УЛС ТӨР

Тулгалт: Улсын бүртгэлээс зөрсөн МАН-ын БНХАУ дахь "бүртгэл" ямар учиртай вэ

Opendatalab.mn сайтыг “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хөгжүүлдэг. Энэ нь улсын бүртгэлийн вэб сайт биш бөгөөд, бүр тодруулбал төрөөс хараат бус дата сан юм.

Харин тус сайтад “Монгол ардын нам” гэсэн нэртэй хуулийн этгээд БНХАУ-д бүртгэлтэй байсан. Үүнийг манай редакц “Дата: “Монгол ардын нам” хуулийн этгээд БНХАУ-д бүртгэлтэйгэсэн гарчгаар мэдээлсэн билээ.

Харин төрийн албан ёсны сайт нь “Opendata.burtgel.gov.mn. Үүнд “Монгол ардын нам” гэсэн хуулийн этгээд БҮРТГЭЛГҮЙ байна. Өөрөөр хэлбэл, “БНХАУ-д бүртгэлтэй” агуулга нь:

  • Төрийн мэдээллийг нээлттэй, ил тод болгох зорилготой чөлөөт дата санд БАЙГАА бол
  • Албан ёсны улсын бүртгэлд БАЙХГҮЙ байгаа юм.

МАН-ын зүгээс мэдээллийг нэр хүндэд халдсан хэмээн үзэж, "Opendatalab.mn"-ийг шүүхэд өгнө гэх байр суурь илэрхийлжээ.


“Opendatalab.mn” сайтыг хөгжүүлдэг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зүгээс:

"Иргэний мэдэх эрхийг хангах зорилгоор бид төрийн таван эх сурвалжийн мэдээллийн датаг нэг сайт дээр байршуулснаараа онцлог. Өнөөдөр eguur.mn сайт дээр МАН-ын дэргэдэх зарим хуулийн этгээдүүдийн мэдээлэл улсын бүртгэлийн нэгдсэн систем болох burtgul.gov.mn сайтын мэдээллээс зөрсөн.

Бид дата мэдээллийг татах явцад гарсан алдаа юу, гадны халдлага байв уу гэдгийг тодруулахаар ажиллаж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

РЕДАКЦЫН БАЙР СУУРЬ: Эрх баригч намын тухай мэдээллийг улсын бүртгэл дэх дата сангаас тулгах нь зарим талаар зөрчилтэй. Нөгөө талаар албан эх сурвалж гэдэг үүднээс нь эш үндэс болгох боломжтой. Гэвчиг ямар нэг учир, бодит үндэслэл байгаа болоод “Монгол ардын нам” хуулийн этгээд нь БНХАУ-д бүртгэлтэй гэх агуулга дата боловсруулалтын явцад гарсан байж болзошгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-18 17:55

Мэргэжлийн хандлаа Эгүүр.мн

Сумьяа
Сумьяа
2022-08-18 18:34

Үлгэр биччихээд баримт ч гэх шиг шаана биз

Tuuguu
Tuuguu
2022-08-18 18:35

eguur gej neg vnen hudalaa medegdehkv dandaa neg hachin ym bichdeg site bainaa tnaih mngoliin medeellin heregsluudiin ner hundiig unagahaa bolimoor ym ezengui chuluu shiddeg zangaa gargaj barigdad teneg baidald orohshiwdee

Чимгээ
Чимгээ
2022-08-18 18:37

Үнэн ажилгүй сэтгүүлчидээр дүүрцэн юмаа. Борооны дараах мөөг шиг үнэн худлаа нь хамаагүй нэг юм олоод тавьчихаар бүгд, бүгдээрээ хуулаад тавьчихдаг

Nymaa
Nymaa
2022-08-18 18:38

МАН ч дүүрч та нар өөрсдөө сэтгүүлчид байж Монголын ууган сонин болох Монголын үнэн сонинг яаж байгаан, түүхээ ч мэдэхгүй бөөн сармагчин сэтгүүлчээр Монголын сэтгүүл зүй дүүрчдээ янз нь

Хэн нэгэн
Хэн нэгэн
2022-08-18 18:39

Харин ч ийм нээлттэй сайтаас хүмүүсийн анзаараагүй юмыг харна гэдэг мундаг л байнашдээ. Opendataийн �##�даа юу. Үнэхээр хятад... байна уу

Зочин
Зочин
2022-08-18 18:52

Албан ёсны эх сурв�##�жаар мэдээ бэлдэх нь сэтгүүлчийн ёс зүй байлтай. Мэдээллээ нягтлахгүй байгууллагын нэр хүндэд хандах нь буруу...

Зочин
Зочин
2022-08-18 19:18

МАН-ыг бүртгэлийн сандаа оруулаагүй Opendata.burtgel.gov.mn нь ЗГ-ын харъяат Улсын бүртгэлийн ерөнхий газрын сан. Намуудыг Дээд шүүх бүртгэдэг. Дээд шүүхийн бүртгэлийн сантай тулгах ёстой л доо.

Zochin
Zochin
2022-08-18 20:01

MAN bol 90 onii umnuh MAHN bish. Neriig ni ashilaj yvaa hulgaichuud. Tegeed boloogui 100 jiliin oi ch geh shig. 44 jil ulsiig udirdsan Tsedenbeld yaj handsan bilee. Tsedenbaliin huu Zorigiig irehed huleen avch hundetgel uzuulsen uu? Getel 1 shatriin temtseend az ni taarch turuulsen huuhdiig huleen avch hundetgel uzuullee ch geh shig. MAN bol Nymdorjoor tolgoiluulsan yah ch argagui Hytadiin gaminguud mun.

Зочин
Зочин
2022-08-19 09:04

маны явуулж буй бодлогыг хараад гайхаад л байдаг байлаа ийм учиртай байж

Зочин
Зочин
2022-08-19 10:11

AN AAS ASUU

Холбоотой мэдээ

Back to top button