НИЙГЭМ

Үхрийн толгой, шимээсэг, Украины туг, Lil Pump-тай "Хуур Music Festival"-ийн тайз

"Хуур Music Festival" өндөрлөлөө. Дотоодын, тэр дундаа залуу уран бүтээлчдэд өөрийгөө тунхаглах орон зайг нь өгдөг наадам ажээ. Хөгжмийн наадам өчигдөр өглөө 10.00 цагаас эхэлсэн хэдий ч 19.25 минутад очиход хүний хөдөлгөөн багатай л. Өнгөрсөн сард мөн томоохон хэмжээний хөгжмийн наадам болсон тул ийн үзэгч багатай буй бололтой хэмээн бодов. Гэтэл Lil Pump тайзнаа гарч ирэхээс хоёр цагийн өмнө Төв цэнгэлдэх хөл гишгэх зайгүй боллоо.

Эл хөгжмийн наадамд гадаадаас зорьж ирсэн тэрбээр Lil Pump хэмээн хашхирах дуунаар тайзан дээр гүйн гарч ирсэн юм. Цэнхэр судалтай цагаан пиджак өмсөж, хүзүүний зүүлт, навчин тамхиар "гоёжээ". Өндөр ургац, цэцгийг гараараа шилбүүрдэн гүйх хүүхэд аятай тайзаа дүүргэж, үзэгчидтэйгээ харьцаж дуулдаг уран бүтээлч ажээ. Дуулж байх үеэрээ үзэгчидтэй гар барьж, цаасан дээр гарын үсгээ зурж, ууж байсан усаа, тэлээгээ шидэж, ёстой л Монголын тайзан дээрээс "агсамналаа".

Тэр 45 минут тасралтгүй дуулаад буув. Харин монгол репперүүдэд зохион байгуулагчид 20 минутын цаг тавьж өгчээ. Ямартай ч энэ наадмыг үзээд, хэд хэдэн уран бүтээлчийг өөртөө шинээр нээлээ.

19:25 цагаас хойш дуулсан уран бүтээлчдийг онцолж байна.

Тавьж өгсөн цагт нь баригдалгүй, үзэгчдээс ирж буй алга ташилтын эрчимд хөглөгдөж дуулсан уран бүтээлч бол Davaidasha. Тэр үг, хөг бүрийг зүрхээр мэдрэгч шиг санагдав. "Би тайзан дээр ганцаардаж байна" гэж дуулсаар гарч ирсэн түүний хувьд энэ үдэш цагаан цамцаар гоёжээ.

Харанхуйд шил зүүн гарч ирээд тайзыг эзэгнэж чадсан уран уран бүтээлч бол Nene. Мөн Limitking. Залуу уран бүтээлчид үзэгчидтэйгээ ямар хөөрхөн нээлттэй юм бэ. Ямар дуу сонсмоор байгааг нь асууцгаах юм. Мөн үзэгчдийн уур амьсгалд гонсойж буйгаа ч зарим нь илэрхийлж байх жишээний.

Don dior харин бүргэд шиг л байлаа. Тэр тайзан дээр "нисэж" байлаа.

Хурц, яг л иртэй хутга шиг уран бүтээлтэй залуу бол Pacrap. Цамцныхаа энгэрийг задгайлсан нь өөрийг улам бүр тодотгож өгч байлаа.

Өөрийнхөөрөө Roockie. Хүүхэд шиг инээсэн, хөгжмийнхөө хэмнэлд тааруулаад бүжиглэчихдэг тэрбээр үзэгчдийн хүсэлтээр "Өөрийнхөөрөө"-г хоёр удаа дуулав.

Улаан өсгийт, савхин даашинзаар гоёсон Ц.Энгүүн "Хуур Music Festival"-ийн нэгэн чимэг байлаа. Тэрбээр шинэхэн уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барьсан юм.

Тайзан дээр үхрийн толгой зүүж гарч ирээд, шимээсэг барьж дуулсан уран бүтээлч бол Trishna. Дүрс, жүжигчдийн багтай гарч ирээд тайзыг ёстой л буулгаж тавьсан...

Залуу уран бүтээлчид ийн өөрийн тугаа хатгаж, сонсогчдынхоо хүрээг тэлээд амжив. Quiza харин Украйны тугийг барьж зогсоод дуу дууллаа. Эл үйлдлээрээ дайныг эсэргүүцэж буй, дэлхий нийтийг энх тайван байгаасай гэж бодож буйгаа илэрхийлсэн юм. Дуулж дуусаад тэр барьж гарч ирсэн тугийнхаа талаар юу ч яриагүй нь маш их таалагдсан.

ФОТО СУРВАЛЖИЛГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-20 11:59

Хүмүүүс их үзэж шүү. Монголд сайхан үлгэр жишээ үзүүлэх нь ч юу л бол

Zochin
Zochin
2022-08-20 12:26

Uls torjihgui bval sain san...

Зочин
Зочин
2022-08-20 12:39

eooe butehguiee yanaa zaluus ni

Алтай
Алтай
2022-08-20 17:17

Иймэрхүү г####зуугийн цуглаан юунд хэрэгтэй гэж одоо чинь шинэ зуун хүмүүс сэрж сэхээрч байхад чинь

Зочин
Зочин
2022-08-20 18:58

Саваад бай з####уусаа....

malnuud
malnuud
2022-08-20 23:50

Ёстой м####нууд юмдаа

Зочин
Зочин
2022-08-21 12:23

Энэ тэмцээнд Quiza Украины д####баа барьж дайныг эсэргүүцэж, Дэлхий нийтийг энхтайван, амг####ан тайван байгаасай гэж дуулсанд нь т####архаж байна. Түүний охиныг шүүмжилж, зураглаачийг усаар цацаж байгаа тэр Монгол хүн гутамшигтай, өрөвдмөөр юмаа.

Bat
Bat
2022-08-21 22:08

Gadnii sanhuujilt dollars ezediin tulubluguu orosiin esreg mongoliig tuhiran uursdiin daraagiin ukriane aar mongoliig songojee uund medeelel urlag tur zasagt 2008 ukriane d 35 terbum odoo mongol d hediig tulubluj gedeg sonin

Зочин
Зочин
2022-08-22 06:57

manai mongoliin zaluus chin ymar balai umaa dagaad namiraad baina uls eh ornii tuluu jagsaal tsuglaan geheer nvhendee orson hulgana shig alga bolchihno ymar aav eej ene olon zaluusiig ingej zugaa tsengeld durtai bolgodog baina hairan uls ornii ireedvin zaluus

olko
olko
2022-08-22 17:48

????????????

Зочин
Зочин
2022-08-23 20:38

Ямар хөөрхөн тайлбартай юм бэ уран бүтээлчдийг хэлж байгаа нь

Холбоотой мэдээ

Back to top button
11
0
Would love your thoughts, please comment.x
()
x