Нийгмийн
Инфографик: Энэ жил 22 Хангай, дөрвөн Орхонбаяр "мэндэлжээ"

Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэсэн. Улмаар О.Хангай аварга, Б.Орхонбаяр арслан болсон.
Улсын баяр наадмаас хойш хэчнээн эцэг, эх хүүхдэдээ үзүүр түрүүний бөхчүүдийн нэрийг өгсөн бол гэдэг нь анхаарал татаж буй юм. Иймд бид Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас дээрх хоёр бөхийн нэрийг шүүж үзлээ.
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2022 оны 08-р сарын 22 өдрийн байдлаар:
- ХАНГАЙ гэсэн нэртэй 3,150
- ОРХОНБАЯР гэсэн нэртэй 163 хүн байна.
Эдгээрийг оноор нь задлаад харбал, 2019 онд Хангай гэх нэрийг, 2021 онд Орхонбаяр гэх нэрийг хүүхдэдээ ихээр өгчээ.
Харин энэ онд төрсөн 22 хүүхдэд Хангай, дөрвөн хүүхдэд Орхонбаяр гэх нэр өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Belhsheeltei l ym.
Охинтой болвро хэн гэх юм бэ? Гялс хариу ккк
Серик
Бөхийн хорхоотой хүмүүс өгнөө өгнө????
Надад нэг байж л байна.
Харинч аятайхан нэрс байна шүү Г�##�данбошигт мошигт гэдэг бөх түрүүлцэн бол яахын болжийнэ????
Tegnee ter ter oilgomjtoi
Охидод бол Хангайцэцэг, Орхонцэцэг л гэж л нэр өгөх байхдаа, Хангаймаа, Орхонмаа гэдэг юм болов уу, кк бөх шүтдэг тэнэг оркууд