УЛС ТӨР

Тактик: Ажилсгаа дэд сайдаар үлдээж, сайддаа "давхар дээл" өмсгөн гал авхуулна

Ирэх долоо хоногийн даваа гарагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэнэ. Их суудлын хуралдаанаас гарсан дүгнэлт эцсийнх байдаг учир УИХ шууд хүлээж авах бөгөөд, харин энэ дагуух нэмэлт өөрчлөлтөө холбогдох хуульд оруулах юм.

Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Тэр дундаа "давхар дээл"-тэй сайд нарын квотыг болиулах. Ингэснээр УИХ-ын бүх гишүүн "давхар дээл"-тэй байх боломж бүрдэхийн зэрэгцээ МАН-ын улс төрийн амбиц болох ҮХНӨ-ийг процессын хувьд хөдөлгөж эхлэх юм.

АЖИЛСАГ САЙД НАРТ ДЭД САЙДЫН САНАЛ ТАВЬЖЭЭ

Хамгийн түрүүнд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай асуудал олны анхаарлыг татаж байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн багт "давхар дээл"-тэй дөрвөн сайд байгаа нь хамаг галыг үүрэлцдэг. Зарим бусад нь хэдий ажилдаа мэргэжлийн ч улс төрийн гал авахдаа маруухан. Тийм ч учраас энэ удаа хүний, өөрийнгүй явуулж, сайд нарынхаа 70 орчим хувьд нь "давхар дээл" өмсгөх чигтэй байгаа юм.

Гэхдээ УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд зэрэг хариуцсан салбартаа мэргэшсэн, ажлаа мэддэг, түүнчлэн улс төр хөөдөггүй сайд Л.Оюун-Эрдэнийн багт хэрэгтэй байгаа бололтой. Явуулахгүй байж болохгүй нөхцөл байдал улс төрийн хувьд шахаж байгаа ч тэдэндээ дэд сайдын суудал амлаж, санал тавьж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл яг "гал тогоо"-г ажлаа мэддэг, улс төрждөггүй сайд нараа дэд сайдаар үлдээн базуулж, харин сайдад нь "давхар дээл" өмсүүлж, улс төрийн галыг авхуулна гэж Л.Оюун-Эрдэнэ тооцоод байна.

САЙД НАР ҮХНӨ-ИЙН ДАРАА СОЛИГДОНО

Хууль зүйн хувьд ҮХЦ-ийн дүгнэлт шууд хэрэгжинэ гэхээр Засгийн газрын бүрэлдэхүүн даруй өөрчлөгдөж эхлэх ойлголт бий болоод байсан. Тэгвэл эрх баригчдын хувьд юу юуны туханд хүрэлгүй сайд нараа халж, солих тактик бариагүй байна. Учир нь одоогийн бүрэлдэхүүнээрээ ирэх оны улсын төсвийг зангидаж байгаа.

Түүнчлэн, эрх баригчид эхлээд ҮХНӨ-ийн агуулгаа УИХ-аар хэлэлцүүлж, процессыг нь өрнүүлэх сонирхолтой байна. "Давхар дээл"-ийн агуулгаа тусгахын хамт, "УИХ-ын гишүүдийн тоог нэмэх", "Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох" гэх мэт гол дөрвөн үзэл санаагаа хэрхэн тусгах вэ, эсвэл шинэ Үндсэн хууль бичих тухай ярицлах уу гэдгээ хэлэлцэх дүр зураг хүлээгдэж буй.

Харин үүний дараа, УИХ-аар улсын төсөв хэлэлцэж эхлэхийн өмнөхөн сайд нараа хөдөлгөнө, өмнө дурдсанчлан 70 орчим хувьд нь "давхар дээл" өмсгөнө гэсэн мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 20, 2022 14:38

Энэ засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ явсан дээр дээ. Ерөнхий сайд нь үлдэнэ гэдэг утгагүй. Ямар гавьтай юм хийсэн биш

Зочин
Зочин
8 сар 20, 2022 15:12

Засгийн газрыг дэмжиж байна
Зөв ажиллаж шуурхай шийдвэрүүд өгч байгаа. Дан дээлтэнгүүдээ дэд сайд болгож, уих-ын гишүүдээр засгаа бүрдүүлсэн нь хамгийн зөв шийдвэр

Оооо
Оооо
8 сар 22, 2022 08:12
Reply to  Зочин

Сарлаг

Зочин
Зочин
8 сар 20, 2022 20:27

zov shiivder bna

Зочин
Зочин
8 сар 20, 2022 23:12
Reply to  Зочин

Зөв хүмүүс сайдын сууд�##�д з�##�ахгүй бол ямарч шийдвэр гаргаад ахиц дэвшил гарахгүй дээ шахаа , амбиц, шагн�##�аар дэвшигчид бол саад болохоос нэмэр болохгүй дээ

Зочин
Зочин
8 сар 20, 2022 22:42

Улс төрийн г�##� гэдэг нь: УИХ-ын гишүүдийн шун�##�, амбицыг сөрж чадах эсэх, тэдний янз бүрийн шахааг эсэргүүцэж чадах эсэхийг хэлнэ.

Зочин
Зочин
8 сар 20, 2022 23:19
Reply to  Зочин

Мэдлэг чадвар хэлэмж ёс суртахууны хир хэмжээ нь харагдах байх даа

Зочин
Зочин
8 сар 20, 2022 23:05

Давхар дээл өмсүүлэх гишүүдээ зөв л сонгоороЙсой доо олон удаа сонгогдож олны хэл аманд өртсөн, сайд хийж онц үр дүнгүй ажилласан, эсвэл мэргэжлийн биш , хээл хахуулд өртөмтгий хүмүүсийг дэвшүүлэхгүй байв�##� хэрэгтэй болов уу

Зочин
Зочин
8 сар 21, 2022 16:19

Энэ засгийн газар маш сайн ажиллаж байгаа. Эдгээр 3 сайд дэд сайдыг өлхөн хийнэ.

Зочин
Зочин
8 сар 21, 2022 16:20

Шинээр томилогдох сайд нараа зохиолч сэтгүүлч нараар солих хэрэггүй сайхан ярьж чадахаас толгой нь хүрэхгүй шүү

Зочин
Зочин
8 сар 21, 2022 17:53

Ичдэггүй яасан цайрчихсан сүгнүүд вэ �##�бан туша�##�тайгаа мөнх юм байхдаа

Зочин
Зочин
8 сар 22, 2022 14:22

Хэрвээ ийм �##�хам хийх гэж байгаа бол Мааааш зөв!!!!!! Нэн даруй Гүйцэлдүүлэх ХЭРЭГТЭЙ!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button