Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: У.Хүрэлсүх ТАВ, Д.Амарбаясгалан НЭГ сайд хүсэж, Л.Оюун-Эрдэнэ шинээр 11 томилгоо хийхээр зэхжээ

Эхний тайлбарламж:

Цэцээс ирсэн тогтоолыг их эвтэйхнээр өөрсдөөр нь тайлбарлуулж, тэд нь "Хүчингүй болгосугай" хэмээх анх удаа хэрэглэсэн хоригийн үгээ /1992 оны Үндсэн хуулиас хойших огноо.сурв/ сайн хамгаалж чадваас:

Үндсэн хуулийн 39.1 дэх заалтын хоёр дахь өгүүлбэр хасагдаж, эхний "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ" гэсэн өгүүлбэр үлдэх юм.

Цэц өмнө нь органик ба ердийн хуулиудыг зогсоож байсан ч түүхэндээ анх удаа Үндсэн хуулийн заалтыг "Хүчингүй болгосугай" гэж улаан дардас тавьчхаад буй. Тэгэхээр УИХ дээр тайлбарламж хийх эрсдэлээ эрх биш Зайсангийн буурал үст хуульчид тооцсон байж таараа.

Энд хэлэх гэсэн гол санаа нь: Урьдчилан тохирч, бэлдсэний дагуу Цэцийн тайлбар явж, Засгийн газар энэ удаагийн чуулганаар "давхар дээл"-ний томилгоогоо хийх нь нэгэнт тодорхой болжээ.

-ХӨШИГНИЙ АРД ЮУ ӨРНӨЖ БАЙГАА ВЭ-

Нэмэгдэхээр яригдаж буй яамгүй сайд:

  • Хот хариуцсан сайд
  • Тэргүүн дэд Шадар сайд
  • Боомтын асуудал хариуцсан сайд
  • Худалдааны асуудал хариуцсан сайд

Тайлбарламж: Яамдгүй сайдын орон тоог дээрх байдлаар нэмэх хувилбар яригджээ. Гэхдээ эхний хоёр сайдыг ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх дээрээ үндсэндээ тохирсон.

Нөгөө хоёр нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд гадна, дотно асуудлаа ярихад "повер"-той байх үүднээс нэн шаардлагатай буй ч бусад сайд нарын чиг үүрэгт хуулиар нэмж өгөхөөр ярилцсан гэж ойлгогдлоо. Тэгэхээр "18+яамгүй" сайд гэсэн бүтэц явах нь ээ.

Одоогийн Засгийн газрын бүтэц нь У.Хүрэлсүхийн найз нар, Д.Амарбаясгалангийн баг, Л.Оюун-Эрдэнийн цөөн сайд гэсэн ерөнхий бүрдүүлбэртэй. Өнөө ч энэ гурвыг тойрсон Засгийн газрын бүтэц явахаар байна.

Парламентаас:

УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, Байнгын хороо ахалж үзсэн гишүүд дундаас,

  1. Н.Учрал
  2. Ж.Мөнхбат
  3. Ч.Хүрэлбаатар
  4. Б.Чойжилсүрэн
  5. Ж.Ганбаатар
  6. Х.Болорчулуун
  7. Б.Саранчимэг нарыг сайдаар томилох асуудал нэлээд УЛ СУУРЬТАЙ ЯРИГДСАН байна.

Үүн дээр нэмэгдээд парламентад хоёр удаа сонгогдсон:

  1. Г.Мөнхцэцэг
  2. Л.Мөнхбаатар нарын парламентад хоёр сонгогдсон гишүүд сайдад яригдсан ч бат нот шийдэгдэлгүй ГАЦСАН.

Мөн итгэл үнэмшлийн хувьд Л.Оюун-Эрдэнэ дэмжлэг үзүүлэх магадлал багатай ч:

  1. Б.Энхбаяр
  2. Ж.Сүхбаатар,
  3. Г.Тэмүүлэн нарын нэр сайдад яригджээ.

Дээрх нэрсийг нэгтгэж харвал: Өмнө нь бичсэнчлэн "давхар дээлтнүүд" 14 орчим байх агаад 10-11 УИХ-ын гишүүн шинээр сайд болох логик уншигдана. Ерөнхий утгаараа хоёроос дээш сонгогдсон НЭГ л эмэгтэй гишүүн сайд болно. Шинэ маягийн хотын фракцаас хот хариуцсан сайд тодорно. Үүнд Ж.Сүхбаатар гишүүн орж ирж мэдэхээр.

Л.Оюун-Эрдэнийн ярьдаг "Үе солигдох" товьёог парламент дээр чухалчлагдаж, энэ удаа Н.Учралаас өөр залуу үеийнхэн сайд болох эсэх нь эргэлзээтэй байна. Тэр Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн нарыг дэмжинэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй юм.

Ерөнхийдөө агуулгаа томоор харах, удаан жилийн туршлага, бизнес явуулсан түүхийг авч үзэх дүр зураг харагдав.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАВАН САЙДЫН СУУДАЛ ХҮСЖЭЭ

Цагтаа У.Хүрэлсүх Засгийн газраа бүрдүүлэхэд АН-ын гарвалтай Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд дөрвөн сайдын суудал хүчээр захиалаад, нам дотроос нь өөрийн хүмүүсээ томилчхож байв. Харин энэ удаа У.Хүрэлсүх өөрийн удирдаж байсан нам дотроосоо ТАВАН сайд томилохыг дүү нартаа тулгажээ.

Түүний хувилбарууд:

  1. Одоогийн Засгийн газар доторх Г.Ёндон, Г.Сайханбаяр, Л.Халтар тэргүүтэй сайд нараас үлдээх
  2. Парламентын гаднаас таван сайд томилох: Үүндээ Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамдыг оруулах.

Дэмжигдэх магадлалтай логик: Ерөнхийлөгчид Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдыг нэрлэх эрх олгож, үлдсэн гурван сайдаа парламентаас сонго гэх агуулгаар тохиролцох.

-Д.АМАРБАЯСГАЛАН С.АМАРСАЙХАНЫГ ҮЛДЭЭХИЙГ ГУЙСАН УУ-

Одоогийн "давхар дээл"-тэй сайд нараас Х.Нямбаатар, Б.Жавхлан нар Ерөнхий сайдад хамгийн их улс төрийн дэмжлэг үзүүлж ажилласан гэж харагддаг. Л.Оюун-Эрдэнийн хувьд танхимаа бүрдүүлэхдээ С.Энхболд, Ч.Номин нарыг өөрийн хүслээр сайд болгосон гэгддэг.

Тэрбээр танхим дотроо С.Амарсайхантай хамгийн нийцэл муутай байдаг ба Л.Энх-Амгалангийн биеэ даасан попдуу байдлыг яг зөвшөөрч алга ташаагүй.

Эл логикоор хамгийн түрүүнд Л.Оюун-Эрдэнийн танхимаас явах сайд нарын эхэнд "давхар дээл"-тэйгээс С.Амарсайхан, "дан дээл"-тэйгээс Ц.Нямдорж нар нэрлэгдэж байв.

Гэвчиг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зүгээс Н.Тавинбэх, А.Ариунзаяа нарын өөрийн хүмүүсээ явуулж, өөрийн сайд болох амбицаасаа татгалзан байж, Шадар сайдаар томилуулсан С.Амарсайханыг суудалд нь үлдээхийг Л.Оюун-Эрдэнээс гуйсан гэх яриа хөшигний ард явж буй.

Энэ тохиолдолд хамаг л улс төрийн агуулга дээр нь залуу хүнийхээ хувьд жинхэнэ тэвчээр, ухаан зарж, түүнд хань болж, буултаа хийсэн Д.Амарбаясгалангийн гуйлтыг Л.Оюун-Эрдэнэ зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэх үндэслэлтэй.

Мэдээж Д.Амарбаясгалан нэг л сайдаар тогтохгүй. Шинээр томилогдох сайд нар дотор түүний хүмүүс орох нь тодорхой. Хуучин багаасаа л ганц С.Амарсайханыг чухалчилжээ гэсэн санааг энд бичив.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын суудал авахдаа хүсэл зоргоороо танхимаа бүрдүүлэх боломжгүй байв. Энэ удаа тэр намын даргын "повер"-оор эл барьцаа илүү ахиулна. Гэхдээ 100 хувь түүний хүслээр явах боломж, логик энэ удаа ч харагдахгүй байна.

Ковид, дайны нөхцөл байдал дунд тэр ажил авсан ч том төслүүд, урт хугацаанд өрнөх ажлуудынхаа суурийг өөрийн бодсноороо сайн ахиулсан. Нэг ёсондоо хэцүү үед хүйтэн шүршүүрт орсоор биеэ овоо сайн дасгасан гэж болно. Цаг жаахан наашилбаас боомт, төмөр зам, эрчим хүчний асуудлаас өгсүүлээд далайцтай ажлууд нь эдийн засагт үр нөлөөгөө үзүүлээд эхэлчих эерэг дүр зураг үүссэн. Тиймээс ч энэ удаа үе гэж хөөрцөглөхгүйгээр насны туршлага харж, сайд нараа бүрдүүлж мэдэхээр байна.

Гэхдээ л дээр технократ шинжтэй хүн нэрлэгдээгүйг хэрсүү уншигчид хараа биз ээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гуниг төрөв
Гуниг төрөв
2022-08-23 08:19

Даанч дээ ингээд л бидний хувь заяаг найма�##�цаад суух гэж

Зочин
Зочин
2022-08-23 08:23

Энэ ойртсон мэдээлэл байна

Зочин
Зочин
2022-08-23 08:36

З�##�уу гишүүдээс Булгантуяа сайд болохгүй юм уу

Иргэн
Иргэн
2022-08-23 22:25
Reply to  Зочин

Хятад хүүхэн хэрэггүй.

Зочин
Зочин
2022-08-23 08:44

Хүрэлбаатар �######�аач ээ

Зочин
Зочин
2022-08-23 08:45

Чойжилсүрэн барилгын сайд болно доо эд нар ичихгүй

Зочин
Зочин
2022-08-23 08:46

Ичих булчирхай нь байхгүй болоод идэх булчирхай нь хөгждөг юм боловуу

Зочин
Зочин
2022-08-23 08:53

Дарханы замаа засахгүй бол сонгуульд идэш болно МАНчуудаа

Засс
Засс
2022-08-23 08:57

Энэ соёлын сайдад ухаан нь эрүүл хүнийг тавиасай соёлоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд сайд нь ядаж а б үсэг мэддэг, Номингоос ядаж дордохгүй хүн тавтж болдоггүй юм байх даа, муу толгойг нь сайн �######�хагс нь чирдэг хүнээр арай ч дээ.

Зочин
Зочин
2022-08-23 09:07

Рдоо. Онгуулиас өмнө ажлаа амжуулж авахгүй бол ан ороод ирвэл завсарлага гээд өөрсдөө ашигтай байх боломж хайж гүйгээд ажил ц�##�гардуулах тул түргэн ажлаа бодох л хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2022-08-23 09:09

Гаднын хүмүүстэй хар цахад номин шиг мэдлэгтэй хүн соёлын яа анд олдохгүй гэдгийг ёрөнхий мэдэж байгаа шүү

Оооо
Оооо
2022-08-23 09:15

Эдийн засаг үйлдвэр худ�##�дааны яамгүй яамны бүтэц зурахаасаа ичих хэрэгтэй Данзаан

Уншигч
Уншигч
2022-08-23 09:20

Амжилт

Монгол хэл ядмаг биш ш дээ
Монгол хэл ядмаг биш ш дээ
2022-08-23 09:24

Намын даргын ПОВЕРоор гэдэг нь юу гэж байгаан энэ үгэнд дүйцэх монгол үг байдаггүй юмуу эсвэл танай сэтгүүлч мэдлэг хомс юмуу?! Эрх хэдэл, хүч чад�##� гээд л зүгээр бичнэ биз дээ

Зочин
Зочин
2022-08-23 09:43

Сонгууль дөхлөө. Санхүүж лтээс эхлээд бодох юм их байгаа бололтой гэж ойлговол хэтрүүлж байгаа ч худ�##� бас биш бололтой.

Зочин
Зочин
2022-08-23 09:48

ямарч сайхан таадаг хувилгаад вэ дээ энэ мэт аар саар пманд сэтгэлээ чилээж будилж тааж суухаар эх орон ард түмэнний болон эх орныхоо хөгжилийг тааж таамаглаж суухад яанаа

Зочин
Зочин
2022-08-23 10:02

2Рээлжийнхэн хоолондоо орох нь уу одооны ээлжийнхэн ч ширээн дээр үртэс ч үлдээхгүй хусна биз дээ

дахиад л өр тавина даа
дахиад л өр тавина даа
2022-08-23 10:32

ЭХ орны хувь заяа МАН ын хэдхэн хүний гарт байна. Найрамд�##�д МАН ын Дашёндонгийн гадаа 8 машин энэ өглөө ирж зогссон байна. Бас л сайд нарын асуудлыг МАн ынхан их идэвхитэй ярилцаж байна.

Зочин
Зочин
2022-08-23 10:58

Гадаад харилцааны сайд гэх мөнгө , з�##�ь мэх, мөрийтэй тоглоомоор бүхнийг хийдэг з�##�ьт , боловсрол мэдлэггүй, баг өмссөн авгайг явуулаач ээ. Хажуудаа Гомбосүрэн, Баярхүү гэх мэт хүмүүсийг суулгачихаад баахан лээл хураагаад түүнийгээ өмсөж гарч ирж харагддаг багтай боловсролгүй хүн хэрэггүй. Наад хүн чин Монголын үнэт цаасыг хүртэл барьж байна. Хүрэлсүх та одоо казиночин авгайгаа улс төрд тоглуулахаа боль. Хувьдаа бол хамаа �##�га.

Зочин
Зочин
2022-08-23 11:19

Хүрэлбаатар, Чойжилсүрэн хоёр сайд болбол Оюутолгойн луйвар хамга�##�агдаж бид дээрэмдүүлнэ

Зочин
Зочин
2022-08-23 11:23

Чойжилсүрэн Ж.Ганбаатар гэсэн наймаачин панзчин нөхдүүд хэрэггүй дээ хэзээ ч ард түмний төлөө ажиллахгүй....

Zochin
Zochin
2022-08-23 11:31

Zaluuchuudaas Uchiral,Sukhbaatar 2-g said bolohig demjij bna,busdin ch medehguie...

zochiN
zochiN
2022-08-23 11:38

Ж,ганбаатарын оронд БУЛГАНТУЯА хамаагшй дээршүү, луйварчин биш, мэдлэг чадвартай, шудраха хүн

Зочи
Зочи
2022-08-23 11:51

Учр�##�.сүхбаатар энхбаяр нар болно.мөнхцэцэг саран авхай нар зохиолоон бичннд зүгээр л яв

Зочин
Зочин
2022-08-23 12:11

оймосчин Ааяа нэрээ татсан юм уу

Зочин
Зочин
2022-08-23 12:28

Монгол улс Хүрэлсүхийн гарт оржээ

Галаа
Галаа
2022-08-23 12:34

Энэ нэг худлаа мундаг царайлсан гэр бүлээ хүчирхиилэгч д�##�д луйварчин шүлэг тэрлэхээс цаашгүй боловсрол муутай Ж Мөнхбат гэгч этгээдээр яам тодгойлуулах гэж байгаамуу Үгүй байлгүй дээ

Зочин
Зочин
2022-08-23 14:16

Учр�##� Сүхбаатар Ундрам Энхбаяр нарыг сайдаар томилохыг дэмжиж байна

Зочин
Зочин
2022-08-23 14:32

naad amarsaikhan novshoo l z##luul

Зочин
Зочин
2022-08-23 15:35

Амарсайхан ждүчин концессин сү гийнхэнээ �######�уул

Зочин
Зочин
2022-08-23 16:35

Г.Монхцэцэг,Ч.Хvрэлбаатар,Чойжилсvрэн энэ гурав л лав бишшvv ер нь дараагийн ээлжинд УИХ ур�##�д ч сонгож болохгvй улс нийгмийг хорлож иргэдийн эрх ашгийг хохироож амин хувьдаа маш их баяжсан ах дvv торол торогсодоороо монголын торийг эзэгнэсэн увиагvй хулгайч тор улс тvмэн олноо гэх очvvхэнч сэтгэлгvй естой жинхэнэ босоо ороолонгууд шvv

Зочин
Зочин
2022-08-23 16:36

сайд нараа зөв томилохийг хүсэе саранчимэгээр сайд хийлгэж яахнав дэ сонгосон тойрог ни эргүүлэн татах хэрэгтэй шүү юуч хийдэггүй өрөөч төлдөггүй өртэй хүүхэн ш дэт

Зочин
Зочин
2022-08-23 16:37

Гайхах зүйлгүй МАН ынхан шүү дээ МАН ынхан

Зочин
Зочин
2022-08-23 17:03

булгантуяа сангийн сайд өлхөн хийнэ

zochin
zochin
2022-08-23 17:26

За даа хэн ч нэр хүндгүй л нөхдүүд харагдаж байна даа. Болорчулуун агрономи мэргэжилтэй тэр ХХАА-н сайдад болно. Бусад нь хөөрхий зохиолч, дуучин, барилгачи, худ�##�даачингууд л байна. Эдгээрээс өөр боловсон хүчингүй болчихсон юм байх даа МАН. нэг мөр 2024 онд гудманд гарна гэвэл Сайд болгохоос яахав. Эсвэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.Өндөр боловсролтой з�##�уучууд МАНД �##�га уу.

Иргэн
Иргэн
2022-08-23 18:50

Учр�##�,Энхбаяр,Сүхбаатар,Тэмүүлэн нарыг сайд болохыг дэмжиж байна.Мөнхцэцэг,Болорчулуун,чойжилсүрэн,оюунчимэг нар хэрэггүй шүү.

Зочин
Зочин
2022-08-23 19:29

Ингээд л суганы үс �######�ний �##�чууруудаа шахаад байхаар энэ улс дампуурахгүй яахав

Зочин
Зочин
2022-08-23 20:26

Ард иргэдээ боловсролтой болгохгүй бол энэ мэтийн бөөн харанхуй боловсролгүй хүмүүс биднийгээ удирдана гээд суух эмгэнэл!

Оооо
Оооо
2022-08-23 21:35

Амарсайхан Амарбаясг�##�ан мэтийн хулгайчид ямар хулгай хийх гээд бие биенээ б�##�иашиглаад байна. Жонхуутай холбоотой Оюуэрдэнэ, Амарсайхан нарыг �######�уулб�##� сайн байна Хүүк ах аа. Нэг л өдөр нуруунд чинь хутга шаах хулгайчыг нар

Зочин
Зочин
2022-08-23 21:48

Shivshig

Иргэн
Иргэн
2022-08-23 22:34

Ухны хүү ичиж зовно гэх юм байхгүй болжээ.С�##�бараа самарсан Х�##�тар Ёндон нарыг,ардын хүүхдийн амиар наадагч Батлан Хамга�##�ахын сайдыг хамга�##�аад хүзүүгээ сунгаад байгаа бол бүх нийтийн сан�##� асуулга явуулж өөрийг нь огцруулмаар байна.Мэдээж энэ хулгайч сайдуудаар дамжуулж төсвөөс хулгай хийдэг учраас үхэн хатан хамша�##�ж байгаа биз.

Зочин
Зочин
2022-08-24 10:08

Гадаад харилцааг тэр з�##�ьны мэх мэдлэг муутай авгайгаа явуулж Гадаад харилцааг Цогтбаатар, Хрвард жинхэнэ төгссөн Мөнхоргил нарын �##�ть нэгийг тавиач ээ. Ёстой ичгэвтэр болоод байгаа юм биш үү. Эсбөгөөс дээл өмссөн хүн гадаад харилцааг авч явах ёстой болсон уу. тэгвэл нэр дурдсан 2 ын �##�ь нэгийг томилоод дээл өмсүүлчих. Наад эмэгтэйгээ гадаад харилцаанаас нь бүрэн холдуул, Тэр хэвлэл, үнэт цаасаа гартаа авсанаараа амьдраг л дээ.

Зочин
Зочин
2022-08-24 10:12

Булгантуяаг сайд болгооч ээ. Мөн тэр улс төрсудлаач Мөнхцэцэг байна. Архи их уудаг гэж яруу найрагч Мөнхцэцгийг сайд болгох гээгүй юм бол одоо боль. Гоьсүмбэр гэж 3- хан сумтай газраас з�##�иар гараад байгааг анхаараач ээ

Зочин
Зочин
2022-08-26 20:35

АНУ н Денвер хотод хужаа хоолны газар ауиллаж байсан Саранчимэг юу вээ Ичээчэээээээ Улс орныг ийм тэнэгүүдээр удирдуулах гэж
Хавайд төгссөн гэж шаадаг гар одоо болтол дипломоо үзүүлээгүйй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button