Сурвалжилга, Нийтлэл

Хаагдсан их, дээд сургуулиуд: Бидэнд урьдчилж мэдэгдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй

Өнгөрсөн долоо хоногт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа мэдээлсэн. Ингэхдээ “Нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг олгоно” хэмээсэн билээ.

БШУЯ-наас эдгээр сургуульд:

  • Суралцдаг оюутнуудыг өөрсдийнх нь хүсэлтээр МУИС, ШУТИС зэрэг сургууль руу шилжүүлнэ
  • Ажилладаг багш нарыг тодорхой шаардлага хангаж байгаа тохиолдолд мөн шилжүүлэн, ажиллуулна гэж мэдэгдээд буй.

Үүнд хэний, ямар эрх ашиг хөндөгдөж байна вэ. Сайд юунд үндэслэж дээрх шийдвэрийг гаргав. Оюутнууд, багш ажилчид нь хэрхэх вэ.


СУРГУУЛИУД ЯАМНЫ ШИЙДВЭРИЙГ ОЙЛГОХГҮЙ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА

Дээрх асуудлын хүрээнд, эхлээд тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их, дээд сургуулиудын төлөөлөлтэй холбогдож, байр суурийг нь сонслоо.

"Маргад" дээд сургууль: Андуурал, эсвэл улс төрийн хэлмэгдүүлэлт

Тус сургуулийн үүсгэн байгуулагч Д.Наранцэцэгтэй холбогдоход,

"Манай сургууль дөнгөж нэг сарын өмнө цэцэрлэгийн багш, бага ангийн багшийн мэргэжлийн хөтөлбөрөөрөө магадлан итгэмжлэгдсэн. Ингэж зөвшөөрөл цуцлах байсан юм бол яах гэж таван жилийн магадлан итгэмжлэлд оруулсан юм бол. Нэг бол андуурсан, эсвэл улс төрийн хэлмэгдүүлэлт болчихлоо.

МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд сургуулиудыг нэгтгэх гээд байх шиг байна. Манайхыг хүчээр хааж байна. Аль эсвэл нэр андуурсан байх учиртай. Албан бичгээ ч явуулаагүй байж шууд зарласанд нь би гайхах юм. Манайх энэ жил л гэхэд 120 хүүхэд төгсгөсөн, 22 багштай. Бидэнд хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй" гэлээ.

"Маргад" дээд сургуулийн зүгээс БШУЯ-ы шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, мэдэгдэл гаргажээ. Цаашлаад өмнө нь тодорхой алдаа, дутагдлаа залруулахыг шаардсан албан бичиг ч ирүүлээгүй, аливаа урьдач мэдээлэл өгөөгүй талаар онцолж байна.


Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль: Ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна

Тус сургуулийн удирдах албан тушаалтантай холбогдож тодрууллаа. Тэрбээр эх сурвалжийн түвшинд мэдээлэл өгч, нэр, албан тушаалаа ил мэдээлэхийг хүсээгүй юм.

Сургуулийн төлөөлөл, "Бид энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Салбар яам руу хандах болно. Наймдугаар сарын 12-нд явуулсан бичиг сэлт нь шуудангаар наймдугаар сарын 17-ны орой ирсэн байдаг. Гэтэл шууд маргааш нь зөвшөөрөл цуцаллаа гэж мэдээлсэн. Тухайн албан бичигт биднийг ямар үндэслэлээр, ямар зөрчил гаргасан учраас зөвшөөрөл цуцалж буй талаар дурдаагүй байсан" гэлээ.


"Түшээ" дээд сургууль: Яам буруу ойлголт өгсөн байх

Мөн тус сургуулийн эрх бүхий төлөөлөх албан тушаалтнаас байр суурийг нь тодруулахад "Манай сургууль өнгөрсөн жил “Идэр” дээд сургуультай нэгдсэн. Татан буугдсан зүйл байхгүй. Манайх элсэгчдээ бүртгээд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн жил хоёр их сургуулийг нэгтгэх шийдвэр гаргасан. Ийм байж одоо яаж нэгийг нь хаах вэ дээ. Яамнаас буруу ойлголт өгсөн байх” хэмээж байна.

НЭГТГЭХЭД: Энэ мэтчилэн бид тусгай зөвшөөрлийг нь цуцалсан 13 их, дээд сургуулийн наймтай нь холбоо барьж чадсан бөгөөд долоо нь энэ асуудалд эсэргүүцсэн байр суурьтай буйгаа илэрхийлсэн. Харин "Улаанбаатар эрдэм" их сургуулийн харьяа "Эко Ази" дээд сургуулийн зүгээс тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Тэд нийтлэгээр ямар зөрчил гаргаснаа ч мэдэхгүй байхад орц, хонгилд үйл ажиллагаа явуулдаг мэт ойлголт нийгэмд өгсөнд бухимдалтай буйгаа илэрхийлж байв.


ОЮУТНУУД ШИЛЖИН СУРГАХ ШИЙДЭЛД ТААТАЙ ХАНДАЖ БАЙНА

Нөгөө талаар дээрх сургуулиудад суралцдаг оюутнууд эл шийдвэрийг хэрхэн хүлээж авч буйг тодрууллаа.

Тухайлбал "Газарчин" дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан Э ийнхүү ярив. Тэрбээр "Манай анги тийм ч олон хүүхэдтэй биш. Хичээл ордог байр, хангамжийн тухайд муугүй. Гэхдээ би энэхүү асуудлыг зөв гэж бодож байна. Биднийг хүсэлтийн дагуу их сургуульд жил хугацааг маань алдуулахгүйгээр дүйцүүлж өгч чадвал эсэргүүцэх юм байхгүй” гэв.

Нэмж дурдахад, бусад оюутнууд нь ч гэсэн МУИС, ШУТИС гэх мэт сургуулиуд руу өөрсдийн хүсэлтээр орохдоо таатай хандаж буйгаа илэрхийлэв. Гэвч ингэхдээ суралцсан хугацааг нь тооцож, дүйцүүлэхгүй аваас сургуулиа орхих сонголтыг хийж магадгүй гэх оюутнууд ч тааралдсан юм.


БШУЯ: ШИЛЖҮҮЛЭХ ОЮУТНУУДЫН НЭР, РЕГИСТРИЙН ЖАГСААЛТ ГАРСАН

Харин бид уг асуудалтай холбоотойгоор БШУЯ-ны дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Тамир, хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр нараас зарим зүйлийг тодрууллаа.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан 13 сургууль яг ямар зөрчил гаргасан юм бэ?

-Дээд боловсролын байгууллагуудад тавигдах шаардлагыг хангахгүй байгаа юм. Хоёрт, Боловсролын тухай хуульд заасан заалтуудыг зөрчдөгтэй холбоотой. Жишээ нь докторын зэрэгтэй хүн магистрын хичээл заах учиртай. Гэтэл докторын зэрэгтэй багшгүй хэрнээ магистрын хичээл орж байх жишээтэй. Багш, боловсон хүчний шаардлага хангаагүй гэж ойлгож болно. Харин подвальд хичээл орж байсан, цөөхөн хүүхэдтэй гэх мэт шалтгаанууд бол зөвхөн нэг жишээ нь.

-Ямар хууль дүрэм зөрчиж зөвшөөрлийг нь цуцалсан талаарх албан бичгийг сургуулиуд руу явуулаагүй юм уу?

-Албан бичгийг бүх сургуулиуд руу шуудан болон, мейл хаягаар явуулсан.

-Тус их сургуульд багшилж байсан багш ажилчдын тухайд хэрхэх вэ?

-Харьцангуй олон багшийн асуудал байхгүй. Тухайн багш хүсэх юм бол төрийн болон хувийн сургуулиудад багшийн эрэлт хэрэгцээ байгаа. Тиймээс тус сургуулиудад ажиллах боломжтой гэсэн үг. БШУЯ-наас сул байгаа орон тооны судалгааг хийж өгч болно.

-Оюутнуудыг хэрхэх вэ?

-Нэгдүгээр курст элсэж орсон оюутнуудын хувьд сургуулийнхаа батламжийг аваагүй байгаа учраас өөр сургууль руу шилжихэд ямар ч асуудал байхгүй. Хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг хүсэлтээр нь өөр сургуулиуд руу шилжүүлнэ. 1500 гаруй оюутны нэр, регистр гэх мэт бүх жагсаалт нь гарсан байгаа.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: БШУЯ болон хувийн их дээд сургуулиуд нэгдсэн нэг шийдвэрт хүрч, 1500 гаруй оюутнуудаа мэдээ мэдээллээр хурдан хангахгүй бол хичээл сургууль эхлэх хаяанд ирлээ. Энэхүү мэдээлэлгүй эргэлзээтэй байдлаас үүдэж тус оюутнууд хөрөнгө мөнгө цаг хугацаагаараа хохирч үлдэх, давчуу үед буруу сонгол хийж мэдэх ч эрсдэл харагдана.

Нөгөө талаар БШУЯ болон тусгай зөвшөөрлөө цуцлуулсан их, дээд сургуулиудын байр суурь урдач мэдэгдэл, албан бичгийн тал дээр зөрж байгаа нь ч анхаарал татсан юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-22 08:42

подволд 40 хүүхэдтэй дээд сургууль байсан гэнэ шүү .Тэд хэрэггүй л дээ. Төгсөж гараад ямарч орон тоон дээр ажиллаж чадахгүй. Өөр чиглэлээр ажиллаж байна. Түүний оронд хаагдсан нь дээр дээ .
4 жил эцэг эхээ зовоож., цаг хугцаа �##�даж байхаар т�##�х бариад сурсан нь дээр биз

Зочин
Зочин
2022-08-22 08:44

Цэгцлэх цаг нь �##�ь хэдийн болсон.

Зочин
Зочин
2022-08-22 09:16

Хэн гэдэг сургууль байх нь яах вэ? Хаагдах эс хаагдах нь ч бас бизнесийн учир холбогдлын нууцлаг сүлжээ... Эцэст нь ЕС-д эрдэм мэдлэг олгосон эрдэмтэн багш нар нь хэн байв? Монголын маань дээгүүрт эрэмблэгдэх �##�дар цолтой ч, нэр үгүй эрдэмтэн мэргэдийг хамтад нь унагаачих шиг л болохын...Явцуур�##� гэдэг хавц�##�аар өрсөж гарахтай адил өрсөлдөөн лугаа адил бөлгөө..

Zochin
Zochin
2022-08-22 09:23

But sain tsuuluh heregtei mongoloor duuren deed bolovsrtoi delguuriin ajilchid bma. Ajilgui ni bur ih

Зочин
Зочин
2022-08-22 09:28

Ингэж цэгцлэх нь зөв. Боловсрол олгох гэхээсээ илүү мөнгө ашиг олох сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Харин багш оюутныг хохироож болохгүй. Ялангуяа багш нарын хувьд ар т�##�даа гэр бүл, ахуй амьдр�##� гээд олон хүний хувь заяа холбоотой байдаг. Тийм учраас амбаардаад гудамжинд гаргах бол хууль бус, хүнлэг бус зүйл болно. Ажлын байрыг нь бат�##�гаатай гаргаж өгөх, ажлын байрыгн нь олж өгөөгүй бол сэтгэл санаа, ц�##�ин мөнгөний хохирлыг нь барагдуулж, тэтгэмж болон хуулийн дагуу бусад олгогдох ёстой тусламж тэтгэлэг, эрхийг нь эдлүүлэх ёстой

Зочин
Зочин
2022-08-22 09:35

Ер нь тооцоолоогүй олон ДС-ийг цөөлөх, чанаржуулах нь зөв! Багш нарт ш�##�гуур тогтоогооч! Зарим багш нарын өмнөөс ич-дэг шүү!

Зочин
Зочин
2022-08-22 09:36

хаагдсан л дээр шдээ ямар ч чанаргүй баахан сургууль оюутан з�##�уусыг �##�ж байна

Зочин
Зочин
2022-08-22 09:42

mongold 6 n deed surguuli elbegdeed iluu garna

Өвгөн
Өвгөн
2022-08-22 12:29

МУБИС ииг бс МУИС д нэгтгэх хэрэгтэй. Зарим багш нар нь их сургуулиин шаардлага хангахгүй боловсролтой юм блээ. Даже дээд сургууль төгсөөгүй хуурамч дипломтой багш хүртэл бна. Гадаад хэл ч мэдэхгүй чанаргүй доктор ч бх шг арай2..

Зрчин
Зрчин
2022-08-22 13:03

Чанар муу хүнээс мөнгө с�##�гаж байв�##� болоо гэсэн их дээд сургууль үйл ажилгааг зогсож хаах нь зөв

Зочин
Зочин
2022-08-22 14:20

Khaasan n' deeree. Er n' khyn am, tugsugchdiin too gekh met khychin zyilyydee tootsoj yzeed ikh deed surguuliin too, elsegchdiin toond limit khyazgaartaigaar zuvshuurul olgodog ch umuu neg bodlogo baikh kheregtei gej kharagdaad bgaa shyy. Ynen zambaraagyi. Khyykhdyyded yu ch zaakhgyi khudlaa 1 tsaas uguud gargachikhna. Nuguudyyl n' yu ch suraagaaryi baakhan khooson diplomtonguud.

Зочин
Зочин
2022-08-22 15:16

Жолооны курс шиг хэдэн цагын багштай дээд сургууль ч гэж юу байхав

Ядуу ард.
Ядуу ард.
2022-08-22 15:45

Монгол Улс ердөө 3сая 330000 хүн амтай, 100 гаруй их дээд сургуультай гээд байгаа. Их дээд сургууль төгссөн дипломтой, ромбо зүүсэн ажилгүйчүүдийн тоогоороо дэлхийд 1-р байрт орж байгаа... Энэ бол БОЛОВСРОЛЫН САЛБАР бүрэн хямарсантай холбоотой. Тийм учраас Их дээд сургуулиудыг нэгтгэх, хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа бүх сургуулийг хаах хэрэгтэй. Чанаргүй 100-гаас чанартай НЭГ нь л дээр...????

irgenIrgen
irgenIrgen
2022-08-22 16:22

Ter chigt n haa.Olon uom buu yritsgaa.Deer n UIH .gishuun.mun bsan humuusiin chanargui languuni ard zogsdog hun beltgegch surguuliig nemj haa.

Иргэн
Иргэн
2022-08-22 16:30

Зөв шийдвэр шүү дэмжиж бна

zochin
zochin
2022-08-22 16:50

Монгол улс шиг ийм замвараагүй хувийн сургууль хаана ч байхгүй, өшөө сайн цөөрүлэх хэрэгтэй. Дутуу байна аа..бүгд мөнгөний төлөө чанартай сургууль нэг ч �##�га.

Үнэн үг
Үнэн үг
2022-08-22 16:53

Олон юм яриад байлгүй зүгээр л шилжээч дээ, оюутнуудаас асууна гэж юу бдгийн. Улсын сайн сургууль төгсөхөө ч бодохгүй ш�##� тэнэг. Багш нар нь ч гэсэн үнэхээр тийм чадвартай юм бол шилжиж очоод л багшлаач дээ. ХАРИН ЁСТОЙ ҮЗҮҮЛЭЭД ӨГӨӨЧ ДЭЭ гэмээр бнаа. Барын сүүл болсноос батганы толгой болий гээд солиороод бна уу кккк. Манайхан өөрчлөлт, шинэчлэлт хүлээн авах дургүй, дов ж�##�ганы үзэлтэй, үнээрийн тэнэг ооо

Зочин
Зочин
2022-08-22 19:16

Оюутнууд олон юм гоншигнолгүй азны юм гэж бодоод өөр сургуулиа сонго оркууд минь.хүчингүй болсон сургуулиудад сураад яах юм.

Зочин
Зочин
2022-08-22 19:38

Уих, дээл сургууль 20 байхад болно.

Зочин
Зочин
2022-08-22 23:17

муис шутис ш�##�гуур өндөртэй бай хагас жилээр ччадахгүйг хасаад явчих чанаргүй боловсон хүчнүүд хэрэггүй

Зочин
Зочин
2022-08-23 01:09

Хуцаад байв�##� наад сургуулиудаа " Дэлбэлчих"!!!!!!!

Зочин
Зочин
2022-08-23 06:17

hohino

Зочин
Зочин
2022-08-23 06:18

hohinoi

Зочин
Зочин
2022-08-23 06:18

hohichino

Зочин
Зочин
2022-08-23 06:24

Урьдчилж мэдэгдсэнгүй гэсэн байна, мэдэгдвэл бөөн зарга болоод юм хийлгэхгүй шүү дээ, засгийн газрын шийдвэрийг дагах хэрэгтэй, төгсөгчид чинь �##�ь с�##�барт ажиллаж үр дүнтэй мэргэжлээ ажиллаж байгаа,сур�##�цах нөхцөл нь ямар юм,дотуур байр байна уу гээд олон үзүүлэлт гаргах хэрэгтэй

зочин
зочин
2022-08-23 09:09

Цэгцэлсэн нь зөвөө

Уншигч
Уншигч
2022-08-23 11:22

хэдэн багш захир�##�ын та�##�лаар хувийн нэр төдий сургуулиуд цөөн хэдэн хүүхдэд сург�##�т явуулна гэж юу байх вэ голдуу цагийн багштай биз татан буулгах нь зөв 3 хан сая хүнд тоотой хэдэн чанартай их дээд сургууль байхад ханг�##�ттай

ХАХХХ
ХАХХХ
2022-08-23 13:21

Босго оноогүй модон мануухайнууд АЗТАЙ МУИС ШУТИС-рүү ШИЛЖИНЭ АЙН. Чансаа нь хүрэхгүй эхний жилдээ л сургуулиудаа хаяна даа хараарай. Хувийн болсон болоогүй юмандаа арай чү төгсвөл их юм мануухайнууд байдагшдээ. Чанартай хувийн сургуулиудад шилжүүлсэн нь дээр арай бас наанатай цаанатай ханддаг хувийн сургуулиуд хэдхэн ширхэг байдаг шүү

Зочин
Зочин
2022-08-23 13:22

Үг дуугүй бууж өгөө

Зочин
Зочин
2022-08-23 14:01

Цэглэх хэрэгтэй гэхдээ урьдчилж мэдэгдээгүй бол сайдтан буруу дутуу төлөвлөөөгүй сандарч хийсэн бна

Зочин
Зочин
2022-08-23 14:02

Хүүхдүүд минь ээ лангууны ард суух дипломоор яах юм бэ 4 �##�даад хог болсон сург�##�танд мөнгө төлөөд хэрэггүй бгаа биздээ

zochin
zochin
2022-08-23 15:31

Ene harin estoi zuv shiidver shuu

Зочин
Зочин
2022-08-23 17:52

оюутнууд ямар багш сайн мууг өөрсдөө сайн мэднэ. тийм болохоор муу багшийг битгий юман чинээ битгий бод. шаардлагаа тавьж сур. тэгж байж л хөгжинө.

Зочин
Зочин
2022-08-23 22:49

Цуцлах нь зөв

Галч
Галч
2022-08-24 07:00

Муу хулгайч нарт бид танай сургуулийг хаах гэж байна гэж мэдэгдэх хэрэг үү

Boo
Boo
2022-08-24 07:47

Zuv hoeriin hoorond hog bolson surguuliuud baihgui bsan deer yadahdaa nuguu diplomiin avaad ajildeer garhad hun toohgui harin en 1500 huuhed aztai yom ulsiin ner hundtei surguulid orood golon sain suraarai duu naraa

Зочин
Зочин
2022-08-24 11:21

хаагаарай гэнгүүт тэгье тэгье гэх сургууль байхгүй байлгүйдээ. Хүчээр ингээд ч болохнээ мэдэгдэх нь зөв байх. Тэглээч суд�##�гаа энэ тэрээ хийж байж л гарсан шийд байж таараа. Пудволд үйл ажиллагаа явуулдаг, бараг элсэгчгүй болсон, дээрээс нь эрэмбэ доогуур сургуульд хүүхдүүд сайхан үг амл�##�танд итгэж ахиж элсэх хэрэггүй!!

Зочин
Зочин
2022-08-24 14:51

Энэ Маргад их сугуулийг хаах нь зөв ямарч чанаргүй хүүхдүүд төгсгөдөг ажилд орох гэхээр авдаггүй. Аль сургууль төгссөн вэ гэнэ Маргад гэнгүүт ажилд авдаггүй. Өндөр төлбөр төлдөг тэгээд төгсөөд ажлын байр байхгүй

Зочин
Зочин
2022-08-25 10:54

Хөдөлмөрийн дээд сургууль гэж дампуурсан сургуулийг татан буулгаж байрыг нь хуучин цэцэрлэгийн зориул�##�таар чингэлтэй 5 хороонд буцааж авмаар бна

Зочин
Зочин
2022-08-25 14:06

илүү олныг хаах ёстой

Зочин
Зочин
2022-08-25 14:47

Чанаргүй. Дээд сургууль нэртэй хүүхэд з�##�уусыг цаг хугацаа �##�дуулж.ар гэр эцэг эхийг нь өр зээлэнд унагаж төгсөөд ажилын байр байхгүй төлбөр мөнгө л авч байв�##� болдог ийм аашигийн төлөөх дээд сургуулиудыг хаах нь зөв.
Цагийн бхгш нар хүүхэд з�##�уусыг мөнгөөр дүн тавьж арг�##�ж хуурч эвдэж байна.

Зочин
Зочин
2022-08-25 14:52

Эцэг эхчүүдээ!!! ийм хувийн мөнгө төлбөр л авахын төлөө дээд сургууль нэртэй юманд хүүхдүүдээ битгий явуулаач ээ.
Хүүхэд з�##�уус минь �##�с ирээдүй аж амьдр�##�аа бодож улсын.төрийн чанартай их дээд сургуулиудыг зорьсон нь дээр шүү дээ.

Зочин
Зочин
2022-08-25 15:04

Албан байгуулагууд хувь сургууль төгссөн нэгнийг ажилд авдаггүй байв�##� л энэ олон хувийн мөнгөний төлөөх сургууль жам ёсоороо л хэн ч очтхгүй болж хаагдана.
Ямар ч төлөвлөсөн юм байхгүй төгсөөд ажилын байр олдоно уу үгүй юу хамаа байхгүй.ямар мэдлэг боловсрол олгов падгүй төлбөр мөнгөө л авчихсан бол цаашаа ийм юм байж болохгүй ээ.
3 сая гаруй иргэнтэй байж 80 гаруй дээд сургууль дийлэнх нь хувийн чанаргүй цагийн багштай ийм байж болохгүй ээ
Цэгцэлэх нь зөв.

ТӨР
ТӨР
2022-08-28 02:31

Зөв ш дээ. Багшгүй оюутангүй шахам сургуулиудыг хаах нь зөв. Мэргэжлийн чиглэлээр бус эмч, эдийн засагч бэлтгэдэг мөртлөө цэцэрлэгийн багш бэлдээд байх шиг. Бак�##�авр бэлдэж бна гэх хэдэн цэцэрлэгийн багш аваачаад их сургуульд багшлуулах юм. Арай л биш ээ. Хуучин их сургуулийн багшийг гадаадад бэлтгэдэг байсан. Ялгаа их бий. Замбараагүй болсон тогтолцоог цэгцэлж байна гэж харж бнаа. Зөв шүү

Холбоотой мэдээ

Back to top button