Ярилцлага

Б.Уранчимэг: Генийн шинжилгээгээр хавдраас урьдчилан сэргийлж болно

Дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж буй генийн шинжилгээг Монголдоо дээж аван, Европын лабораторид шинжлүүлдэг “Генетик тест Монгол” компанийн эмч, анагаах ухааны магистр, генетикч Б.Уранчимэгтэй ярилцлаа.


-Генийн шинжилгээ өгөх нь ямар ач тустай вэ? 
-Сүүлийн үед олны анхаарал татаж байгаа салбар бол ген, генийн технологи юм. Ген нь хүүхэд бий болох үед эцэг, эхээс авсан удмын мэдээлэл юм. Ген нь бидний бие махбодийн бүхий л үйл ажиллагааг чиглүүлдгээс гадна нүдний өнгө, бие галбир гээд онцлог ялгаа бүрийг бий болгож байдаг. Генийн шинжилгээ биднээс их хол сонсогддог байсан. Өмнө нь хүний 3 тэрбум генийн дарааллыг тайлж уншихад 12 жил шаардагддаг байсан бол одоо техник технологийн ачаар өдрийн дотор хийгддэг болсон. Генийн шинжилгээ хөгжихийн хэрээр түүнийг олон зүйлд ашиглаж байна. Удамшлын өвчин оношлохоос гадна урьдчилан сэргийлэх, бие махбодийн онцлогоо генийн түвшинд мэдэх боломжтой. Генийн өөрчлөлт дангаараа өвчин үүсгэдэггүй ба үүнд орчны нөлөө, амьдралын хэв маяг чухал нөлөө үзүүлдэг учраас бид урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Ген бол бидний биед буй бууны сум юм. Бууны гохыг дарах үгүйг шийддэг зүйл бол амьдралын хэв маяг гэж хэлсэн байдаг.

-Монголчууд энэ төрлийн шинжилгээ өгдөг болсноор ямар давуу тал бий болсон бэ, жишээлбэл?

-Манайх 2020 оноос дэлхийн биотехнологийн тэргүүлэх "24genetics" компанийн төлөөлөгчийн газар болсноор монголчууд генийн шинжилгээг өгөх боломжтой болсон. Манай шинжилгээгээр эрүүл мэндийн, эмийн нөлөөллийн, өвөг дээдсийн, арьс гоо сайхны, спорт чадамж, шим тэжээлийн, авьяас чадвар, зан аашийн гэх мэт долоон бүлэг тайлан, 500 гаруй хуудас мэдээлэл гардаг. Энэхүү шинжилгээний эрүүл мэндийн тайланд та генийн хувьд өвчлөх эрсдэлтэй өвчин, хавдрыг харуулдаг. Ингэснээр эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт тэр чиглэлийн нарийн шинжилгээ өгч, цаашид хянаж байх шаардлагатай үзүүлэлтүүдээ мэднэ. Манай улс хавдраар дэлхийд нэгдүгээрт орлоо гэдэг. Яг үнэндээ хавдрын нас баралтаараа тэргүүлж байгаа нь урьдчилан сэргийлэлт, эрт оношилгоо муу байгааг илтгэж байгаа юм.

-Өвөг дээдсийн тайлан гэхээр их сонирхолтой сонсогдож байна?
-Энэхүү тайланд таны 700 гаруй жилийн өмнөх өвөг дээдсийн мэдээллийг газар зүйн байршлаар нь гаргаж ирдэг. Таны генд ямар газар, бүс нутгийн ген хэдэн хувьтай байгааг гаргаж ирдэг. Манайхны хувьд Оросын Буриад, Халимаг болон Өвөрмонголын монгол аймгууд их гарч ирдэг нь эртний монгол аймгууд байсантай холбоотой байх. Мөн Европын зарим бүс нутаг гарч ирдэг.


-Шим тэжээлийн тайлангаар надад ямар хүнс тохирох эсэх нь гардаг гэсэн үг үү?

-Nutrigenetic буюу шим тэжээлийн генетик судлалын шинжлэх ухаан хувь хүний өвөрмөц байдалд тулгуурлан хөгжиж байгаа. Энэ тайлангаар таны бие махбодь кофег хэр сайн задалдаг вэ, та байнга дархлаагаа дэмжих зорилгоор витамины комплекс хэрэглэх шаардлагатай юу гэдгийг болон таны хувьд дутагдах эрсдэл бүхий амин дэм, эрдэс бодисоо мэдэх, илүү тохиромжтой дэглэм аль нь байх вэ гээд маш олон мэдээллийг олж авах боломжтой. Жишээ нь хүмүүс сайн гээд бүх төрлийн амин дэм уух гээд байдаг. Гэтэл та генийн хувьд С витамин уух шаардлага бага харин Д витамины дутагдалд өртөх эрсдэлтэйгээ мэдсэнээр өөрт тохирсон нэмэлтээ сонгоход тусална. Магадгүй нүүрс усаа багасгах нь таны жин буурахад хэр сайн нөлөөтэй вэ гэх мэт өөрийн генийн түвшин дэх хооллолтын мэдээллээ мэдэж авах боломжтой.

-Ямар дэглэм тохирохоо бас мэдэж болох нь байна гэж ойлголоо. Жишээлбэл кето дэглэм гээд сүүлийн үед их дэлгэрч байгаа, энэ талаар гарах уу ?

-Мэдэж болно. Ер нь бид уураг, өөх тос, нүүрс ус гэсэн зүйлээс бүрдсэн хоол иддэг. Кето дэглэм бол нүүрс усыг багасгаад илүүтэй өөх тос, уураг хэрэглэдэг. Энэ шинжилгээгээр та нүүрс ус багатай буюу кето дэглэм баривал таны биед хэр тохиромжтой эсэх нь гарна. Мөн хооллолттой холбоотой FТO-fat mass and obesity гээд ген байдаг. Энэ генийн ямар хувилбарыг агуулж байгаагаас хамаараад ойр ойрхон иддэг эсэх, жин нэмэх хандлага хэр байна гэдэг нь шалтгаалдаг байна.

-Хэр ач холбогдол өгч байна вэ?

-Мэдлэг, мэдээлэл сайтай хүмүүс зорьж ирээд өгдөг. Хариугаа тайлбарлуулаад ёстой хэрэгтэй шинжилгээ өглөө, бусдадаа хүргэх юмсан гээд гардаг даа. ДНХ шинжилгээ өгсөн ээж, охин хоёроос жишээ авахад тус шинжилгээгээр ээж нь чихрийн шижин тусах эрсдэлтэй бүхий гентэй бөгөөд аль хэдийнэ тухайн өвчин туссан, хяналтад байдаг. Харин охины хувьд мөн эрсдэлтэй байсан учраас амьдралын хэв маягаа өөрчлөх, тэнцвэртэй хооллох улмаар цусны сахарын шинжилгээ өгч хянаж байхыг зөвлөсөн. Мөн тамирчид, спортоор хичээллэж эхлэж байгаа залуус өөрсдийн бэртэл гэмтлийн эрсдэлээ, фитнессээр хичээллэж байгаа хүмүүс өөрсдийн булчин массаа хэрхэн нэмэгдүүлэх гэх мэт бодит шууд аваад хэрэгжүүлж болохоор зөвлөгөөг авдгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Гоо сайхны хувьд олон жил асуудалтай яваа хүмүүс энэ шинжилгээг өгч, өөрийн арьсны онцлогоо мэдэж, ямар төрлийн амин дэм агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн сонгохоо шийдэж болно.

-Заавал сорьцоо илгээж байхаар өөрсдөө лаборатори оруулж ирж болох уу?

-Генийн шинжилгээ маш өндөр өртөгтэй шинжилгээ байдаг учраас цөөн хүн амтай улсад бүрэн ашиглагдах боломж муу байдаг. 2015 онд анагаахын сургуулийн оюутан байхдаа Япон улсад очиж судалгааны генийн шинжилгээгээ хийж байсан. Сүүлийн үед манай зарим эмнэлгүүд хөхний хавдар оношлох гэх мэтээр оруулж ирж байгаа нь сайшаалтай. Гэхдээ шинжилгээний томоохон лабортори, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээр шинжлүүлнэ гэдэг нь маш том боломж юм.

-Генийн шинжилгээгээр төрөлхийн өгөгдөл, чадамжаа мэдэх боломжтой юу?

-Авьяас чадвар ба зан аашийн тайлан гэж байгаа. Үүнд хүнд төрөлхийн бүтээлч хандлага, хэл ярианы чадвар хэр зэрэг, та шөнийн хүн үү, өглөө илүү бүтээмжтэй байдаг уу, улирал солигдох таньд хэр зэрэг нөлөөлдөг вэ гэдгийг мэдэж болно. Зарим хүмүүс улирал солигдох үеэр тогтворгүй болж, хоолны дуршил өөрчлөгддөг нь генийн онцлогтой холбоотой.

-Кинон дээр үс, хумснаас шинжилгээ авч харагддаг. Харин манай улс яагаад зөвхөн шүлснээс авдаг вэ. Шүлсний онцлог байна уу?

-Бидний үс, хумс, шүлс гээд биеийн бүх хэсгүүд ДНХ буюу удмын мэдээлэл агуулдаг. Биологи талаасаа тээвэрлэхэд шүлсний чанар байдал алдагдах нь бага байдаг. Археологийн салбарт эртний хүний яс болон бусад хэсгээс ч генийн мэдээлэл авч судалдаг. Манай төв дээр хийгдэж байгаа шинжилгээнүүд нь шинжлэх ухааны дэвшилтэт технологийг хүний амьдралын чанар сайжруулахад зориулан оруулж ирдгээрээ онцлогтой байдаг. Нийт массыг хамарсан янз бүрийн мэдээллээс илүү хувь хүн зөвхөн өөртөө зориулсан өвөрмөц, өөрийн онцлог генетикийн мэдээллээ олж авдагаараа давуу талтай байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-20 09:12

Saihan medeee bn bolomj vrgelj baigag shvv bis hicheej chadwal

Зочин
Зочин
2022-08-20 09:29

Сайхан мэдээ бна. Олон хүн мэдээсэй

Oyu
Oyu
2022-08-20 10:16

Ene shinjilgeeg haana ochij ogdog ym boloo.MGL d hiidg ym shig bh ym.

Зочин
Зочин
2022-08-30 11:56
Reply to  Oyu

Genetic text mongolia gd fb page bgaa ter lvv orj tsagaa awdag

Зочин
Зочин
2022-08-20 11:27

3 тэрбум гЕн биш л дээ. Тийм тооны нуклЕйн хүчлийн дара�##��##� тогтоох, уншуУлах гэж хэлбэл зохилтой доо.

лочин
лочин
2022-08-20 20:28

т

Холбоотой мэдээ

Back to top button