болов.

"Нарт хангай" хаалгаа барьсны дараа тус төвд хамгаалуулж байсан хүүхдүүдийг нийслэлийн асрамжийн газруудад хуваарилсан. Гэсэн ч асрамжийн газарт шилжээд байсан хоёр хүүхэд одоо хүүхдийн хорих 411 дүгээр ангид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байна. Мөн эх сурвалжийн хэлж байгаагаар  нийслэлийн асрамжаас мөн өөр хоёр хүүхэд үүнтэй адил ял эдэлж байгаа аж. Тэд 2.5-8 жилийн хугацаатай хоригдоно.

411 дүгээр ангид хүмүүжиж байгаа энэ хүүхдүүд ярихдаа:

“Асрамжийн газарт үнэхээр хэцүү, тэндээс л гармаар байсан. Оргож болохгүй, гараад явчихаж болохгүй, олон хүүхэд байдаг учир асуудалтай, тэвчихэд хэцүү зүйлүүд их гарна. Асрамжаас хүүхдийн хориход байсан нь арай дээр орчин нөхцөлтэй. Тиймээс тэр газраас гарах ганц шалтгаан бол ганцхан хүчирхийлэл байсан” гэжээ.

Үүнээс, "Нарт хангай" төв "Хаагдаагүй байсан сан бол" гэх бодол хөвөрнө. 20 орчим хүүхэдтэй, үйл ажиллагааны чиглэлийн хувьд маш зөв эхэлсэн энэ газрыг зөв менежментээр авч явсан бол дээрх хүүхдүүд өдийд хорих ангид ял эдлэх хэмжээний хэрэг хийхгүй байсан ч байж мэдэх.

Тэд хүүхдийн хорих ангид бүх ялаа дуусгах боломжгүй. 18 нас хүрэнгүүт нь гаргаж, үлдсэн хугацааг өөр дэглэмтэй хорих ангид үргэлжлүүлэн эдлүүлнэ. Алдаж гишгэсэн тэдний амьдралд энэ хүнд даваа. "Асрамжийн газар байснаас хүүхдийн хориход байсан нь дээр. Тэндээс гарах арга нь хүчирхийлэл байсан" хэмээсэн үг нь дахин дахин бодогдоно.

Бид хэзээ хүүхдийн төлөө "Ажиллаж" сурах бол. Энэ "Амьдрах"-аас өөр ойлголт билээ. Багахангай дүүргийн хэмжээнд хэрэгцээтэй гэж үзэн байгуулсан, жижигхэн ч гэсэн буйдхан "Нарт хангай"-гаас хоёр хүүхэд оргосон түүх бий нь үнэн. Бас мэргэжлийн бус хүмүүсийн ажлын байр болсон нь ч үнэн. Гэхдээ тэнд хүүхдүүдийн алдаж гишгэх эрсдэлийг бууруулж болох байсан нь бүр ч үнэн юм.

Нэгхэн жил болоод хаасан, хүүхдүүдийг тараасан. Асрамжийн газруудад очсон хүүхдүүд эхнээсээ, өөрсдийнх нь ярьснаар зориуд хүчирхийлэл үйлдэж, гарчээ. Эндээс "Нарт хангай" ч, тэндээс хуваарилсан асрамжийн газрууд ч хүүхдэд ээлгүй байсныг харж болно. Атал заримынх нь хийсэн эцсийн сонголт хорих анги болов.

Хүүхдийн асрах байгууллагуудад сэтгэл зүрхээс гадна мэргэжлийн хандлага дутаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-18 08:31

Ирээдүйд сайн хүмүүүс болон төлөвшөөсэй

Зочин
Зочин
2022-08-18 21:29
Reply to  Зочин

Тэр үеийн Ажил хариуцуулаад хүлээлгээд өгсөн эзэнтэй нь хариуцлага тооцож үйл ажиллагааны хохиролыг барагдуулж анх нээсэн хэмжээнд хүлээж хэрэгтэй.тэр үеийн хариуцлагатаныг яавч зүгээр орхиж толгойг ийн илж жавьшуулахгүй баймаар

Харамсалтай
Харамсалтай
2022-08-18 08:50

Нээрээ хэзээ хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллах бол доо

Зочин
Зочин
2022-08-18 09:41

Наад газрыг чинь сүйрүүлсэн гол буруутан захир�##� ГАНхуяг гэж нөхөр одоо Найрамд�##� зусланд ажиллаж байгаа бас болоогүй дарга хийдэг гэсэн

Зочин
Зочин
2022-08-18 09:44

ИРЭЭДҮЙН БОЛОХ ҮРСЭЭ БИД ЯМАР ЗАМРУУ Л ТҮЛХЭЭД БАЙНА ДАА ЭНЭ ЗҮЙЛ ДЭЭР ҮНЭХЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ УЧИРНЬ БИДНИЙ ХОЙЧ ҮЕ ИРЭЭДҮЙН ЭЗЭД МИНЬ ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2022-08-18 10:06

асрамжийн газруудыг камержуулааад цаг тухайд нь хүчирхийлэл дарамтл�##� гарч буйг нь ш�##�гаад хянаад явж болдоггүй юм уу манайх

Зочин
Зочин
2022-08-18 13:54

Энэ асрамжийн газруудыг нэг ш�##�гаж цэгцлэх цаг болжнэ.Дархан,эрдэнэт гээд л бүгд з�##�илан захир�##�тай

zochin
zochin
2022-08-18 21:40

Бага-Хангай , УБ-хотын бас л том дүүрэг дээ. Н�##�айх хотын ойролцоо , Хот байгуулчихв�##� гоё доо. Тар засаг, Хотын захиргааны оркууд анхаар�##�тай авч ажлаа ч ээ. УБ-хот , хот гээд хотоосоо гарч чадахгүй дуракуудыг бүгдтйг огцруулья, моннолын ирээдүйн хүүхдүүд хэцүүд лээ

Зочин
Зочин
2022-08-18 23:07

нийгмийн нэг эмэгнэл. Ядуу ажилгүй байлгаснаар ийм байд�##�д хүүхдүүд орж байна. Хүүхдийн хүмүүжилд шүүлтүүргүй мэдээлэл өгснөөр ийм замбараагүй доль болсон ирээдүйг бэлдэж байна. Одоогийн монголын сург�##�т хүмүүн болох тухай юу ч ярьдаггүйд байгаа шүү. Бидэнд бахарх�##� хүндлэл зорилго чиглэлгүйгээр хүүхдийг сургах гэж оролдоод дандаа бүтэл муутай юм руу түлхэж байна. Бидэнд онц сурдаг хүүхэд хэрэггүй. Хүмүүнлэг хүүхдүүд л хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button